Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жаргалмаа: Хүүхдийнхээ хувцас, хэрэглэлд анхаардаг шигээ шүд, амны хөндийн эрүүл ахуйд анхаардаг болвол шүд цоорох эрсдэл үүсэхгүй

Нийтлэлч: Т.Мөнхжаргал 2022-8-16
0
ЖИРГЭХ

Монголын анхны хонодог шүдний төв эмнэлэг болох Индранил эмнэлэгийн үүсгэн байгуулагч, “Индранил дентал менежмент” ХХК-ны захирал, анагаах ухааны магистр, Нүүр амны гажиг заслын эмч Б.Жаргалмааг ярилцлагын буландаа урьсан юм.


Тэрбээр 2014 онд ЭМШУИС -ийг Нүүр амны их эмч мэргэжлээр дүүргэж, 2017 онд анагаах ухааны магистр, 2019 онд Нүүр амны гажиг заслын эмч болж мэргэжил дээшлүүлжээ. Бид хүн амын дунд тархсан шүд цоорох өвнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. “Индранил” шүдний эмнэлгийн хувьд эрүүл шүдтэй үндэстэн болох зорилт тавьж “Хүүхдийн шүдээ аваръя” үндэсний хөтөлбөрийг эхлүүлжээ. 

-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. “Индранил” шүдний төв эмнэлэг саяхан “Хүүхдийн шүдээ аваръя” үндэсний хөтөлбөрийг зарласан шүү дээ. Үндэсний хөтөлбөр гэхээр тэр хэмжээний шаардлага тулгарсан байж таарахнээ. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд ямар өвчлөл илүү газар авсан байна вэ?

-Сайн байцгаана уу. Манай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна. Энэ хугацаанд хүмүүсийн дунд шүд цоорлын өвчний тархалт огт буураагүй буюу 10 хүүхдийн 9 нь шүд цоорох өвчтэй ирдэг. Амны хөндийн эрүүл ахуй алдагдах, шүд цоорох нь хүний биеийн 280 гаруй өвчний эх үүсвэр болдог. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Энэ зүгээр ч нэг хэлсэн үг биш, шинжлэх ухааны үндэстэй. Харин манай улсад энэ төрлийн урьдчилан сэргийлэх эмчилгээ, үйлчилгээ дутмаг байгаагаас шалтгаалж хүүхдүүдийн дунд дээрх өвчний тархалт өндөр байна. Манай улсад хүмүүс ихэвчлэн цоорсон шүдний араас явдаг. Өөрөөр хэлбэл өвчлөөд, цоорсны дараа эмчилгээ хийлгэх нь элбэг байдаг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь маш бага. Тиймээс бид эмнэлгийнхээ таван жилийн ойн баярыг тохиолдуулаад “Хүүхдийн шүдээ аваръя” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь хүүхдийг 5-10 жил урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах төлөвлөгөөтэй.

 

-Тэгэхээр хөтөлбөрт хамрагдсанаар урт хугацааны турш эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой гэсэн үг үү? Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Тухайн хүүхдийн таван шүд нь өвчилсөн байна уу, арван шүд нь өвчилсөн үү хамаагүй, бид бүх шүдийг нь эрүүлжүүлэх зорилт тавьсан. Үүний дараа хүүхдийн шүдийг эрүүл гэж үзээд гурван сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, шинэ цоорол үүсэхээс сэргийлэх, шүд угаалт гэх зэрэг бүхий л талаас нь зөвлөж эрүүл ахуйчийн үйлчилгээ үзүүлнэ. Хугацааны хувьд тав болон арван жил гэсэн хоёр сонголттой. Таван жилийн турш эмнэлгийн урьдчилан сэргийлэлт, эмчийн хяналтад байсан хүүхэд цаашдаа тэр дадал хэвшил, зуршлыг өөртөө суулгасан байдаг учраас ахиж шүд цоорохгүй гэсэн үг. Ингэснээр бид шүд цоорох өвчний тархалтыг бууруулах зорилготой.

- “Хүүхдийн шүдээ аваръя” хөтөлбөрт одоогийн байдлаар хэчнээн хүүхэд хамрагдаад байна вэ. Насны хувьд хэд хүртэлх насны хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?

- Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд хөтөлбөрөө зарласан. Одоогийн байдлаар 100 орчим хүүхэд хөтөлбөрт хамрагдаж эмчийн үзлэгтээ ороод тогтмол хяналтдаа ороод явж байна. 

-Энэ 100 орчим хүүхдүүд дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа өвчлөл нь юу байна вэ?

-Манай Буянт-Ухаа салбар дээр хяналтад орсон нэг хүүхэд дээр жишээ авъя. Таван настай хүүхэд 20 ширхэг сүүн шүдтэй байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд 14 нь цооролттой, үүний долоо нь сувгийн эмчилгээтэй. Яг л дээр дурдсан шүд цоорох өвчлөл элбэг байгаагийн нэг жишээ энэ. Эмч нарын хувьд энэ тохиолдолд бүх шүдийг эмчлээд, эрүүлжүүлнэ гэдэг хүнд ажил. Тиймээс энэхүү хөтөлбөрөөр дамжуулж хүүхдэд урьдчилан сэргийлэх дадал, зуршил, насан туршийн боловсрол олгох, эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгох зорилготой.

-Бага насны хүүхдийн хувьд энэ хэмжээнд өвчилсөн гэхээр үүний шалтгаан нь юунд байна вэ?

-Ердөө л угаалт. Угаалт байхгүй болоод ирэхээр шүд өвчлөөд эхэлнэ. Зургаан настай хүүхдийн хувьд сүүн шүд нь байнгын шүдээр солигдож эхэлж байгаа үе. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хувцас, эдэлж хэрэглэх зүйлд нь анхаардаг шигээ амны хөндийн эрүүл ахуй, шүдийг нь хамгаалж, анхаарахгүй байна. Эцэг эхчүүд маань хүүхдийг зургаан нас хүртэл шүдийг нь маш сайн угааж өгөх үүрэгтэй. Өглөө болон оройдоо тогтмол угаахаас гадна шүдэнд ээлтэй хоол хүнс хэрэглүүлэх хэрэгтэй.

-Шүд угаалт ярьсных, томчууд ч бас шүдээ угаахдаа алдаа гаргадаг. Зөв техникээр угаагүйгээс болж ямар үр дагавар гарах вэ?

-Шүдийг яаж ч угаасан бай тодорхой техник, аргачлалаар угаах хэрэгтэй. ОО сойзоо зөв сонгохоос эхэлнэ. Том хүн бол үүдэн хоёр шүдний хэмжээнд тохирсон, дунд зэргийн үстэй сойз сонгоод, фтор агуулсан оо ашиглах ёстой. Мөн гэр бүлийн боловсрол олгодог шиг амны хөндийн эрүүл ахуйн боловсролыг цэцэрлэгээс нь эхлээд олгох нь зөв. 

ЗӨВЛӨГӨӨ: Өдөрт таван удаа хоол идэхэд шүд өөрийгөө хамгаалах чадвартай. Тэрнээс их буюу хоолоо цувуулж идэх, бага багаар олон удаа идэх зэргээс шалтгаалж амны хөндийн орчин хүчиллэг болж шүд цоорох эрсдэл үүсдэг. Тиймээс ойр ойрхон хоол идсэн бол давтаж угаах, хүчиллэг чанарыг бууруулах зорилгоор ам зайлах уусмал хэрэглэх, усаар зайлах зэрэг арга хэрэглэх нь зөв.

-Хүүхдүүд шүдний эмнэлгээс айх айдас маш их байдаг. Шүдний эмнэлэг гэхээр л уйлдаг шүү дээ. Ийм тохиолдолтой бишгүй л таарсан байх. Ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Манай багш маань бидэнд “ Хүүхэд сэтгэлээ нээхгүй бол амаа ангайхгүй” гэдэг байсан. Хүүхэдтэй ажиллах эрсдэлтэй, харьцахдаа анхнаасаа зөв харьцахгүй бол насан туршийн айдастай болчихдог. Тиймээс эмч, эмчийн туслах, хүүхэд, эцэг эхчүүд багаараа хамтарч ажиллах ёстой. Эмч хүүхэд хоёр тохирч байгаа ч эцэг эхчүүд эмчид итгэхгүй байх тохиолдолд хүндрэл гардаг.

“Эцэг эхчүүдийн нэг гаргадаг алдаа нь, хүүхдээ айлгах гэж “эмч ирж байна, шүдний эмнэлэгт аваачиж өгнө, чамайг тариулна” гэх зэргээр үймүүлэхэд нь хүртэл айлгасаар байгаад хүүхдэд эмч, эмнэлэг гэх айдсыг суулгачихдаг. Ингэж байгаад нэг л өдөр эмнэлэгт аваад ирэхээр хүүхэд айхаас өөр яах вэ. Ийм тохиолдолд эмч мянга хичээгээд хүүхэд тайвшрахгүй үе байна. Тиймээс эцэг эхчүүдэд, хүүхдээ битгий эмчээр айлгаж байгаарай гэж захидаг.

-Хүүхдийн хувьд өвчлөл ийм байна. Тэгвэл томчуудын хувьд ямар асуудал тулгарч байна вэ?

-Насанд хүрсэн хүмүүсийн хувьд бүрэн болон хэсгийн шүдгүйдэлд орох нь элбэг. Цоорлын хүндрэл нь сувгийн эмчилгээ. Сувгийн эмчилгээ амжилтгүй болох, эрсдэл хүндэрлээ гэхэд шүд авдаг. Ийм тохиолдолд зажлах үйл явц алдагдаж эхэлдэг бөгөөд энэ үед бүх төрлийн хиймэл шүдэлбэр ашигласнаар зажлах үйл явц нь сэргэдэг. Тэгэхээр амьдралын буруу хэв маягаас шалтгаалж цоорлын хүндрэл нь сувгийн эмчилгээ, идээт үрэвсэл, шүдгүйдэл гэж явсаар амь насанд аюултай болох үе бий.

-“Индранил” эмнэлгийн хувьд анхны 24 цагийн эмнэлэг гэдгээр нь уншигчид сайн мэдэх байх. Анх 24 цагаар ажиллана гэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байв. Шөнийн цагаар ачаалал хэр их байдаг вэ?

-Бид анх хонодог 24 цагийн эмнэлэг нээж байхдаа эргэлзэж байсан л даа. Шөнийн цагаар хүмүүс үйлчлүүлэх болов уу гэж бодож байсан хэдий ч эсрэгээрээ шөнө ачаалал өндөртэй ажиллаж байсан. Шүд өөрөө парасимпатик мэдрэлийн тогтолцоотой эрхтэн учраас шөнө илүү өвддөг. Бид эмнэлгээ дөнгөж нээгээд хаягаа тавьж амжаагүй байхад эмнэлгийн гадаа хүмүүс дугаарлаж байсан. Эндээс л ард түмний дунд шүдний өвчлөл ямар их байгаа нь харагддаг. Тийм ч учраас бид нэг ч өдөр хаалга барьж байгаагүй, эмнэлгийн ажилчдын өдөр, баяр байсан ч ажилласан. Бидний хувьд тодорхой хариуцлага болчихсон. Манайхыг 24 цагийн эмнэлэг гэдгээр нь илүү мэддэг байсан бол одоо шүдний төв эмнэлэг болон нэг шат ахиж бүх төрлийн нарийн мэргэжлийн цогц үйлчилгээг нэг дор үзүүлэх болсон. 

-Хүмүүсийн хувьд шүд шөнө өвддөг гэдэг үнэн. Яагаад ингэдэг юм бол оо?

-Энэ бол шүдний мэдрэлжилттэй холбоотой. Парасимпатик мэдрэл өөрөө шөнө идэвхиждэг. Ямар нэг үрэвсэл үүслээ гэхэд шүдэнд үрэвслийн шүүдэс ялгараад дотоод даралт үүсэхээр мэдрэлийг нь дарж маш хүчтэй өвдөлт өгдөг.

ЗӨВЛӨГӨӨ: Ийм тохиолдолд эмнэлэгт очтол хэвтэж болохгүй, халуун гараараа хүрэхгүй байхыг эрмэлзээрэй. Температур мэдрэх төдийд амархан өвдөх тул аль болох оролдохгүй байхыг хичээгээрэй. 

-Цар тахлын нөлөөгөөр эмнэлэг хонож ажиллахаа болиод шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тайлбарлавал?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын хүнд үетэй нүүр туллаа. Бид ковидын идэвхитэй үед ч хонож ажилласан. Манай эмнэлэгт мэргэжлийн тархвар судлаач, эрүүл ахуйч ажилладаг. Тэднийхээ заавар, зөвлөмж дор халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллаж байсан хэдий ч халдвараас сэргийлэх, эмч ажилчдынхаа дархлааг дэмжих үүднээс хонож ажиллах шийдвэрээ цуцлаад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байна.

-“Индранил” эмнэлгийн тухай танилцуулбал, үүсгэн байгуулагдаад таван жилийн хугацаанд зургаан салбараа нээсэн байна. Эмч, ажилчдын туршлагаас танилцуулаач?

-Манай эмнэлгийн зургаан салбарт 140 гаруй эмч, ажилчид ажиллаж байна. Үүнээс 57-60 нь эмч, анагаах ухааны доктор болон түүнээс дээш зэрэгтэй зөвлөх эмч зургаа, эмчийн туслах, ариутгагч, зохион байгуулагч зэрэг мөн 60 орчим хүмүүс ажиллаж байна. Бид стратегийн ач холбогдлын хувьд \Сансар, 3,4 дүгээр хороолол, Сэлбэ, төмөр зам, Буянт-Ухаа, Parkside хотхон\ зэргээр бүсчилж зургаан салбараа нээгээд байна. Ингэснээр хотжилттой холбоотой түгжрэлийн үед гэртэйгээ ойр салбараар үйлчлүүлэх боломжтой. 

ЗӨВЛӨГӨӨ: Нүүрс ус шүдийг гэмтээдэг. Чихэр өөрөө нүүрс ус. Тиймээс нүүрс ус ихээр агуулсан чихэр, гурилан бүтээгдэхүүн идсэний дараа заавал шүдээ угааж хэвшээрэй.

Азийн өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс үзвэл, Япон улсад шүд цоорлын эмчилгээ хийлгэж байна гэвэл тухайн хүний арчаагүйгийнх гэж хардаг. Яагаад гэвэл үүнийг цоорохоос нь өмнө хамгаалах, цооруулахгүй байх маш олон арга байдаг. Мөн Япон улсад “80 насандаа 20 шүдтэй байя” гэсэн хөтөлбөр байдаг. Бид энэ жишгийг дагаж 80 насанд 20 шүдтэй байх зорилтыг тавьж ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, эрсдэлээс өөрийгөө хамгаалснаар энэ зорилтод хүрэх бүрэн боломжтой.

 

Т.Мөнхжаргал

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    20 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    3 цаг 56 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    Уржигдар 15 цаг 56 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    Уржигдар 14 цаг 23 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    Уржигдар 14 цаг 16 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    Уржигдар 10 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Уржигдар 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Уржигдар 09 цаг 47 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК