
Өнгөрсөн шөнийн 01:00 цагийн үед Пакистаны Талибын зэвсэгт босогчид
шорон руу зэвсэглэн дайрч, 400-гаад хоригдлыг оргуулсан байна.
Талибчууд "Бид Баннуд хийсэн дайралтаар хэдэн зуун ах дүүсээ чөлөөлсөн"
хэмээсэн байна. 1000 гаруй хоригдол шоронд байснаас 380 гаруй нь
оргожээ.

Өнгөрсөн шөнийн 01:00 цагийн үед Пакистаны Талибын зэвсэгт босогчид шорон руу зэвсэглэн дайрч, 400-гаад хоригдлыг оргуулсан байна. Талибчууд "Бид Баннуд хийсэн дайралтаар хэдэн зуун ах дүүсээ чөлөөлсөн" хэмээсэн байна. 1000 гаруй хоригдол шоронд байснаас 380 гаруй нь оргожээ. Тэдний дунд онц аюултай гэмт хэрэгтэн 20 гаруй хүн байсан аж. Жишээлбэл, ерөнхийлөгч П.Мушарафын амь насанд халдахыг завдаж байсан хүн оргосон байна. Цагдаагийн ажилтнуудаас гурав нь шархадсан гэдгийг албаныхан мэдээлэв. Бүхээгтэй машинаар шорон руу дайрч орсон босогчид гар бөмбөг шидэж, буудаж эхэлсэн гэдгийг ч мөн хэллээ.