Өчигдөр орой 8 цагийн үед МАХН-ын гурван гишүүнд Сүхбаатар дүүргийн
шүүхийн цагдаа нар ажлын байранд нь ирж зарлан дуудах бичиг өгсөн.

Өчигдөр орой 8 цагийн үед МАХН-ын гурван гишүүнд Сүхбаатар дүүргийн шүүхийн цагдаа нар ажлын байранд нь ирж зарлан дуудах бичиг өгсөн. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, тус намын Өвөрхангай аймаг дахь хорооны дарга, БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба болон З.Баянсэлэнгэ нарыг жагсаал зохион байгуулсан, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж шүүхээс дуудсан. Харин дөнгөж сая МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг Сүхбаатар дүүргийн цагдаа нар ажлын байр дээр нь ирж, авч явсан байна.