зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр хорих газраас бичсэн захидалдаа юуг онцлов?

2012-4-19
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлига авсан хэргээр хүч хэрэглэн баривчилсан нь цагдаа, хүчний байгууллагыг шүүмжлэлд өртүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг ганхуулахад хүрсэн.  Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн урьдчилан хорих төвөөс захидлаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Сонгууль ойртож “халуурсан” улс төрийн гол сэдэв болоод байгаа Н.Энхбаяр захидалдаа юуг цохон дурдсныг 24tsag.mn онцлон хүргэж байна.
  энхбаяр24Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өчигдөр Төв аймаг дахь урьдчилан саатуулах төвөөс захидал бичсэн нь улс төрчид гэлтгүй олон хүний анхаарлын төвд байлаа. Авлига авсан хэргээр түүнийг хүч хэрэглэн баривчилсан нь цагдаа, хүчний байгууллагыг шүүмжлэлд өртүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг ганхуулахад хүрсэн. Олон нийт энэ баривчилгааг Н.Энхбаярын өрсөлдөгчийн явуулга гэж байгаа бол зарим нь төр төмөр нүүр, сүр хүчээ харуулсан гэх нь байна. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр захидлаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Сонгууль ойртож “халуурсан” улс төрийн гол сэдэв болоод байгаа Н.Энхбаяр "Монголын түүхэнд тодорсон дөрвөн Ерөнхийлөгчийн Гуравдахь нь шоронд сууж байна. Яагаад?" гэж эхэлсэн захидалдаа юуг цохон дурдсныг 24tsag.mn онцлон хүргэж байна.

1. Хамтран зүтгэгчдийнхээ тухайд
   МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдаж, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсан цагаас хойш түүнийг суллах, буруугүй гэдгийг нотлох гэж олон хүн хичээж байгаа. Заримыг нь жагсаал цуглаан зохион байгуулж, иргэдийн амгалан тайван байдлыг алдуулсэн гэж цагдаагийнхан байцааж, шалгаж байна. Утсаар дарамтлах, машиных нь цонхыг хагалах зэргээр үл мэдэгдэх хүмүүс дарамталж байгааг МАХН-ынхан хэлсээр байгаа билээ. Тэрбээр захидалдаа өөрийг нь дэмжиж, хамтран зүтгэж байгаа хүмүүсийг нэрлэв. Захидалд Н.Удвал, Л.Цог ба МАХН, М.Энхсайхан, Л.Батцэрэг, Ц.Цолмон ба МҮАН, Б.Жаргалсайхан, Түмэнжаргал ба БНН, Маам, Батбаатар, Наранбаатар, Бум-Ялагч нар ба МНН зэрэг нам, улс төрчдийг дурдсан байна. Тэрбээр хамтран зүтгэгчдийнхээ тухайд “Эдгээр намууд, иргэний хөдөлгөөнийхөн Монголын баялагийг ард түмэнд авч өгөх гээд байна гээд бодоход эрх баригчид нойр нь хүрэхгүй байгаа шүү дээ” гэж бичжээ.

2. Өөрийг нь баривчилахад нөлөөлсөн хүмүүсийн тухайд
  Захидалд “600 өвч зэвсэглэсэн цагдаа дайчилж 20, 30-хан хөгшид, залуучууд, 10-аад сэтгүүлч, сурвалжлагч цугласан байр руу тэгэж дайн дажин болж байгаа юм шиг сүр үзүүлэн дайрч, байшин барилга эвдэж, эргэн тойрон байгаа хүмүүсийн амар амгаланг алдагдуулж дайрсан” хүмүүс нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Л.Хурц нар гэж бичсэн байна.  Ц.Элбэгдоржийг алхам тутамдаа хууль зөрчиж байгаа гэхийн хажуугаар хууль хяналтын байгууллагуудад өөрийн хань хамсаатнаа хууль бусаар томилж, улс төрийн даалгавар өгч ажиллаж байгаа гэсэн байна. "Шүүх прокурор, АТГ, цагдаа бүхэлдээ эрх баригчдын гарын утсан хүүхэлдэй болж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн машин болсныг нотоллоо" гээд өөрийг нь баривчилснаар өнөөгийн олигархийн дэглэм багаа бүрэн хууллаа гэж тэрбээр дүгнэсэн байна.

3. 2008, 2009 оны сонгуулийн тухайд

Өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон нөхрийг нь суллахгүй бол 2008 оны сонгуулийн үеэр болсон луйвар, булхайг дэлгэнэ гэж мэдэгдэж байсан. Н.Энхбаяр ч өөрөө дээрх захидалдаа “2008 оны луйврын сонгуулийг хийлцэж, өөрөө 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн Ц.Элбэгдорж  алхам тутамдаа хууль зөрчиж” байгаа гэсэн байна. Үүнээс үзвэл түүнд болон түүниий хүрээнийхэнд 2008,2009 оны сонгуулиар иргэдийн саналыг луйвардаж авсан тухай нэлээдгүй, бас ноцтой баримтууд байдаг бололтой.

4. Оюу толгой ордын тухайд

Тэрбээр захидалдаа ажлаа өгсөн цагаас нь хойш элдвээр оролдож шалгаж байгаагийн нэг шалтгаан нь Оюу толгойн ордын гэрээ гэв. Оюу толгойн ордыг гадныханд өгсөн хариуцлагагүй гэрээг шалгахын оронд олон нийтийн анхаарлыг өөр зүйлд сатааруулах гэсэн улс төрийн зорилготой баривчилгаа болсныг тэмдэглэн хэлсэн байна. Н.Энхбаяр “Эрх баригчид “далд” эздийнхээ даалгаврыг биелүүлж Монголд ашиггүй Оюу толгойн гэрээг үхэн хатан хамгаалж байна. Таван толгойн гэрээг ард түмэндээ дундын баялаг гээд 100 хувь өг гэхэд энэ ордоос хагартлаа баяжиж буй цөөн тооны олигархууд амиа тавьчихаас наагуур юм болж сандралдаж байна” гэжээ. 

5. Таван толгой ордын тухайд
   Мөн түүний үгэнд Таван толгойд ил далд аргаар шургалан вагон вагоноор нүүрс гаргаж, уул уурхайн мөнгө халаасалж буй өнөөгийн эрх баригчидын луйврыг шалгах хэрэгтэй гэсэн санаа байгаа юм. Тэгэхээр чухам хэн тэгэж Таван толгойн нүүрсийг вагон вагоноор зөөгөөд байгааг талаар мэдээлэл түүнд байгаа бололтой. Нөхцөл байдал хурцадвал энэ тухай баримтуудыг ч дэлгэхийг үгүйсгэхгүй.

6. Өөрийн амь насны тухайд
   Экс тэргүүн хатагтай О.Цолмон нөхрийнхөө амь насанд ихэд санаа зовж байгаа талаараа хэвлэлд ярилцлага өгөх болгондоо дурдаж байна. Н.Энхбаяртай хамт хоригдож байсан бие хамгаалагчийг нь нэг гаргаж, нэг оруулах зуур түүний бие, эрүүл мэндэд халдах вий гэж эмээж байгаагаа хэлсэн. Тэрбээр “Манай хүний амь нас баталгаагүй болчихлоо. Амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирвал төрөөс нэхнэ” гэж мэдэгдэж байв. Тэгвэл Н.Энхбаяр ч мөн захидалдаа амь насанд нь аюул учрах магадлалтай байгааг бичсэн байна. Н.Энхбаяр “Цаашид ч миний амийг хороохыг завдахыг үгүйсгэх аргагүй!” гэжээ.

7. Өөрийн алдааны тухайд

   Н.Энхбаяр бол Бурхан шашинд сүсэгтэй нэгэн. Бурхны шашны сургаалийн тухайд ч энд тэнд ярьж явдаг тэрбээр өөрийн алдааны тухайд өмнө нь ч дурдаж байсан. Тэрбээр “Бурхан биш учир алдалгүй яахав. Монголчуудын маань амьдрал хүнд хэцүү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар байна” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог” гээд сэтгэл дотроо ард түмнээсээ уучлалт гуйж явдаг тухайгаа дурдсан байна.  Харин өөрөө хийсэн алдааныхаа төлөө баривчлагдаагүй гэдгээ захидлаараа дамжуулан хэлсэн юм. Н.Энхбаяр: “ Өнөөгийн эрх баригчдын надад хүчээр тулгаад байгаа асуудлыг би хийгээгүй юм шүү”.

8.  Хууль бус гэгдэх өмчийн тухайд
Тэрбээр захидалдаа өөрийг нь авлига авсан хэмээн буруутгаж байгаад тайлбар хийжээ. АТГ газар түүнийг “TV9” телевиз, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар Таймс” сониныг хууль бус аргаар өөрийн өмч болгосон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

 “TV9” телевиз
   Түүнийг япончуудын Гандантэгчинлэн хийдэд өгсөн студийг хувьдаа авч, өнөөгийн “TV9” телевизийг босгосгон гэж буруутгаж байгаа. Тэрбээр “Ганданд өгсөн студийн төхөөрөмжийг  би ч хувьдаа аваагүй. Харин Япончуудаас Мигжиджанрайсигийг бүтээхэд 150,0 сая төгрөг, Ганданд хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж, МУИС-д хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж хандивлуулж бэлэглүүлсэн юм” гэж үгүйсгэжээ. Ц.Элбэгдорж, Б.Баабар нар христийн шашныг сурталчилдаг “Ийгл” телевизийг оруулж ирсан тул  Н.Энхбаяр “барьцаж” япончуудаас студийн зарим төхөөрөмжийг нь гуйсан тухайгаа бичсэн байна. Япончууд үүний хариуд “Ганданд өгдгөө өгсөн, МАХН-д өгөхгүй, харин та хоёрт хувьд нь цөөн тооны тоног төхөөрөмж бэлэглэе” гэсэн аж. Тэрбээр Гандангаас студийн 2 камер, 1 монтажны ширээ, хэдэн микрофон булааж авах уйваагүй хүн биш гэдгээ захидалдаа онцолсон байв.

 “Өргөө” зочид буудал
   Н.Энхбаяр өөрийн өмчлөлд байдаг “Өргөө” зочид буудлыг “нэг хуучин байрны орц”, “Улаанбаатар таймс” сониныг “нурсан байшин” гэж тодорхойлсон байх юм. Тэрбээр “Улаанбаатар Таймс” сонины байрыг нураалгаагүй, нураах байсныг ч мэдээгүй гэжээ. Тиймээс “эрх баригчдын намайг буруутгах гэж улайран зүтгэж буй зохиомол хэргийг би хийгээгүй” гэж захидлаараа дамжуулан няцаажээ. Гэхдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гаргасан "Найман шарга" номоо ямар мөнгөөр хэвлүүлсэн тухайгаа тайлбарлаж, дурдаагүй байна.

9. Н.Энхбаярын уриа
    Үнэнийг илчилснийх нь төлөө залхаан цээрлүүлж  айлгаж чадвал!, Ард түмэн айвал гэсэн үг!  Бүү ай!
    Харин ард түмэн эрх баригчдаа солих эрхтэй. Сонгуулиар саналаа МАН, АН-д битгий өг!  Ердөө л энэ. Миний ард түмэн үүнийг хийж чадна.

    Дарангуйлагчид зайлцгаа!
    Шударга ёс ялна. Бид ялна!
    Монголчууд ялна!
Дараагийн удаад 24tsag.mn Н.Энхбаярын тайлбарлах, нотлох, няцаах, дурдах шаардлагатай байсан ч захидалд "багтаагүй" баримтуудыг нийтлэх болно.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • НАМЖИЛМАА (124.158.90.3)
    Энхбаярын асуудлыг нээлттэй хиймээр байна ЭЛБЭГДОРЖ айж байгаань илт байна.Өөрийхөө бузар булай үйл ажиллагаа явуулсныгаа нуун дарагдуулж зүгээр байгаа хүний эрхийг нь боогдуулан бусрмаг үйл ажилгаа явуулж байна.Айгаагүй бол АСУУДЛЫГ нээлттэй хиймээр байна.МОНГОЛЫН ард түмэн энэ ХҮЗҮҮГҮЙ мэлхийг мэдэх учир бузар үйл ажилаа зогсоомоор юм.ХҮЗҮҮГҮЙ мэлхий сөнтүгэ,ЭНХБАЯР мандтугай.
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • САХЯ (124.158.90.3)
    Элбэгдоржийг огцруулах цагнь болжээ энэ хүн өнөөдөр МОНГОЛ түмний төлөө зүтгэх биш зөвхөн өөрийхөө төлөө л улайран,улайран зүтгэж байна.Хууль, прокурорын ажилтангуудийг, шүүх эмнлэгийн ажилтангуудийг дураараа холж солин хэтэрхий авирлаж байгаа нь МОНГОЛЫН ард түмний дургүйцлийг ихэд хүргэж байна .ОДоо огцрох цаг нь болжээ
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.60)
    ЛУЙВАРЧАД ЭНЭ ХҮНЭЭС АЙЖ БАЙГАА ЛУЙВАРИЙГ НЬ ДЭЛГЭ
    2012 оны 04 сарын 28 | Хариулах
  • unmete (202.126.91.149)
    gandand ogdgoo ogson genuu yag l luivarchin avilgal ogdg hun l iiim ug hereglej yaridag baih.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Монголын түүхэнд тодорсон дөрвөн Ерөнхийлөгчийн Гуравдахь нь шоронд сууж байна. Яагаад
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ардын баатар болох замаа засч байна даа нэг удаа ерөнхийлөгч болсон юм чинь гээд сэтгэл шулууджээ хэ хэ
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    би буруугүй л гэдэг дараа нь тэр нь гараад л ирдэг шүү дээ
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (202.131.232.179)
    enhbayaaraa idsen uusan zuil chini yaj ch hiicheegeed nuuj chadahgui shde. odoo bolison ni der bish uu.ard tumneesee ichihed yana a.
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 39 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 21 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 21 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 21 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 21 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК