Өнгөрсөн ням гаригт Японы Ямагучи мужийн Ивакуни хотын химийн үйлдвэрт
хоёр дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн үеэр нэг хүн нас барж, 17 хүн
шархадсан байна.

Өнгөрсөн ням гаригт Японы Ямагучи мужийн Ивакуни хотын химийн үйлдвэрт хоёр дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн үеэр нэг хүн нас барж, 17 хүн шархадсан байна. Эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар шөнийн хоёр цагт болсон ба 22 настай ажилчин нас барж, 11 хүн гэмтэл авсан байна.
Дэлбэрэлт маш хүчтэй болсны улмаас ойролцоох 270 байшингийн цонх хагарчээ. Хоёр дахь дэлбэрэлт гал унтрааж байх үеэр буюу анхны дэлбэрэлтээс хойш зургаан цагийн дараа болсон байна.