
Барак Обама. Өнөө үеийн АНУ-ын ерөнхийлөгчийн бага насны 10 гэрэл зургийг багцлан хүргэж байна. Мөн түүний бага насны намтрыг товч дурдъя. Обама 1961 оны 8-р сарын 4-нд Америкийн Хавай мужид мэндэлжээ. Обамагийн эцэг нь Кенийн жирийн малчин эр байсан бол ээж нь жирийн Америк гэр бүлээс гаралтай цагаан арьст эмэгтэй юм. Обамагийн эцэг тун ховорхон завшаанаар холын Америкт боловсрол эзэмших тэтгэлэгт сургуулийн эрх олж авчээ. Хавайн арлуудад суралцаж байсан Обамагийн эцэг Хонолулуд Обамагийн ээжтэй танилцаж гэр бүл болжээ. Обамагийн эцэгт хангалттай хөрөнгө мөнгө байгаагүйгээс тэрбээр Эрх чөлөөний оронд ганцаар ирж, сүүлд Обамаг төрсний дараа ээжээс нь салж төрсөн нутагтаа очин амьдрах болсон юм. Обамагийн эцэг Харвардын их сургууль төгсөөд, Кенийн засгийн газрын аппаратад томоохон албан тушаал хашиж, эдийн засагчаар ажиллаж байв. Тэгвэл Обамагийн ээж нь эцгээс нь салаад Индонези иргэнтэй гэр бүл болж, Обамаг багад нь түүний гэр бүл Жакарта руу нүүж, тэнд хэсэг хугацаанд амьдарч байсан юм.




















Сэтгэгдэл (3)