Дэлхийн анхны роман "Гэнжийн тууль" романаас сэдэвлэсэн "Эсрэг дурлал"
драмын жүжгийг энэ сарын 27-ноос эхлэн Монголын тайзнаа анх удаа тоглох
гэж байгаа билээ. Уг жүжгийн зохиолыг Б.Галаарид бичиж жүжгийн
найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн
зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажилласан байна.

Дэлхийн анхны роман "Гэнжийн тууль" романаас сэдэвлэсэн "Эсрэг дурлал" драмын жүжгийг энэ сарын 27-ноос эхлэн Монголын тайзнаа анх удаа тоглох гэж байгаа билээ. Уг жүжгийн зохиолыг Б.Галаарид бичиж жүжгийн найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажилласан байна. Мөн дүрүүдэд МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Түвшинхүү, Г.Отгонцэцэг, Б.Болормаа, Б.Нармандах, Ц.Баясгалан, Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг, Б.Одончимэг зэрэг УДЭТ-ын дунд, залуу үеийн авъяаслаг уран бүтээлчид тоглож гол дүр болох Гэрэлт ханхүү Гэнжид залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар тогложээ. "Эсрэг дурлал" жүжгийг Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж байгаа гэдгийг уран бүтээлчид нь онцолж байгаа юм.
“Гэнжийн туульс” буюу “Гэнжи моногатари” хэмээх 50 гаруй дэвтэр хөлгөн туульсыг 1008 оны үед Японы зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбү (жинхэнэ нэр нь одоо ч тодорхой бус) зохиосон нь өдгөө Японы соёлын үнэт өв гэгдэж байна. Дэлхийн 30-аад оронд орчуулагдсан энэ романы тэргүүн дэвтрийг орчуулагч О.Жаргалсайхан 2009 онд монгол хэлээр хэвлүүлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлэн хөрвүүлсээр байгаа аж. Японы утга зохиолын энэхүү гайхамшигт дурсгалаас сэдэвлэн бичсэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосноороо Монгол-Японы ард түмний хооронд соёлын бас нэгэн гүүр босгож байгаа юм хэмээжээ.