Татвар төлөгчид шинэчлэгдсэн загвараар хэвлэсэн падааныг 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны загвар, падааныг хэрэглэх заавар, худалдан авалтын болон борлуулалтын бүртгэлийг Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 сарын 29-ний өдрийн 82/51 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ падааныг 2012 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэхтэй холбогдуулан тайлан гаргахдаа хэд, хэдэн зүйлийг анхаарахыг Татварын ерөнхий газраас мэдэгдэж байна.
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэглэх заавар (www.mta.mn цахим хуудаснаас татах)-тай нарийвчлан танилцаж, падааны мэдээ, тайланг сар бүрийн 10-ны дотор татварын албанд цахим хэлбэрээр ирүүлнэ.
2. Татвар төлөгчид шинэчлэгдсэн загвараар хэвлэсэн падааныг 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэнэ.