Аймаг, нийслэлд оршин суудаг 11, 15, 18 насны хүүхдүүд, ЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн 22 мэргэжилтэн, Хүүхдийн төлөө хэлтсийн хүүхдийн оролцооны асуудал хариуцсан 22 мэргэжилтэн, Хүүхдийн өөрийн удирдлагын үндэсний байгууллагын өвсөрийн 10 удирдагч зэрэг нийт 120 хүн оролцоно.
Тус чуулганы төлөөлөгчид 2022 оны Монгол Улсын хөгжлийн түвшинд хүүхдэд ээлтэй сайн засаглалыг бэхжүүлэх, тухайн үеийн хүүхдийн өсөлт, хөгжлийн хэрэгцээнд нийцэх хүрээлэн буй орчин, нөхцлийн бүтээн байгуулалтын талаар төсөөлөл, төсөл боловсруулах ажил хэрэгч тоглоомын арга зүйг ашиглан чуулна. Хүүхдүүд төрийн ордонтой танилцаж, хүүхдийн мини парламент, Засгийн Газар байгуулж хуралдуулан, “Хүүхдэд ээлтэй өрх 2022”, “Хүүхдэд ээлтэй хот-орон нутаг санаачилга 2022”, “Хүүхдэд ээлтэй үйлчилгээ 2022” сэдвээр хэлэлцүүлэг явуулна. Энэ хэлэлцүүлгийн үр дүнг ЗГ-ын хүүхдийг дэмжих хөтөлбөрт тусгах юм байна. Эл арга хэмжээ энэ сарын 25-28-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно.