
Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, худалдаа, хөгжлийн өнөөгийн байдал, улс орнуудын хөгжилд үзүүлж буй нөлөөлөл нь дэлхийн хөгжлийг өөр өнцгөөс харах шаардаж байна. Өөрөөр хэлбэл, хөгжилд төвтэй даяаршлын үе эхэлж байна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралд оролцогч сайд нар илэрхийллээ.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Оргил тэргүүтэй манай улсын төлөөлөгчид бага хурлын нэгдсэн болон салбар хуралдаан, хөгжиж байгаа орнуудын 77-гийн бүлэг болон далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн хуралдаанд өөрийн орны байр сууриа илэрхийлэн оролцож байна.
