Оны өмнө батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон "гулсах" гэсэн
ойлголт Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дунд суудлын хурлаар дүгнэсэн.

Оны өмнө батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон "гулсах" гэсэн ойлголт Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дунд суудлын хурлаар дүгнэсэн. Энэ дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. АН, МАН хоёр эхэндээ эрс тэс байр суурьтай байсан ч АН-ын гишүүдийн саналыг зөвшөөрч цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй. Тиймээс тавдугаар сарын 2-нд 9.30 цагт Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.