Өнөөдөр Төрийн ордонд үдээс өмнө хоёр байнгын хороо хуралдана.

Өнөөдөр Төрийн ордонд үдээс өмнө хоёр байнгын хороо хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаааар "Албан тушаалтны хувийн ашиг, сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн
маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай" байнгын
хорооны тогтоолын төслийг хэлэцэнэ. Мөн 10 цагаас эхлэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хог хаягдлын тухай хуулийн төслүүдийг хэлэцэхээр төлөвлөсөн байна.