
Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлсэн дуучин Н.Ариунбаатарыг 29 сая, дэд байрт орсон Х.Анхбаярыг 24 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах тогтоолыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр баталжээ. Мөн Монакод болсон циркийн тэмцээнд амжилттай оролцож, “Хүрэл алиалагч” хүртсэн “Циркус Монголиа”-гийн хамт олон, Учаны тэмцээнээс “Хүрэл арслан” авсан “Х Roses” багт тус бүр 34 сая төгрөгийн шагнал олгохоор боллоо. Үүгээр зогсохгүй “Барток Кобалевский Прокофьев”-ын тэмцээнд шагналт байранд орсон төгөлдөр хуурчдыг мөн 9-19 сая төгрөгөөр шагнах тогтоолыг өнөөдөр Засгийн газрын хурлаар батлав.

Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлсэн дуучин Г.Ариунбаатарыг 29 сая, дэд байрт орсон Э.Анхбаярыг 24 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах тогтоолыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр баталжээ. Мөн Монакод болсон циркийн тэмцээнд амжилттай оролцож, “Хүрэл алиалагч” хүртсэн “Циркус Монголиа”-гийн хамт олон, Учаны тэмцээнээс “Хүрэл арслан” авсан “Х Roses” багт тус бүр 34 сая төгрөгийн шагнал олгохоор боллоо. Үүгээр зогсохгүй “Барток Кобалевский Прокофьев”-ын тэмцээнд шагналт байранд орсон төгөлдөр хуурчдыг мөн 9-19 сая төгрөгөөр шагнах тогтоолыг Ё.Отгонбаяр сайд батлан гаргалаа.