Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт найман настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн хэрэг гарсан. Улмаар дэлгүүрийн камерын бичлэгт охиныг хөтлөн явж байгаа дүрс бичигдэн үлдсэн 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Дөнгөж сая албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, цагдан хориод байгаа юм байна.
Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух Ж гэгч байсан бөгөөд 1994 онд төрсөн 21 настай залуу байжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)