
09:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын форум” Новотел зочид буудалд болно.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны тайлангийн хурал УБЦТС ТӨХК-ийн байранд болно.
10:00 цагт: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
11:00 цагт: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, Засгийн газарт бодит шаардлага хүргүүлэх зорилгоор “Нийгмийн шударга ёсны төлөөх” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
11:00 цагт: “Сэтгүүлч М.Батдорж” сангийн 13 дугаар уралдааны дүнг танилцуулж, сэтгүүл зүйн шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг “News cafe”-д гардуулна.
11:30 цагт: Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачлагын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яаманд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Архивын ерөнхий газар болон Монголын Үндэсний музейн хамтарсан “Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ.
15:00 цагт: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн Төрийн ордны их танхимд болно.

























































