Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2026-4-30
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.30) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 75 гишүүн хүрэлцэн ирснээр 59.5 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн энэ сарын 29-ний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна.

Нэгдсэн хуралдааны эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тус хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл төслийн талаарх талуудын оролцоог өргөн хүрээнд хангасан хэлэлцүүлгийг явуулахад төсөл дэх зохицуулалтууд учир дутагдалтай байгааг, танхимын үндсэн чиг үүргийг өөрчилж, төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үзэл баримтлалтай байгаад голлох оролцогчид санал нэгтэй байсныг дурдав. Иймд талуудын оролцоог бүрэн хангаж, хэлэлцүүлэн, зөвшилцсөний үндсэн дээр төслийг дахин боловсруулах нь зүйтэй хэмээх байр суурь давамгай байсныг уламжиллаа.

Ийнхүү завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, эхлээд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 47 нь буюу 52.2 хувь нь уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнгүй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцууллаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байхад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байгаа юм. Тус бүлгийн дарга завсарлага дуусаж буйтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу санал хураалгах томьёолол оруулсан тул уг саналыг дэмжсэн эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн илэрхийллээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ хуулийн төслийн үйлчлэлд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хамрагдах үндэслэл, шаардлага байхгүй хэмээн үзсэн болохыг, нэгдсэн хуралдааны санал хураалтын ирцээс үүдэн Байнгын хорооны шийдвэр хүчингүй болсныг, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нь хувийн хэвшлийн эдийн засаг дахь орон зайг хумих үр дагавартай хэмээн үзэж буйгаа Д.Энхтүвшин гишүүн илэрхийлэв.

Монгол Улс жилдээ 19000 орчим айлын орон сууц шинээр бүтээн байгуулдаг бол Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр нийслэл дангаараа нийт бүтээн байгуулалтын 50 хувь буюу 9000 орчим айлын орон сууцыг барьж байгуулах аж. Үүний зэрэгцээ анх бонд гаргаж, санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч өдгөө төсвийн тусгай шаардлагын гадуур санхүүжүүлэхээр байгаа нь төсвийн сахилга батгүй, зохисгүй хэмээн үзэж байгаа гэв. Аливаа төсөл, хөтөлбөрийн төсөв, өртөгтэй холбоотой эргэлзээнээс үүдэн бүхэлд нь гацаах нь буруу гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн илэрхийлээд, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий, нөгөөтээгүүр төсөв, өртгийг нь хянан шалгах боломж нээлттэй байгааг хэлэв.

Аливаа төслийн төсөв, өртөгтэй холбоотой эргэлзээ, тодруулах зүйл байгаа бол аудитаар шалгуулж, алдаа дутагдлыг арилгаад нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Нэгдсэн хуралдаанаар дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүний 2025 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн тус тус танилцуулав.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...гэр бүл, эх, нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн тус тус заасан байдгийг төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав.

Түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод иргэн бүр чанартай амьдрах орчин, нийгмийн хамгааллын баталгаатай байх, хүн амын ялгаатай хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах, өрхийн амьжиргааг дэмжих зэрэг зорилтуудыг тодорхой тусгасан байдгийг тэмдэглэлээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан нийгмийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчныг шинэчлэх, ядуурлыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн байдгийг О.Саранчулуун гишүүн танилцуулсан.

Тэрбээр “Хэдийгээр олон улсын болон үндэсний стандарт, тухайлбал нийгмийн ажлын боловсрол, үйлчилгээний стандартууд, мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж байгаа боловч нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг нэгдсэн байдлаар зохицуулсан, салбар дундын уялдаа холбоог хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг баталгаажуулах цогц эрх зүйн орчин өнөөг хүртэл бүрдээгүй байна” хэмээсэн.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын үйлчилгээ нь салбар бүрд өөр, явцуу хүрээнд зохицуулагдаж, нэгдсэн бодлого, арга зүй, удирдлага дутмаг байгаа нь бодит байдал дээр үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлдөг гэв.

Хүний эрхийн байгууллагуудын тайланд дурдсанаар нийгмийн ажил, үйлчилгээ нь олон улсын жишигт хүрэхгүй, ялангуяа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хамгаалал хангалтгүй байгаагаас хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах зэрэг эрсдэл өндөр хэвээр байгаа аж. Иймд нийгмийн ажлыг шинжлэх ухаан, мэргэжлийн онол-арга зүйд тулгуурласан бие даасан салбар болгон хөгжүүлж, нийгмийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, хүн амын бодит хэрэгцээнд тулгуурласан, урьдчилан сэргийлэх чиглэлийн, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхдагч хуулийн төсөл хэлбэрээр боловсруулсан бөгөөд нийт 7 бүлэг, 49 зүйлтэй юм байна.

Үргэлжлүүлэн О.Саранчулуун гишүүн төсөл дэх үндсэн зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэгдүгээрт, нийгмийн ажлын үйлчилгээг зөвхөн асуудал үүссэний дараа бус урьдчилан сэргийлэх, тандалт, судалгаанд тулгуурлан иргэний хэрэгцээнд нийцүүлэн үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх юм байна. Хоёрдугаарт, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын үр дүнтэй, хүртээмжтэй үйлчилгээг бий болгож, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага орлоготой өрх зэрэг бүлгүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх, хамгаалах, чадавхжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Гуравдугаарт, нийгмийн ажлын үйлчилгээний нэгдсэн тодорхойлолт, төрөл, үе шат, тайлагнал, мэдээллийн сан, хамтын ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгож, салбар дундын уялдааг хангах зохицуулалтуудыг тусгасан гэв.

Эрүүл мэнд, боловсрол, хууль сахиулах, нийгмийн халамжийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгмийн ажилтны үүрэг, оролцооны хүрээ, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг үнэлэх тогтолцоог бий болгохоор холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Иргэн амьдралдаа шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлж, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох чадварыг дэмжих, ахиц дэвшлийг үнэлэх тогтолцоог нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрийгөө төлөөлөх чадваргүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэм чанар, нэр төрийг хамгаалсан үйлчилгээ үзүүлэх, хувь хүний мэдээллийн нууцлал, хамгаалалтыг хангасан зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Нийгмийн ажилтны мэргэжлийн хариуцлага, ёс зүй, нэгдсэн стандарт, арга зүйг бий болгож, аль ч салбарт ажиллаж буй нийгмийн ажилтанд ижил шаардлага, үнэлгээний тогтолцоог мөрдүүлэх нь чухал хэмээн үзэж, хуулийн төсөлд холбогдох зохицуулалтуудыг мөн тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж, эмзэг бүлгийн иргэдийн чадавх сайжирч, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, нийгмийн хамгааллын бодлого илүү үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчийн илтгэлд онцоллоо. Цаашлаад ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа О.Саранчулуун гишүүн танилцуулсан юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн танилцуулав. Дээрх хуулийн төслийг иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сайтад байршуулсан байна. Байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд хуралдаанд энэ хуулийн 31.2-т заасан Засгийн газрын гишүүн танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан төслийн тухай Засгийн газрын саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нараас санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг Засгийн газраас дараах үндэслэлээр дэмжих боломжгүй саналыг хууль санаачлагчдад хүргүүлсэн гэв. Үүнд:

Хуулийн төслийн зардлын тооцооллыг авч үзвэл хууль хэрэгжүүлэхтэй холбоотой анхны хөрөнгө оруулалт 800.0 сая төгрөг, цаашид жил бүр 96.5-160.0 тэрбум төгрөгийн төсөв шаардахаар байгаа бөгөөд  нийгмийн ажилтны орон тоог 3188 хүнээр нэмэгдүүлэхээр заасан байна.

Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд нийцүүлэн нийт урсгал зардлыг ДНБ-ний 24 хувьд багтааж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд, төсвийг хэлэлцүүлэх явцад зөвхөн багш, эмчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг нэмэгдүүлэн баталсан хэмээсэн.

Төсвийн сахилга батыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Засгийн газраас орон тоо нэмэхгүй байх, зөвхөн нэн шаардлагатай шинэ арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн байгууллагуудын батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар төрийн чиг үүргийг иргэдэд хэвийн хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах бодит шаардлага үүсээд байгааг уг саналд дурджээ.

Манай улсын уул уурхайн голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан, эдийн засгийн идэвхжил сайнгүй байгаа зэргээс шалтгаалан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахад мөн урсгал болон хөрөнгийн зардлын хэмжээг өмнө оноос нэмэгдүүлэх боломжгүй байх тул шинээр орон тоо нэмэх замаар төрийн бүтцийг данхайлгах, төсөвт их хэмжээний зардлын нөлөөлөлтэй хууль, тогтоомжийг төсвийн нөхцөл байдал сайжрах хүртэл хэрэгжүүлэхгүй байх шаардлагатай байна хэмээн З.Мэндсайхан танилцуулав.

Хуулийн төсөлд заасан нийгмийн ажлын үйлчилгээтэй холбоотой зохицуулах харилцааг төсөв санхүүгийн нөхцөл байдал сайжрах хүртэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн уялдааг хангах, зохицуулалтуудыг сайжруулах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж Засгийн газрын саналд дурджээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй, Засгийн газрын холбогдох саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Л.Энхнасан, Ж.Ганбаатар, П.Наранбаяр, Б.Батбаатар, Х.Булгантуяа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, төсөл санаачлагч О.Саранчулуун гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Бие даасан хуулийг батлах шаардлагын талаар тодруулсан гишүүдийн асуултад хууль санаачлагч хариулахдаа бие даасан хуульгүй 20 гаруй жил болсны улмаас “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байгаа, нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, хүн амын бодит хэрэгцээнд тулгуурласан, урьдчилан сэргийлэх чиглэлийн, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий гэв. Нийгмийн ажлын өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөцийн талаарх асуултад О.Саранчулуун гишүүн хариулт өгсөн юм.  3000  мянга гаруй нийгмийн ажилтан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хууль зүйн салбарт ажиллаж байгаа ба тэдгээрийн дундаж цалин тухайн салбарынхаа цалингийн дунджаас 60 хувиар бага байдаг гэв. Мөн өдгөө ажиллаж буй нийгмийн ажилтнуудын 60 хувь нь өөр мэргэжлийн хүмүүс байгаа, нэг мэргэжилтэнд дунджаар 2000 хүн ногддог. Бага цалинтай, нийгмийн баталгаа багатай, ажлын байрны тодорхойлолт өөр, мэргэжлийн удирдлагаар хангах тогтолцоо байхгүй, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлтэй, боловсролын салбарынх нь сэтгэл зүйчийн ажил мэргэжилтэй холилдсон байдаг гэх зэрэг баримтыг дурдсан. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн мэргэжлийн ажилдаа орсон нийгмийн ажилтан гурван жилийн дараа ажлаасаа гардаг буюу хүний нөөцийн дутагдалтай энэ салбар дахь мэргэжилтнүүдэд мэргэжлээрээ ажиллах нөхцөл бүрдэхгүй байгааг хэлсэн. Хуулийн төсөлд мэргэжлийн холбоо гэдэг том бүлэг байгааг О.Саранчулуун гишүүн тэмдэглээд, мэргэжлийн холбоо болон Засгийн газар цалин, зэрэглэл, нийгмийн баталгааны асуудал зэргийг Үндэсний хороогоороо дамжуулан, тодорхой давтамжтайгаар хөнддөг зохицуулалтыг тусгасан гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа А.Ариунзаяа, С.Зулпхар, Ц.Мөнхтуяа нарын гишүүд илэрхийллээ.

Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт шийдвэрлэсэн.

Засгийн газраас 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав. Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 19 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажиллажээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв.

Ажлын хэсгээс төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, хүчин чадал, эрсдэлийг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг Төрийн захиргааны төв байгууллага олгох, ерөнхий шинжээч, шинжээч нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, байгаль орчны чиглэлээр ажилласан жил, мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх шаардлагыг тусгах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны гишүүд дэмжжээ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүд Лхагва гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуух нэрсийн дарааллаараа буюу Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Д.Бум-Очир нар асуулт асууж, салбарын сайд Ц.Сандаг-Очир, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга гишүүн, салбарын мэргэжилтнүүдээс хариулт авах үеэр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойших нэгдсэн хуралдаан төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуух гишүүдийн асуултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.34.46)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 05 сарын 01 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.34.46)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    7 цаг 20 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    10 цаг 48 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    12 цаг 8 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    12 цаг 9 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    12 цаг 39 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    12 цаг 41 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 46 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    12 цаг 50 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    12 цаг 51 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    13 цаг 35 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    14 цаг 9 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    14 цаг 33 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    14 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 1 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    15 цаг 4 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    15 цаг 46 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    15 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    15 цаг 59 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    16 цаг 50 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    17 цаг 17 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК