Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо

2026-4-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.04.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Чуулганы өнөөдрийн өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, асуулт хариултыг явуулсан тул (дэлгэрэнгүйг эндээс) Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй 72 санал тус бүрээр санал хураалаа. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлнэ.” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг ““амьгүй донор” гэж тархины үйл ажиллагаа бүрэн, эргэшгүй алдагдсан, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багаар тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.  

Мөн төслийн 4 дүгээр зүйлд ““сорьц” гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор хүнээс авсан цус, эс, эд, эрхтний хэсгийг;” гэсэн 4.1.17 дахь заалт, ““хүйн эд” гэж нярайн хүй таслагдсаны дараа ихэстэй залгаа хэсгээс тайран авсан хүйн судсан багцыг;” гэсэн 4.1.18 дахь заалт, ““үндэсний хүлээх жагсаалт” гэж эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн жагсаалтыг.” гэсэн 4.1.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Хүүхдээс ясны хэм, хүйн цус, хүйн эд, захын цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.” гэсэн 8.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлд “Амьгүй донорт насны хязгаар заахгүй.” гэсэн агуулгатай 10.6 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Улмаар төслийн 13 дугаар зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага нь эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх био банктай байж болно.”,“Био банкыг эд, эсийг цуглуулах, шинжлэх, өсгөвөрлөх, боловсруулах, хадгалах, бүртгэх, тээвэрлэх, устгах, шаардлагатай үед эмчилгээ, судалгааны зорилгоор тохирох эд, эсээр реципиент эмнэлэг болон судалгаа, шинжилгээний байгууллагыг хангах зориулалтаар ашиглана.” гэсэн 13.3, 13.4 дэх хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн төслийн 18 дугаар зүйлд  “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан тусгай мэргэжлийн төв байна.” гэсэн агуулгатай 19.1 дэх хэсэг нэмэхээр болов. Улмаар хуралдаан даргалагчаас төслийн 17, 46, 63, 66 дахь зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.  

Ингээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.    

Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул (дэлгэрэнгүйг эндээс) төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулахаар болов.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа ч асуудлыг сайтар нягтлан, ярилцах шаардлагатай тул УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авах хүсэлт гаргав. Иймд Улсын Их Хурлын дарга энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өглөө.  

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав

Дараа нь "Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлыг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулсан.

Уг танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нар тус тус танилцуулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлтэд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан (дэлгэрэнгүй намтрыг эндээс), Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзориг (дэлгэрэнгүй намтрыг эндээс) нарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэдгийг дурдсан байлаа.   

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг сонгох, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Ганзоригийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн  64.9  хувь нь  тус тус дэмжлээ.

Эцэст нь “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцсон юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • BITCOIN recovery industry (102.91.104.153)
    My world came crashing down when I lost my entire life savings to a fraudulent investment scam. I had trusted an online platform promising high returns, only to watch my money vanish overnight. The scammers blocked me, and the authorities said recovery was nearly impossible. I felt broken, ashamed, and hopeless. Then, a day, i went on a search on the internet, forums hoping to find a way to recover my lost savings, then i came across a thread narrating how a well reputable firm named "5ISPYHAK", a cybersecurity and digital forensics team specializing in scam recovery helped recover their lost/stolen savings. Desperate, I reached out, praying for a miracle. Their team was professional, understanding, and confident. They explained how they track digital footprints, freeze transactions, and pressure scammers using legal and technical methods. They ask for the screenshots, trading platform, total amount lost to the scammer and also wallets address which the transaction was made through. I provided them with the required details and information. Within few hours, they traced the funds to a crypto wallet and identified the scam ring’s operations. Using their connections with financial institutions and law enforcement, they initiated a recovery process. 10 hours later, I received a mail from 5ISPYHAK that they had recovered 95% of my money. It wasn’t the full amount, but it was a lifeline. More than the money, they restored my hope. Their dedication proved that justice could prevail. Today, I’m rebuilding, wiser and more cautious. 5ISPYHAK didn’t just recover my funds they gave me a second chance. If you’ve been scammed, don’t give up. 5ISPYHAK fights for victims like us.They turned my despair into triumph, and they can do the same for you.Email: 5ISPYHAK437@GMAIL.COM Telegram @hak5ispy
    2026 оны 04 сарын 24 | Хариулах
  • Мэри Жордан (105.116.1.133)
    Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн аюулгүй бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекц 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлт 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
    2026 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    7 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    12 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 2 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    1 цаг 11 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 29 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 47 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    19 цаг 7 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    19 цаг 9 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    21 цаг 11 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    21 цаг 23 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    22 цаг 20 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    22 цаг 38 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 2 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 42 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    23 цаг 54 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК