Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-4-24
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.04.24) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 75 гишүүн хүрэлцэн ирснээр 59.4 хувийн ирцтэй 10.00 цагт эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүний 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” хэмээн заасан байдаг. Энэ дагуу дээрх төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 87 гишүүний 67 нь дэмжин баталлаа.

Дараа нь Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед нэг өдрийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүд Пүрэв гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн дарааллаараа асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нар төсөл дэх Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж буйг Дав.Цогтбаатар гишүүн сануулж, холбогдох саналаа хэлээд мөн Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн талаар тодруулга хийж, хариулт авав. Томоохон төсөл, хөтөлбөрүүдээ Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, тус банкны үйл ажиллагааг тогтворжуулах, шаардлагатай бол Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж, цаг үед нийцүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Ж.Ганбаатар гишүүн хуулийн төсөлд дурдагдсан төслүүдийг хэрэгжүүлэхээр авах зээлийн эргэн төлөлтийн талаар тодруулж, хариулт авсан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Рэгдэл, Р.Батболд, Б.Жаргалан, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал дөрвөн өдрийн завсарлага хүсэв. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа улс орны эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг уялдуулж, тогтворжуулдаг, хязгаарлалтуудыг тусган, үүнийгээ баримталдаг. Нөгөө талдаа улс орны хөгжлийг хангах зайлшгүй шаардлага үүсээд байгааг анхаарах нь зүйтэй. Чухал ач холбогдолтой, томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Улсын төсвийн зарлагын 20 хувьтай тэнцэх хэмжээний Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөвт өртөг, бүтээн байгуулалтын ажлын өртгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дахь тусгай шаардлагад нийцүүлэхээр ажил 20-30 жилээр үргэлжлэх гээд байгаа юм. Үүнийг өөрсдөө түгжчихээд байх юм уу, эсвэл холбогдох хуулиудаа өөрчлөөд, гаднын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж байгаа, үйл ажиллагаагаараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөх аж ахуй, бизнесийн чиглэлийн том бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явах юм уу гэдэг асуудал. Иймд  улс орны аюулгүй байдалтай ч холбоотой, том бүтээн байгуулалттай ч холбоотой, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх ёстой асуудал учир завсарлага авах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүсэлтийг хүлээн авч “Гишүүд олон талын байр суурь илэрхийлж байна. Томоохон төслүүдээ хурдан хугацаанд хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан үр өгөөжийг нь хүртэх шаардлага бий. Эрчим хүчний тусгаар тогтнолоо хангахад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал ач холбогдолтой. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, монголчууд өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүний хараат байдлаас ангижирч, дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй газрын тосны бүтээгдэхүүн, бензин шатахуунтай болох асуудал чухал байгаа. Тийм болохоор олон талаас нь хэлэлцэх нь зүйтэй” гээд дөрвөн өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав.

Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Баярбаатар нар ажилласан байна.

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэх, мөн Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэхээр тусгаж боловсруулсан байна.

Ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо Пүрэв гарагийн (2026.04.23) хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасныг баримтлан хэлэлцжээ. Төслийг анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс нь эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. 

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүд Пүрэв гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуух нэрсийн дарааллаараа асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа оролцоогүйгээс үүдэн хугацаатай хэлэлцэх ёстой асуудлуудыг хэлэлцэж чадаагүй тохиолдолд үр дагавартай учраас хуралдаанд оролцоогүй гишүүдэд хариуцлага тооцох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх” гэсэн 101 дүгээр зүйл дэх зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох шаардлагатай гэдэг саналаа А.Ариунзаяа гишүүн илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийг дээдлэн сахих тангарагтай. Монгол Улсын бүх хууль Үндсэн хуульд нийцэх ёстой. Зөрчилдөж байгаа тохиолдолд засаж, залруулж ёстой бөгөөд энэ зарчмын дагуу төслийг хэлэлцэж байна. Үндсэн хуулиа дээдлэх ёстой, цагаан дээр бичсэн заалтуудыг бид ягштал баримтлах ёстой. Энэ агуулгаараа ажлын хэсэг ажиллаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр төслийг боловсруулсан” хэмээн тайлбарлав.

Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүний асуудлыг Улсын Их Хурлаар авч хэлэлцэх цаглаврын талаар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудыг сайжруулах, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрчлөлтүүдийг тусгах чиглэлээр төлөвлөж буй ажлын талаар М.Ганхүлэг гишүүн асуулаа. Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиудад өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахлан ажиллаж байсан талаар мэдээллийг С.Бямбацогт дарга дурдаад зарим асуудлаар мэдээлэл өгөв. “Улсын Их Хурлын даргаар томилогдсоноос хойш Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг нь дээшлүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр саналаа ирүүлнэ үү хэмээн 126 гишүүн, тэдгээрийн ажлын албанд албан бичиг хүргүүлсэн. 30 орчим гишүүн гучаад саналаа ирүүлсэн. Эдгээрийг гишүүдийн ажлын алба болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудаас ирүүлсэн саналуудтай нэгтгэн, ангилж, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж байна, тодорхой ажлууд хийнэ” хэмээлээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүний орон гарсан, нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгааг Улсын Их Хурал анхаарч байгаа, ойрын хугацаанд шийдвэрлэх болно гэдэг мэдээлэл өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дүгнэлтийн талаарх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлага, үүссэн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Х.Тэмүүжин гишүүн нэн тэргүүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлага бий гэдгийг тэмдэглээд, цаашид аливаа төслийг боловсруулахдаа Үндсэн хуульд нийцүүлэх, маргаантай тохиолдолд Үндсэн хууль дахь томьёоллыг хэрэглэдэг байх нь зүйтэй хэмээв. Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам хэлбэрэлтгүй, салаа утгагүйгээр, нэг мөр хэрэгжиж байх ёстой учир хууль тогтоомжийн хэл найруулга, нэр томьёог нягтлах, гажуудсан байдлуудыг засах шаардлагатай хэмээсэн. Судалгаа хийх, ажлын хэсэг байгуулах зэргээр Улсын Их Хурлаас анхаарал хандуулах нь зүйтэй гэв. Гишүүний ёс зүй, сахилга, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулах асуудлыг эрхэлдэг Ёс зүйн дэд хороо, гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг эрхэлдэг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны үйл ажиллагааг сайжруулах нь парламентыг бэхжүүлэхэд нэн чухал гэдэг байр суурийг О.Саранчулуун гишүүн илэрхийлээд, парламентын нээлттэй, ил тод байдлын талаар үг хэлсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээрх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар С.Бямбацогт дарга шийдвэрлэв.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нараас 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 16, 17-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Мягмар гарагийн (2026.04.21) хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг С.Зулпхар гишүүн танилцуулав. Өмнөх өдрийн 16 цагаас өмнө төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуухаар нэрсээ ирүүлсэн гишүүд нэгдсэн хуралдаанд оролцоогүй байв. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цаашид энэ байдлыг өөрчилж, гишүүд хариуцлагатай байхыг санууллаа. Ийнхүү төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нар тус тус танилцуулав.

Онцгой дэглэм тогтоох харилцааг шинэчлэн тодорхойлж, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох агуулгатай бие даасан хууль байх нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх, цаашид энэ харилцааг зохицуулах хуулийг олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцүүлж, уялдааг хангах зорилгоор төслийг боловсруулжээ. Төсөлд захиргааны шийдвэрээр онцгой дэглэм тогтоохыг хязгаарлаж, эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, дайн, онц байдлын үед онцгой дэглэм тогтоох болон сунгах үндэслэл, нөхцөл, шалгуур, шаардлагыг тодорхой болгох, энэ үед хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлах, онцгой дэглэм тогтоосон тохиолдолд компанийн засаглал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хяналт, аудитын хорооны чиг үүрэг, тогтолцоог хадгалах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн дээрх хүрээнд хамтран ажиллах, өмчлөгчийн эрхийг баталгаажуулан төрийн хяналтын хугацаа, хүрээг нарийвчлан зохицуулахаар төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын хараат бус, бие даасан байдал, хариуцлагын тогтолцоо сайжрахын зэрэгцээ эрх мэдлийн төвлөрөл, захиргааны хэт оролцоо буурах давуу талтай болохыг С.Цэнгүүн гишүүн танилцуулав. Түүнчлэн төрийн өмчит компанийн засаглалд ил тод байдал, хариуцлагыг дэмжсэн шинэ соёл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдсан юм.

Эдийн засгийн байнгын хороо дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Мягмар гарагийн (2026.04.21) хуралдаанаараа явуулсан байна. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэж Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсаныг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, М.Ганхүлэг, О.Номинчимэг, П.Наранбаяр, Ж.Золжаргал нар асуулт асууж, төсөл санаачлагч С.Цэнгүүн гишүүн болон ажлын хэсгээс хариулт авав. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн эсэх байр сууриа гишүүд илэрхийлээгүй.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт шийдвэрлэснээр нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Rita Brian (198.244.253.161)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
  • Мэри Жордан (105.116.7.127)
    Hello people Ben is a special private and professional jbeespyhack which have a spare master key that no one has. He can hack anything. We are totally secured and your security comes first. He s the best in any hacking related jobs which are . Change School Grade . Bank jobs, Flipping cash . Hack and control any robot . Database hack . Remove Criminal Records 1-Facebook hack 2-gmail hack 3-whats app hack 4-website hack 5-tracking calls 6-online hacking lectures 7-phone clone 8-online records changes 9-retrieval of hacked social media accounts 10- university grades 11- android and iPhone hack 12- twitter hack 13- website hack If you are looking for a professional Hacker that specialized in any of the above hacking related services & school grade change then Contact him Via… EMAIL: jbeespyhack@gmail.com and be happy forever. Send HIM a message and explain what you need and how HE can help you. HE IS always online. 24 hours a day. To deliver a perfect and untraceable job for you Every day. He is waiting for your messages! His job is 100% undetectable and he’s fast and reliable.
    2026 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    8 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    14 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 3 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    1 цаг 12 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 30 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 48 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    19 цаг 8 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    19 цаг 10 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    21 цаг 12 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    21 цаг 24 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    22 цаг 21 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    22 цаг 39 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 3 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 43 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    23 цаг 55 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК