Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны тооцооны төвөөс их хэмжээний мөнгө дээрэмдэхийг завдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Тодруулбал тус дүүргийн VI хорооны “Эрэл”-ийн 40-р байранд байрлах “Капитрон” банкны “Сандэй” тооцооны төвд буутай этгээд нэвтэрч, 20 орчим сая төгрөг дээрэмдэхийг завдсан юм. Энэхүү хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч гэмт этгээд баригдаагүй, цагдаагийн байгууллага түүнийг эрэн сурвалжилсаар байна.
Д.Ундрах /24tsag.mn/