АТГ-аас жил бүр авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дүгнэлтийг хийж холбогдох зөвлөгөөг өгдөг. Энэ удаад буюу 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан хэд хэдэн газар байгаа аж. Үүнд, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагууд багтжээ. Удирдпагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Энэ нь тухайн байгууллагуудад авлигын эрсдэл байгааг илтгэж байгаа талаар АТГ-аас өнөөдөр мэдээллээ.
АТГ-ын хувьд шууд уг газруудын удирдлагад хариуцлага тооцох эрх үүрэг байхгүй. Тиймээс эдгээр газруудад зөвлөгөө өгч, хамтарч ажиллах журмаар явж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)