Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2015 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн хурлын шийдвэрээр “Устгах ажлыг зохион байгуулах тухай” А/90 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна. Өвчилсөн гахайг устгах ажилд Онцгой байдлын хэлтсээс 24 алба хаагч, Засаг даргын тамгын газраас 1, нийслэлийн Мал эмнэлгийн газраас 3, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1, “ ТҮДА” ХХК-аас 1, Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 1, гэрээт анчин 2 нийт 35 хүн, нийслэлийн Аврах ангийн 1 ковш, нийслэлийн Мал эмнэлгийн газрын ариутгал халдваргүйжүүлэлтийн зориулалттай 1 ДУК, “ТҮДА” ХХК-ийн 1 автомашинтайгаар уржигдар шөнийн 23:35 цагт устгах ажлыг зохион байгуулжээ.
Нийт 638 гахайг нядалж, үхсэн байсан 53 гахайг устгалын нүхэнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх булшлах ажлыг хийжээ.
Д.Ундрах /24tsag.mn/