Өчигдөр 14:00 цагт БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хордлого болж 60 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Харин үүнээс хоёр хүүхэд, нэг үйлчлэгч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Үдийн цайндаа хордож ирсэн хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа. Тэд хөц будаатай хоол идсэнээс хордсон байсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/