"Алтай" хотхон 20-р байрны 1-р орцны үүдний дээд хэсэг нурж оршин суугчдыг сандаргажээ. Азаар хүн доогуур нь явж таараагүй тул гэмтэж бэртсэн хүн байхгүй аж. Гэхдээ орцны ойролцоо байсан машинд багагүй сэв учруулжээ. "Алтай" хотхоныг бариад гурав хүрэхгүй жил болж байгаа. Гэвч эхнээсээ ийн нурж эхэлсэн нь оршин суугчдын бухимдыг маш ихээр хүргээд байгаа юм. Байрны хувьд дахин хаанаа ч нурах магадлалтай байгаа төдийгүй энд тэндээ ан цав гарчихсан байдалтай байгааг эх сурвалж хэлж байна. Оршин суугчдын зүгээс энэ төрлийн гомдлыг СӨХ-дөө мэдүүлсэн ч хүлээж авч, дорвитой ажил болгодоггүй юм байна.
Өмнө нь уг хотхоны гаражинд машинаа байрлуулсан иргэн машингүй болж хоцорч байсан түүхтэй. Учир нь уг хотхоны ажилтан гаражинд тавьсан машиныг унаж осол гаргаж байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)