Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Асуудлаа шийдсэн учраас гарын үсэг зурахыг зөвшөөрсөн

2015-5-23
0
ЖИРГЭХ

        Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.  Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Тэрээр “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх  асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа.

 

 Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 тэрбум ам. долларын  санхүүжилтийг татах болно. Оюутолгой компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэж, үйл ажиллагаандаа байнга мөрдөн ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялагийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгойн төслийн ТЭЗҮ-д туссан өгөөжийн харьцаа манай талд 53 хувиас дээш хадгалахыг албажууллаа.

 

 Төлөвлөгөөний эхийг монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачлага нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн талд байсан. Боловсруулах шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийг татан оролцуулсан. Төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан” гэдгийг хэллээ.

 

 Ерөнхий сайд төлөвлөгөөний онцлогийг “Менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 6 хувиас бууруулж 4.5 хувьд, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 6 хувь байсныг 3 хувь болгож буурууллаа. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар, төсөл үргэлжлэх хугацаанаас шалтгаалж нийт 1 тэрбум хүртэлх ам,долларын бодит хэмнэлтийг Оюутолгой компанийн хувьд бий болгосон.  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлүүлэхээр болж, олон сар үргэлжилсэн маргааны нэг гол сэдэвт нь цэг тавьж, өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлснээр төслийн хугацаанаас хамааран нэрлэсэн дүнгээр хамгийн багадаа 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан. Мөн зардлын хяналтыг сайжруулах үүднээс Монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлж, тус төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг болгон энэ шинэ бүтэц албажсан болно. Тус төслийн санхүүжилт нь Монголын талын эзэмших 34 хувь болон 2009 оны гэрээг огт хөндөхгүй гэсэн зарчмыг баримтлан ажиллаж, шинэ төлөвлөгөөгөөр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлаа шийдлээ. Монголын талын 34 хувийг баталгаажуулж, далд уурхай ашиглалтад орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж нь баталгаажих юм. 2014 онд үүссэн татварын маргааныг олон улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлэхээр болж, 30 сая ам.долларын татварын актыг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1,2 тэрбум ам.доллар, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байна. Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр 5 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулж байхаар тохирлоо. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох бөгөөд худалдан авах, төсөл шалгаруулах үйл ажиллагаанд Монголын талын хяналтыг нэмэгдүүлсэн. Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа хөрөнгө оруулагч нь 30 хоногийн дотор Тавантолгойн цахилгаан станцын төслийн  боломжит хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж өгөхөөр тохиролцлоо. Ингэснээр Тавантолгойн цахилгаан станцын том бүтээн байгуулалт явах боломжийг гаргаж өгсөн. Тавантолгойн цахилгаан станцын төсөлд зориулан цахилгаан худалдан авах гэрээ байгуулагдсанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэр эрчим хүчээ дотоодоос хангах нөхцөл бүрдэх юм. Мөн 2015 оны 9 дүгээр сар гэхэд Оюутолгой компани зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг боловсруулах үүрэг хүлээж, Монгол Улс өөрийн зэс хайлуулах үйлдвэртэй болсноор тус төслөөс манай талд оногдох өгөөж нь цаашид эрс өсөх юм” гэж тодотголоо.

 

Энэхүү төлөвлөгөө нь эрхзүйн үндэслэлийн хувьд УИХ-ын тогтоолуудыг баримталж ажиллах бөгөөд УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, 2015 оны 41 дүгээр тогтоолоор Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

 

 Монгол Улсын Ерөнхий сайд 2015 оны 25 дугаар захирамжаараа Оюутолгой төслийн хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, 94 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийн удирдамжийг баталсан юм. Ажлын хэсэг удирдамжийн дагуу хэлэлцээний явцыг тухай бүр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн үндэслэн Ерөнхий сайдын 2015 оны 99 дүгээр захирамжаар хувь нийлүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирлуудад олгосон.

 

 Удирдамжийн биелэлтийг нягтлан үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд 123 тоот захирамж гаргаж, төлөвлөгөөг эцэслэн албажуулж, гарын үсэг зурахыг зөвшөөрсөн юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13, 15, тавдугаар сарын 15-ны өдрүүдийн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт болон тус ажлын хэсгийн явцын талаар хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргаж байсан юм” гэлээ.

Т.Сар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (122.201.22.91)
    ЧОНО УЧИРТАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС АЙНА, ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОД УУ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЫГ ЧОНЫН ТААЛАЛД НИЙЦҮҮЛЖ ЗАСНА. БИДНИЙ ОДОО 35 ЖИЛ ИДЭЖ БАЙГАА ЭРДЭНЭТЭЭС 6 ДАХИН ИХ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ 2000 ТОНН АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭНИЙГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙНА АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ӨНӨӨ ЦАГИЙН БИДЭНД ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД БУРУУ ГАРЫН ХАРИЙНХАНД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ӨМНӨГОВЬ ХАНБОГД ОЮУТОЛГОЙ МОНГОЛЫН ХИЛИЙН ДОТОР БАЙДАГ ЮМ. ҮНДСЭН ХУУЛИНД МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙГАА ХӨРСӨН ДОРХИ БАЯЛАГ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ ЗААСАН БАЙГАА. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ, ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЭЭЖИЙН ОХИДУУД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ АН МАН МАХН-ЫН ТҮРҮЙВЧ НЭГТЭЙ СҮЛЖЭЭ БОЛСОН 50-ХАН ЛУЙВАРЧДЫН ГЭР БҮЛ АЛБААР ЯДУУ БАЙЛГАЖ ЧАДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АР
    2015 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Мэдрэл,хэн чиний үгийг уншив гэж
      2015 оны 05 сарын 24
  • Зочин (1.251.132.183)
    Мөнгө муутай хүмүүс байр авахдаа банкнаас мөнгө зээлээдл байраа авдаг,банк ч тэр хүнийг байнгын орлогтой эсэхийг судлаад зээл олгодог,тэрэнтэй адилхан хөрөнгө оруулагч нарыг татаж том төслүүдээ хөдөлгөж.хөдөлсөн төслөөрөө өрөө дарж,иргэдээ ажиллуулах ажлын байрнууд гаргахын төлөө тэмцэж бгаа нэгнээ өр тавьлаа гээд л тэнэгтэх юмаа.Өрөнд баригдна гээд байр авч чадахгүй байхтай адил
    2015 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      ӨРТЭЙ ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ, ӨТТЭЙ МАЛ ТАРГАЛДАГГҮЙ ГЭЖ ЭРТНИЙ ҮГ Ч БАЙДАГ
      2015 оны 05 сарын 24
    • demjij bn
      Odoo tsagt urtei bol bayjdag bolchood bn.
      2015 оны 05 сарын 24
  • Зочин (1.251.132.183)
    Уруудах хүн өөрийгөө муу хүнтэй зүйрлдэг гсн,манайхан африк шиг болчихвий гэж мөнч их айх юмаа,цаана чинь австрали,чийл,хятад,орос,араб гээд баялгаа зараад баяжсан улс орон их бна.
    2015 оны 05 сарын 24 | Хариулах
  • bataa (66.58.202.234)
    hervee tiim l um bol chinii hereg tend bgaagyi l um bn sh te saihnaa.chi zygeer l bi tend ochij ooriinhoo huviig batalgaajuulsan umaa geed heleed bn daa.chini helsneer 2 kompaniin hoorond bolson geed baigaa biz dee.ulsyn eronhii said tegvel tend u hiisen bh ve
    2015 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      1000,000 малын мах гаргах гэрээнд гарын үсэг зурлаа,дубай монголын хооронд шужд нислэг хийх тухай ярилцлаа.Явсан нохой яс зуудгийн,хардаадл бие биенээ хөдөлгөхгүй бол аль аль нь галзуурна,
      2015 оны 05 сарын 24
  • Зочин (103.229.120.239)
    Их хурал засгийн газар нь ч ямар асуудлаар ямар ундэслэлээр гарын усэг Дубайд зурсаныг мэдээгуй л байцгаасан Яагаад ганц нэгэн хун терийн херенгеер хайгуул хийсэн баялгийг хувийн юмаа зарж байгаа юм шиг суржигнэж байнаа
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Оюу толгой бол төрийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй,тт төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн,100 төрийн өмч,хятад,монгол,япон гсн 3 тал нийлсэн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах төсөл яригдаж бгаа.биздэ,уих дээр гацсан.Юмнуудаа сайн ойлгож унш.ялгаж салгаад,уншсан юмандаа өөрийнхөө толгойгоор дүгнэлт хий
      2015 оны 05 сарын 23
  • Зочин (182.55.85.207)
    EC hulgaich shig haa baisan dubaid iim chuhal geree hiij , eh ornoo hudsldaa l biz dee yaduu uls turchid ,
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Чи бол хартай,гутранги үзэлтэн бна.Ном сайн уншиж тархиа хөгжүүл
      2015 оны 05 сарын 23
  • АЛТАН (150.129.141.245)
    ХЭДЭН УЛС ТӨРЧИД ЮУГАА ЯРИАД БАНА АА.БИДНИЙ ӨМЧИД ХЭН ХАЛД ГЭСЭН ЮМ.
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Газрын гүнд бгаа эрдэс баялгаа 3000,000 хүндээ зүгээрл хуваагаад өгчвөл таарна,гаргаж ирээд зарах нь зараад,идэх нь идээд,гаргаж ирж чадахгүй нь тэнд миний өмч бгаадаа гэж бодоодл сууж бх нь зөв үү
      2015 оны 05 сарын 23
  • Зочин (153.156.40.53)
    Сүүлийн 3-5 жил гацаанд байсаар ард иргэд залхаж гүйцлээ!!! Популситуудын хоосон ярианд цадахаа болилоо. Ямар ч байсан наад төслөө явуулж, ангал руу унаж буй эдийн засгаа сэргээхээ бодоцгооё, та минь ээ!!! Хий орилох сармагчингууд одоо надоели гады!!!!!!
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    3 цаг 51 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    3 цаг 57 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    4 цаг 0 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    4 цаг 8 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    4 цаг 27 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    5 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    5 цаг 48 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    6 цаг 19 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    6 цаг 49 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    7 цаг 7 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    7 цаг 13 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    7 цаг 42 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    7 цаг 54 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    7 цаг 57 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 8 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    9 цаг 24 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    9 цаг 58 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    10 цаг 4 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    10 цаг 16 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    10 цаг 28 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК