Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Манай салбарт зарцуулж буй мөнгө ДНБ-ий 1 хувьд ч хүрдэггүй

2015-6-04
0
ЖИРГЭХ

        Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, тус салбарт хийж буй эрх зүйн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ баримт бичгийг  сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай салбарын эрдэмтэн, судлаачид болорвсруулсан. Уг баримт бичгийг УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилаа, эдийн засгийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан батлан хамгаалах салбарыг нээлттэй, иргэнлэг болгох чиглэлийг Цэргийн бодлогын үндэст суулгасан. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс батлан хамгаалах салбарын нэгдмэл байдлыг хангахын тулд шинэ баримт бичгийн дагуу Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгчийн дор нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл цэргийн эрх зүйн хэм хэмжээ, нийтлэг дүрэм, цол, алба хаах хугацаа, энхийг дэмих ажиллагаанд оролцох зэрэг үзүүлэлтүүд нэг стандартад байна хэмээн Ц.Цолмон сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

 

Тэрбээр, “Цэргийн бодлогын үндэс батлагдсаны дараа салбарын холбогдох хуулиуд шинэчлэгдэнэ. Үүнд Батлан хамгаалах хууль, Зэвсэгт хүчний хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэгдэнэ. Өмнө нь батлан хамгаалах салбар санхүүгийн бэрхшээлийн улмаас зэвсэг, тоног төхөөрөмжөө шинэчилж чаддаггүй байсан. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг хүлээгээд суух бус батлан хамгаалахын салбарт тохирсон эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх ёстой. Монгол улсыг батлан хамгаалахад уламжлалт болон шинээр үүсч буй нөхцөл байдал зохицож, шинэ аюулын эсрэг сөрж зогсоход шаардлагатай байгаа бүхнийг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн чадавхи батлан хамгаалах салбарын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хөгжих ёстой. Харамсалтай нь бусад оронтой харьцуулахад Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж буй хөрөнгө маш бага. ДНБ-ний 1 хувьд ч хүрдэггүй. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Эдийн засгийн эх үүсвэрийг төсвөөс гадна Зэвсэгт хүчний хөгжлийн сан, гадаад хамтын ажиллагааны тусламж, бүтээн байгуулалтад оролцож хөрөнгө бий болгох зэргээс бий болгох бодлого баримтлан ажиллаж байна. 2013 онд Засгийн газраас “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, зөвхөн орон сууц, автозам барилга зэргээс гадна уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Батлан хамгаалахын хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллан Санамж бичиг байгаалсан. Өнөөдөр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын байранд дотоодын үйлдвэрглэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэсэн. Үүний гол зорилго нь БХЯ худалдан авалт хийхдээ дортоодынхоо үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох боломжийг бүрдүүлэх юм” гэлээ.

 

Түүнчлэн, “Зэвсэгт хүчний шинэлчлэлийн хүрээнд иргэдийг олон хэлбэрээр цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт 500 орчим оюутан хамрагдсан бол энэ онд 1000 гаруй болж нэмэгдсэн. Цаашдаа хувийн болон төрийн өмчийн томоохон их дээд сургуулиудын дэргэд Цэргийн танхим байгуулах төлөвлөгөөтэй байна. МҮИС өөрийнхөө дэргэд Цэргийн танхим байгуулж, оюутан залууст цэргийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, цэргийн дэг журам, сахилгад сургах хүсэлт тавьсан.

 

Энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргүүд идэвхитэй оролцож байгаа. 2002 оноос эхэлсэн энхийг сахиулах ажиллагаанд Монголоос давхардсан тоогоор 11 мянга гаруй алба хаагч оролцсон. Өнөөдрийн байдлаар 942 алба хаагч 6 оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.

 

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаа. 2015 он гарснаас хойш 7 улс оронтой хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Миний бие Москвад болсон “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Батлан хамгаалах сайд нарын хуралдаан”-д оролцсон. Мөн Ялалтын баярын 70 жилийн хүндэтгэлийн жагсаалд Монгол цэргүүд оролцсон. Түүнчлэн ирэх 9 сард Бээжинд болох жагсаалд Монголын цэргийн бүрэлдэхүүнийг оролцуулах хүсэлт ирсэн. Уг жагсаалд оролцохоор бэлтгэл хангаж байгаа” гэв.

 

Цэргийн алба хаагчдыг албан тушаалын орон сууцаар хангадаг. Тэгээд тэтгэвэрт гарахад нь албан тушаалын орон сууцнаас гарах, орон гэргүй болох асуудал үүсдэг. Тиймээс цэргийн алба хаагчид хувийн орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх үүднээс банк, санхүүгийн байгууллагууд, барилгын компаниудтай хамтран “Цэргийн орон сууцны хуримтлал”-ыг бий болгож байгаа. Алба хаагчид сар бүр цалингаасаа тодорхой хуримтлал бий болгож, ипоткийн зээлд хамрагдах юм. Энэ ажлыг 2015 оноос хэрэгжүүлж эхэлэнэ. Албан тушаалын орон сууцны хөтөлбөр  хэвийн үргэлжилж байгаа хэмээн сайд хэлэв.

 

Тэрбээр, “Цэргийн алба хаагчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Дотоодод Батлан хамгаалах их сургуулиар бакалавр төгсгөж байгаа. Үүнээс дээш зэргийг гадаадын их дээд сургуулиудад эзэмшиж байгаа. Гадаад орнуудад нийт 531 алба хаагч мэргэжил дээшлүүлж байна. Үүнээс хамгийн их буюу 357 нь ОХУ-д суралцаж байна” гэлээ.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.233.187)
    Морин цэрэг-тэй болно гэдэг л барилгачин даа кк
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    1 цаг 15 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    2 цаг 47 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    3 цаг 34 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    3 цаг 50 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    3 цаг 57 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    4 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    4 цаг 45 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    5 цаг 26 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    5 цаг 49 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    5 цаг 50 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    5 цаг 53 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    6 цаг 36 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    6 цаг 43 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    6 цаг 49 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    7 цаг 37 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    8 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    8 цаг 24 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    8 цаг 28 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    8 цаг 38 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК