Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

38-ийг нь мажоритор тойргоор 38-ийг нь намын жагсаалтаар сонгох нь зүйтэй гэв

2015-6-15
0
ЖИРГЭХ

        МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар  бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч түр хойшлуулсан байна. Учир нь  Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярыг бүлгийн хуралд урьсан ч ирж амжаагүй учраас энэ удаад хойшлуулсан гэлээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Төсөл санаачлагчид өөрсдөө их санаачлагтай байх, хуулиа өргөн барьчихаад орхичихоор их төвөгтэй. Бид дэмжье гэсэн. Асууж тодруулах зүйл байсан учраас урьж дуудсан харамсалтай нь ирсэнгүй” гэлээ.

 

Тэрбээр мөн "УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль нь хуучин Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн нь бодлогын алдаа байсан гэж үзсэн байна. АТГ дээр байгаа албан тушаалын гэмт хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байгаа энэ бүтцийг буцаагаад Улсын Ерөнхий прокурорын дэргэд сэргээн байгуулах нь зүйтэй гэж хууль санаачлагч үзсэн. Бид ярилцаад энэ хуулийн төсөл амьдралаас урган гарсан ийм зүйл байна. Энэ хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. АТГ бол хээл хахуультай холбоотой асуудлаараа, соён гэгээрүүлэх асуудлаараа, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв бүрдүүлж байх чиг үүргээ хэрэгжүүлээд байх бүрэн бололцоотой” гэв.

 

Мөн Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа ажлын явцын талаар мэдээлэл сонссон байна. Монгол Улсын урт хугацааны 25 жилийн алсын хараатай хөгжлийн бодлогыг боловсруулж эхний баримт бичгийн төслийг ажлын хэсэг гаргасан байгаа. УИХ-ын даргын захирамжаар хоёр дахь үе шатны ажил эхэлнэ. Тиймээс тус бүлэг намрын чуулганаар энэ баримт бичгийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

 

Бүлгийн дарга Н.Батцэрэг ярихдаа "Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн нэмэлт гэсэн хүрээнд бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Үндсэн хуулийн нэмэлт дээр одоо явж байгаа төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Батлахын тухайд бүх нийтийн санал асуулга явуулаад батлах нь илүү удаан хугацаанд тогтвортой сайн мөрдөж чадах Үндсэн хууль болно гэж бодож байна. Тиймээс ард түмнээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцах ёстой” гэв.  

 

Сонгуулийн хуулийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 нэр дэвшигчийг нэг саналын хуудсан дээр бичээд улсаа нэг тойрог болгоод сонгогч нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлах замаар сонгууль явуулья гэж үзэж байсан. Гэхдээ бидний гаргасан энэ санал ажлын хэсэг дээр олонхийн санал авалгүй унасан. Бидний хоёр дахь санал бол УИХ-ын 76 гишүүнийг 38-ийг нь мажоритор тойргоор 38-ийг нь намын жагсаалтаар гаргаж ирж болох юм. Гэхдээ намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг бас ард түмэн өөрсдөө дугуйлдаг байхаар зохион байгуулах нь зүйтэй. Зөвхөн намын хаалттай жагсаалтаар нам, эвслийн удирдлагын хүрээнд хүмүүсээ нэр дэвшүүлэд СЕХ-нд хүргүүлснээр өндөрлөдөг одоогийн энэ зохицуулалтаар биш заавал олон түмэн рүү нэр дэвшигч өөрөө очиж өөрийнхөө дэмжлэгийг авч чаддаг ийм хувилбар дээр зогсох ёстой шүү. Аль болохоор сонгууль зардал багатай байх, нэр дэвшигчид болон нам эвслүүдийн хооронд сонгуулийн компанит ажлаа зохион байгуулах, тэгш нөхцлийг хангах талаар хуулийн сайн зохицуулалт хэрэгтэй. Сурталчилгааны материал тараах нөхцлүүд дээр адил тэгш нөхцлийг хангах ёстой гэдгийг бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэв.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Өөрчилье!!! (153.156.40.53)
    АТГ бол авилгын эсрэг хууль тогтоомжийн биелэлтийг улсын хэмжээнд шалгах, авилгын эх үүсвэр болж буй шалтгаан нөхцөлийг судлан илрүүлж, төрийн дээд түвшинд хүртэл тавьж шийдвэрлүүлж байх, соён гэгээрүүлэх, Хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн дүгнэж, зөрчлийг засуулах, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал илэрвэл шууд Прокурорт шилжүүлдэг байх - ийм л эрх, үүрэгтэй байх ёстой!!! Мөрдөн бацаалт бол АТГ-т огт хамаагүй функци шүү!!!!!
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.66)
    Бас жагсаалтаар гарахын амтыг авчихаж хөөе
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • зочин (103.26.193.107)
    76 минь та нар 76-ууланг нь мажоритороор сонгох хууль хийчих л дээ, та нараасаа гуйя. Тэгвэл л энэ улс орон нэг хөгжих гээд байна шүү дээ.
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Эмгэн (122.201.21.121)
    За даа өөрсдийгөө дахин сонгох хувилбар л яваад бна. Гишүүдийн тоог багасгах, энэ олон бизнесменүүд хөрөнгөө манахаас өөрөөр хийчихсэн гавьтай юмгүй учир тэр бизнесээ хийгээд явсан нь дээр. Худлаа ярьж ард түмнийг хуурдаг, чадваргүй, ёс зүйгүй энэ удаагийн парлемант шиг бол хэрэггүй дээ. Татварын мөнгийг иймэрхүү хүмүүст зарцуулмааргүй бна.
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    48-28 хэвээрээ байх нь зөв. Харин 5 бүсэд хуваагаад ард түмнээр сонголт хийлгэх нь зүйтэй.
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.140.31)
    ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ГАЙХАЖ СУУНА ӨӨРСДӨДӨӨ Л АШИГТАЙ ХУВИЛБАРЫГ СОНГОХ ЮМ ОДОО МАХН-МҮАН-С МОЖАРИТАР ТОГТОЛЦООГООР ХЭН СОНГУУЛЬД ГАРЧ ИРЭХ ЮМ БЭ НӨГӨӨ ТЭРБИШДАГВА УУ ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ТИЙМ БОЛОХООР БҮГД Л ЖАГСААЛТАНД ОРОХ ГЭЖ САНААРХАХ ЮМ ДАА
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    12 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    59 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 15 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 21 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 40 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 9 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 50 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 14 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 14 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 17 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    4 цаг 0 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 8 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 14 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 2 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 48 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 52 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 2 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 9 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК