Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Түвдэндорж: МАН хамтарсан шиг хамтрах хэрэгтэй

2015-6-15
0
ЖИРГЭХ

       УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэжээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.  

 

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Чингис бондын хөрөнгөөс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдтэй танилцсан байна. Тухайлбал, хаягдал цаасыг дахин боловсруулах үйлдвэр мөн ноос, ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй танилцжээ. Ингээд Чингис бондын хөрөнгөөс санхүүжсэн ажлууд үр дүнгээ өгч эхэлж байна гэх дүгнэлтийг гаргасан байна. Энэ талаараа ч бүлгийн хуралдаан дээрээ танилцуулжээ.

 

Үүнтэй уялдуулж, АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Чингис бондоос санхүүжүүлсэн Аж, үйлдвэрийн чиглэлийн төслүүдийн талаар нээлттэй ярилцжээ. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор хэвлэлээр сөрөг гүжирдлэг явуулж болохгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Ганц ч албан тушаалтан энэ хуулиар чөлөөлөгдөхгүй гэдгийг  албан ёсоор мэдэгдье Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно. Тэрбээр мөн "МАН  хоёр их наяд төгрөгийг хавтгайрсан халамжаар тараасан бол манай нам үүнтэй дүйцэхүйц мөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондын үр өгөөж удахгүй гарах болно гэв” гэсэн юм.

 

Бүлгийн дэд дарга С.Одонтуяа Чингис бондын өгөөж МАН-ын гишүүдийн хэлж буй шиг огт үр дүнгүй зүйлд зарцуулагдаагүй. Эхнээсээ өгөөж нь мэдрэгдээд эхэлсэн гэв. Өнгөрсөн хугацаанд Чингис бондоос аж үйлдвэрийн салбарыг дэмжихэд зориулж  948.9 тэрбум төгрөг, уул уурхайн салбарыг дэмжихэд зориулж 550 гаруй тэрбум төгрөгийг тус бүр зарцуулсан байна. Ингэснээр экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг болжээ. Тухайлбал, Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар 1 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн. Үр дүнд нь хөдөө аж ахуйн салбар дахь дамын наймаа зогсож, малын гаралтай түүхий эд үндэсний үйлдвэртээ тушаагдах нөхцөл бүрдсэн. Үнийн огцом өөрчлөлт байхгүй болсон. Дээр нь барилгын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой тооны үйлдвэрүүд бий болсон, арьс ширний үйлдвэрүүд технологио шинэчилж, зарим нэг нь бүтээгдэхүүнээ гадаад руу экспортод гаргаж байгаа гээд эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн байна. МАН Засгийн эрхийг барьж байхдаа Оюутолгой, Тавантолгой төслөөс урьдчилгаа хэлбэрээр авсан их хэмжээний хөрөнгийг иргэдэд бэлнээр тараагаад дууссан. Харин Чингис бондоос үр өгөөжөө бодитоор өгөх үйлдвэрлэлд зарцуулсан. АН-ын бүлэг цаашид ч аж, үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэж тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэллээ.  

 

Мөн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд агуулгыг нь дэмжсэн байна.

 

Энэ талаар Ш.Түвдэндорж "УИХ-аар хуулийн салбарт хийх өөрчлөлттэй холбоотой олон хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн, мөн цаашдаа хэлэлцэгдэнэ, иймээс эдгээр төслүүдийг хэлэлцэх шатанд Авлигатай тэмцэх газрын харьяанд байгаа Мөрдөх албыг хаана шилжүүлэх вэ гэдгийг шийдэх боломжтой хэмээн бүлгийн гишүүд санал нэгдсэн" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газрын харьяанд байгаа Мөрдөх албыг Прокурорын байгууллагад харьяалуулахаар зааж өгсөн юм. Гэвч бүлгийн гишүүдийн хувьд “Прокурор хэрэгт хяналт тавих ёстой байгууллага. Үндсэн чиг үүрэг нь ийм байтал Мөрдөх алба харьяалуулах нь зөрчил үүсгэнэ” гэж үзжээ. Тиймээс хуулийн салбарын шинэчлэлтэй холбоотой төслүүдийг хэлэлцэх шатанд хаана харьяалуулах вэ гэдгээ шийдэх юм байна.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Тавантолгойн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна. Үүнийг бүлгийн хуралдаанаар ярилцсан уу?


-Ажлын хэсгээс өнөөдөр албан ёсоор ажлын хэсгээс мэдээлэл хийгээгүй. Нийт 14 зүйл, заалтаар дүгнэлт гаргах ёстой юм билээ. Одоогоор зарим зүйл, заалт дээр дүгнэлт гараагүй учраас мэдээлэл хийгээгүй. Тиймээс манай бүлэгт мэдээлэл алга.


-Гацууртын ордын асуудлаар танай бүлгийн байр хэвээрээ байгаа юу?


- Байр суурь хэвээрээ. МАН-ын бүлгийн авсан завсарлага дууссаны дараа хэлэлцээд хэлэлцэх эсэхийг шийдээд явах байх.

Т.Энхэлээ
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.103)
    ARDCHILSAN ENE HULGAICH NAR BUSDIIG BURUU UILDELDEE HAMTARHIIG SHAAJ BAIGAA YUM UU HUULI BUS UILDEL HIISENIIG HELSEN HUNIIG HARIUTSLAGA TIITSUULNA GEH SHIG YUN ENE GAHIACHIN TUBDENDORJ
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    9 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    55 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 11 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 18 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 6 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 47 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 10 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 11 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 14 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 57 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 5 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 11 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 59 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 40 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 49 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 59 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 6 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК