Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Элэг авсан” томилгоо: Ц.Нанзаддоржийг ТӨХ-ийн даргаар буцаан томилжээ

2015-6-16
0
ЖИРГЭХ

        Ц.НАНЗАДДОРЖИЙГ ТӨХ-НЫ ДАРГААР БУЦААН ТОМИЛОВ

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа зарим нэг албан тушаалын томилгоог хийсэн байна. Бүр тодруулбал, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийг буцаан ажилд нь томилжээ. Энэ нь түүний уг албан тушаалд очиж буй гурав дахь тохиолдол. Хүмүүсийн мэдэхийн Ц.Нанзаддорж нь Төрийн өмчийн хорооны даргаар 10 гаруй жил ажиллаад 2013 онд ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Үүний дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад энэ оны нэгдүгээр сард түүнийг дахин ТӨХ-ны даргаар томилсон юм. Гэтэл хоёр сар гаруй болсон уу, үгүй юу албан тушаалаас нь буулгасан ч өчигдөр дахин томилов. Энэ хугацаанд тэрбээр тамгаа авч зугаатсанаас эхлээд албан тушаалдаа үлдэх янз бүрийн оролдлогыг хийсэн гэдэг. Ямартай ч ийм нэг “элэг авсан” томилгоо Засгийн газар дээр дахин явагдав.

 

Нэг хүнийг нэг албан тушаалд гурван удаа томилж, буулгаж буй энэ явдал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Гэхдээ уг томилгооны цаана эрх, ашгийн том зөрчил нуугдаж байгаагийн илрэл нь энэ юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Нанзаддоржийн томилгооны ард УИХ-ын дарга З.Энхболдын “тоглолт” байгаа гэх. Тодруулбал, тэрбээр өөрийн хүнийг Төрийн өмчийн хороонд суулгахаар алалцаж буй нь энэ. Ингэх нь мэдээж өөрт нь ашигтай. Ер нь сүүлийн үед З.Энхболдын гар дүрдэггүй салбар гэж байхаа больж. Тэрбээр Засгийн газрын хийх ёстой ажил руу хошуу дүрэхээс эхлээд үндэсний телевизийн эфирт хүртэл хутгалдаж байна. Тэгэхээр нэгэн цагт даргаар нь ажиллаж байсан Төрийн өмчийн хорооноос эрх, мэдлээ салгаж чадахгүй байх нь аргагүй юм. Хатуухан хэлэхэд, энэ томилгоо Төрийн албыг үнэгүйдүүлж буйн тод жишээ боллоо. Тэр дундаа УИХ-ын дарга нь Засгийн газартайгаа нийлж байгаад Төрийн албаараа тоглож болдгийг ил, цагаанаар харуулав. Энэ хугацаанд Төрийн өмчийн хороо эзэнгүйдэж, төрийн ажил ухарсаар.

 

 Нөгөөтэйгүүр Төрийн өмчийн хороонд Ц.Нанзаддоржоос өөр хүн дарга хийж болохгүй мэт ойлголт олон нийтэд төрж эхэлж байна. Ц.Нанзаддорж ч энэ албан тушаал руу зүтгээд байхын цаад учир юу байна вэ?. Төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, факт, баримт нь дэлгэгдэж явсан хүнийг заавал энэ албан тушаалд томилох гэж улайрдаг эрх, ашгийн том зодоон хэзээ дуусах бол.

 

Ц.Нанзаддоржийг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшдэг байсан, тэрбээр банкны энэ хувьцааг бэлгэнд авсан  байж болзошгүй гэдэг.

 

 Мөн 90 гаруй км төмөр замын асуудлыг шийдэхдээ авлига авсан байж болзошгүй гэж зарим хүмүүс одоо ч харддаг. Өөрөөр хэлбэл, Дорнод аймаг дахь Улаанбаатар тө­мөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр зам 1999 онд оросуудаас хүлээж авахад 131 км байжээ. Харамсалтай нь хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 34 км төмөр зам болон салаа зам, суман шилжуүлгийг нь хуулан авч, 82 вагон буюу 4858 тонн төмөр замын рейлс, бэхэлгээг сэлбэгийн журмаар ОХУ-ын хил Борзоор гарган Салхит өртөө руу ачуулсан байдаг.  Ингээд 93 км  төмөр зам үлдсэн бөгөөд үүнийг ашиглаагүй удсан учраас ТӨХ “акт” тавьж хувьчилсан бөгөөд ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд 10-аадхан хонож байсан “Бүрхээст хайрхан” компанид төмөр замыг хаягдал материал болгон өгсөн нь ийн хардах шалтгаан болдог юм байна. 1996-2000 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд 928 аж ахуйн нэгжийн 46,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувьд шилжүүлсэн гэх тоо баримт байна.

 

Цаашлаад олон том хувьчлалын хуудуутай хэргийн цаана түүнийг байсан гэж хүмүүс ярьдаг.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (1.251.132.190)
    Энэ дураараазашнаад байгаа хүмүүсийг номхотгодлг хүн,байгууллаша бна уу,та минь ээ
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (182.160.2.231)
    Нанзаддорж гэх мэт төрд шургалсан бүх нам, хүнтэй хамтран юү ч хийж мэдэх нөхөд олон бий. төрийн албаны хүн бол төрийн чиг шугмыг барьж байх ёстой. Гэтэл удирдах нөхдийн гар хөл, хуруу болдог ийм нөхдийг эргүүлэн тавьж байгаа нь үнэхээр сэжигтэй. Үүний цаанаа том тохироо байгаа байлгүй. Төр ялзарчээ.
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.90)
    Ooo удахгуй торийн омчит компаниудыг хувьчлах болохоор энэ яаж дутах вээ дэ
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.195.90)
    Эргэн эргэн шунаж байж шоронд орох л юм б.на л даа. Жинхэнэ луйварчин. Одоо говьАлтайн Сэмэрээ ажилд нь эргуулж авч алах вий дээ.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.20.77)
    Ийм юм хийхээсээ ичихгүй байна гэдэг цадигаа алдсаны гэрч. Ард түмнээс ичихгүй байга юм чинь хэнээс ичих вэ дээ. Энэ бүх юмны цаана яаж баяжих вэ гэсэн ганцхан л юм байгаа ш дээ. түүнээс 1000 наслах ч биш, гэгээрэх ч биш, нэг шинө 100 идэх биш, зүгээр л орхичих. Ийм муухай юм хийснийхээ горыг хүртэх л болно. Адаглаад нас хөгширнө гэж бий дээ. Ямагт баян тарган, эрх мэдэлтэй байдаг юм биш.ард түмнээр л тоглож байгаа хэрэг. Эд нарт ямар хамаа байна л гэсэн үг. Яахав яахав. Төрийн албаар, эрх мэдлээр ингэж уйваагүй хандах нь төрд их гай тарьж буй хэрэг. Түүнийгээ нэг цэгнэж ажил хийгээсээ
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Болио чээ Засгийн газар ийм ичгэвтэр юм хийхээ. Чадваргүй байна гэдэг чинь ийм л байна ш дээ.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Хаашаа юм бэ учир нь олдохгүй хачин зүйл хийх юм
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (132.234.228.3)
    Mongoliinn Turiig dampuuruulj baina daa AN. Yg evluulj orj baigaa togloom shig. Ichih nuur gej alga daa. Haramsmaar
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • зочин (112.72.13.179)
    Ц.Нанзаддорж гэгч нь говьалтайгаар орж ирсэн хужаагийн хүүхэд гэж байна. Төрийн өмчийн хороонд урьд байхдаа 90 км төмөр замыг хаягдал төмөр гэж урагшаа гаргаж байжээ
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (112.72.13.128)
    EEE DEE ENE AN UU. zaa yah be gants jil l .......
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.8.4)
    Сонгууль хурдан болж ичих нүүрэндээ элгээ наасан энэ новшнууд хурдан зайлаад өгөөсэй
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.56)
    Yavdaa daanch yavdaa hurungu ungu mungund tolgoigoo meduuleh ch gdj dee
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • бантан (43.242.243.209)
    Энэ зүүн талынх нь нөгө гайхал дипломчин Батэрдэнэ мөнүү?уг нь ус-тос шиг харшилтай улс одоо сайхан найрааюуда.БАНТААН БАНТАН?
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.8.4)
    Nanzaddorj gar hul bolson humuusiinhee gart uuruu boomiluulj duusah udur irnee zailuul.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • зочин (112.72.13.179)
    Ц назаддорж сайхан үх
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.144)
    сонгууль хурдан болоосой энэ нөхдүүд хурдан далд ороосой татварынхан бүгд солигдоосой эсвэл татварт ажилд орж үр дүнгийн шагнал тэрбум тэрбумаар нь авахсан ,,,,,,,,,,,,энэ бол сайхан мөрөөдлөө хө гэхдээ хүн болгон л ингэж мөрөөдөж байгаа гэдэгт итгэж байна да
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
    • ......
      2015 оны 06 сарын 16
  • ZOCHIN (202.180.216.19)
    NEG NARTAI SAIXAN ODOR NANZADDORJIIG ZOLIGT GARGAX BIZ DEE...
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.143.164)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • TSEDEN (202.70.45.237)
    Тэгэхээр нэгэн цагт даргаар нь ажиллаж байсан Төрийн өмчийн хорооноос эрх, мэдлээ салгаж чадахгүй байх нь аргагүй юм. Хатуухан хэлэхэд, энэ томилгоо Төрийн албыг үнэгүйдүүлж буйн тод жишээ боллоо. Тэр дундаа УИХ-ын дарга нь Засгийн газартайгаа нийлж байгаад Төрийн албаараа тоглож болдгийг ил, цагаанаар харуулав. TIIM BNA.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    ийм л балай юм хийж байгаам даа хүмүүс
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    57 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 13 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 20 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 8 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 49 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 12 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 13 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 16 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 59 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 7 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 13 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 1 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 47 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 51 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 1 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 8 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК