Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тухай хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2015-6-23
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаан 12 цаг 16 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм.

 

Уг тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд нэг дэх хэсэг нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хавсралтаар батлах, хоёр дахь хэсэг нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого баталсантай холбогдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан агуулгатай аж.

 

Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг байна. Улсын хэмжээнд 2003 оны байдлаар 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, жилд 165 мянган тн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чаддаггүй байв. Харин 2014 оны байдлаар салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн хөгжих эхлэл тавигдаж, жилд 518 мянган тн үр тариа, 270 гаруй мянган тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мянган тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болсон. 2003 онд батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжин дуусч байгаатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх энэхүү бодлогыг боловсруулсныг сайд танилцуулгадаа онцлов. Түүнчлэн хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурдсаны дагуу Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

 

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан 2016-2025 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжихээр төлөвлөжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг дүн гарна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, О.Баасанхүү, С.Оюун, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Г.Баярсайхан, Х.Баттулга нар саналаа хэлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд нэгэнт бодлогын баримт бичгийн хэрэгжилт дууссантай холбогдуулж улс орны хөгжлийн цаашдын чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ бодлого боловсруулж оруулж ирснийг дэмжиж буйгаа илэрхийлээд энэ асуудлыг бодлогын бусад баримт бичгүүдтэй уялдуулан нухацтай авч үзэх шаардлагатайг хэлсэн юм. Харин бодлогын баримт бичгийн үзэл баримтлалд тусгасан Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн тухай асуудлыг тусад нь авч үзэх нь зүйтэй гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байв.

 

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Органик хүнсний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч уг асуудлыг байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр болж түр хойшлуулав.

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр энэ сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Засгийн газар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажил, олон улсын болон бүс нутгийн чанартай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, шинээр зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай холбогдуулж нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр сууршлын бүс бий болгох хэрэгцээ шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц дараах бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, сууршлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай, хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж. Энэ үндсэн дээр Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам /АН3/; Рашаант Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам; Богдхан уулыг тойрсон хурдны зам; Майдар эко хот байгуулах; Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл; Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах дагуул хот байгуулах; Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах холимог тээврийн ложистик төв байгуулах; Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд хойт Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тулгамдсан зарим асуудлыг Газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэхээр уг хуулийн төсөлд тусгажээ.

 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан саналуудтай холбогдуулан мэдээлэл, тайлбар авах үүднээс тус Байнгын хорооноос Засгийн газарт албан тоот хүргүүлсэн байна. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсэн юм.

 

Харин байнгын хорооны дарга С.Батболд гишүүдээс гаргасан саналыг нухацтай авч үзэж дахин нягтлах үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг томилж ажиллуулан гаргасан дүгнэлтийг нь үндэслэн дараагийн хуралдаанаар хэлэлцье гэсэн байр суурьтай байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв. Ингээд сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    1 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    17 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    24 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    42 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 цаг 12 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 53 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    2 цаг 16 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    2 цаг 17 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    2 цаг 20 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 3 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    3 цаг 10 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    3 цаг 16 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 4 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 51 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 55 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 5 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    5 цаг 12 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    17 цаг 32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК