Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Ерөнхийлөгчийн хуулиудыг 100 хувь дэмжиж байгаа

2015-6-24
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан “Улс төрийн намын тухай хууль”, “Төрийн албаны тухай” хуулийг ирэх намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барьж  хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Тэрбээр уг хуулиудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, УИХ дахь нам, эвслийн дарга, бүлгийн дарга нарыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг дөнгөж сая Төрийн ордонд зохион байгууллаа.

 

Тэгвэл уг хуулийн төслийн талаар улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ын дарга нар доорх байр суурийг илэрхийлээ.

 

АН-ын дарга З.Энхболд: Эдгээр хуулиудыг 100 хувь дэмжиж байгаа

 

З.Энхболд:- Энэ хууль нэг өдөр яригдаж байгаа асуудал биш. Үнэхээр тулгамдсан учир Ерөнхийлөгч зориг гаргаж, энэ хуулийг барьж авсан. Яг энэ заалтууд хууль болж гарах уу, гарахдаа ямар байдлаар гарах уу гэдгийг УИХ шийддэг. Улс төрийн намуудын ч байна уу,УИХ дахь  улс төрийн намын бүлгүүдийн ч байна уу, УИХ-ын гишүүдийн ч байна уу төдийлөн алга ташаад хүлээж авахаар шийдвэр бол биш. Энэ бол шийдэхээр өөрцгүй болсон асуудал. Ялангуяа намын тухай хуулийг гаргах гэж 2012 оноос ажлын хэсэг гаргаад өргөн барих хуулийнхаа төсөлтэй санал нийлүүлэхгүй өдий хүртэл явж ирлээ. Тиймээс бид Ерөнхийлөгчийг “Та нам бус хүн байна. Гэхдээ намын зовлон ойлгодог хүн байна. 2009 онд Ерөнхийлөгч болохоосоо өмнө намын ажилд оролцож байсан учраас та нэг дүн бантай юм хийгээд өргөн барина уу” гэсэн хүсэлт гаргасан. Саяны ярьж байгаа зарчмуудтай 100 хувь санал нийлж байна. Үүнээс өөр аргагүй байдалд орсноо гишүүд ухамсарлаж байна. Намын жирийн гишүүд ухамсарлаад эхэлсэн байна. Хуучнаараа явж болохгүй юм байна. Би сая Говь-Алтай, Завхан аймагт ажиллах үеэрээ хэргээр намын гишүүдтэй уулзсан. Шинэчлэл хийхгүй бол болохгүй нь гэдгийг хэлж байна. Хэлэлцүүлгийн явцад нам өмчтэй байхуу, бусад олон асуудал шийдэгдэнэ. Шууд хүлээгээд авчих өөрчлөлтүүд бол байна. Шинэ хуучин хоёр хуулийн хоорондын зааг байна. Үүнийг УИХ шийдэх учраас хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орох байх гэж бодож байна. Яг энэ чигээрээ гарвал сайн байна. Хууль хэлэлцүүлгийн явцад өөрчлөгддөгийг та нар мэднэ. Төрийн албаны тухай хууль нь одоогийн байгаа хуулийн зарчмуудтай адил зүйл заалтууд байгаа. Түүнийг хэрэгжүүлдэггүй төрийн албан хаагчтай болчихсон. Сонгуулиар ажилласан хүмүүсээ ажилтай болгох гэж хууль зөрчдөг. Одоо ч гэсэн энэ хуулийг зөрчиж болохгүй. Ерөнхийлөгчийн ярьсан шиг цаасан дээр бичигдэж, маш ойлгомжтой мөрдөгдөхгүй байгаа учраас  тойрч гардаг арга замууд байгаад байгаа юм. Төрийн албыг мерит систем рүү шилжүүлнэ гэж 2006 онд тогтсон боловч одоо хүртэл хэрэгжилт нь хангалтгүй байна. Нэг намын доторх хоёр сайд өөрчлөгдөхөд яамны бүтцэд өөрчлөлт орж байна. Энэ бол болохгүй л гэдгийг хэлж байгаа юм. Би Төрийн албаны зөвлөлийг ажлаа хийсэн шиг хийгээд ажлаас чөлөөлөгчдсөн хүмүүсээ хамгаалдаг байгаач гэсэн асуудлыг хэлдэг. Гэтэл тэдний гар хөл нь хүлээтэй байгаа. Тэдний гаргасан шийдвэр биелдэггүй. Хамгийн сүүлд БОНХАЖЯ, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын томилгоог Төрийн албаны зөвлөл зөвшөөрөхгүй гэхэд Ерөнхий сайд томилсон. Гэх мэтээр алхам тутамд энэ хууль зөрчигдөж байдаг. Төрйин албаны хуулийг Ерөнхийлөгчийн ярьсан шиг хатуу хэлбэрээр гаргаад аль нам аль сонгуулийн дараа дагаж мөрддөг байх ёстой. Нам нь ялсан бай, ялагдсан бай хууль жигд үйлчилдэг байх хэрэгтэй. Ингэж дэг журамтай болохгүй бол үнэхээр төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл буурч байгаа. Түүнийг үгүйсгэж болохгүй. Тэрэнтэй тэмцэх гэж ийм өөрчлөлт өргөн баригдах юм бол аль болохоор дээд зэргийн хууль гаргах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

МАН-ын дарга М.Энхболд: Олон түмний саналыг харгалзаж байж Ерөнхийлөгч өргөн барих байх

 

МАН-ын дарга М.Энхболд:- “Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу 2 хууль санаачилж УИХ-д өргөн барих гэж байгаа юм байна. Энэ хоёр хуулийн хувьд хоорондоо их уялдаатай, монголын төрийн нүүр царай, монголын төрийн өнгө чадамж ямар байх вэ гэдэг нь энэ хуулиас шалтгаална. Бид хүссэн хүсээгүй ардчилсан зарчмаар сонгууль явуулж, төрийнхөө тогтолцоог бий болгож, ард түмэн өөрийнхөө төлөөллийг бий болгож, түүгээр улс орныг удирдаж, төр яаж хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ гэдэг нь төрийн албан хаагчаас бүх зүйл шалтгаалж байгаа. Энэ утгаараа төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах, чадавхжуулах, мэргэжшүүлэх тал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, мөн УИХ-ын гишүүдийн нэгэн санаачлаад өргөн барьсан хуулиудыг нэгтгэж, одоогийн мөрдөгдөж буй хуулийг чанаржуулахад анхаарах ёстой. Төрийн албаны нэг нүүр царай бол төрийн улс төрийн албан тушаалтантай салшгүй холбоотой. Улс төрийн албан тушаал гэдэг бол улстөрийн намууд аль нэг албан тушаалтнаа тавьж, өөрийн намын бодлогыг хэрэгжүүлж, улс орныг авч явж байдаг. Тийм учраас улс төрийн албан тушаалтны чадал чансаа, мэдлэг боловсрол, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал, тодорхой салбараар мэргэшсэн байдал гээд олон зүйлүүд байгаа. Тиймээс улс төрийн албан тушаалтныг бэлтгэх, улс төрд өрсөлдүүлэх нөөц бүрэлдэхүүнийг бий болгох асуудал бол намд ногдож байгаа үүрэг юм. Төрийн алба түвшин байх, улс төрийн алба чадварлаг байх нь гарцаагүй намын боловсон хүчинтэй холбоотой. Монголын улс төрийн намууд сонгуульд бүгдээрээ төрийн албыг гүйцэтгэе, төрийн албыг үргэлжлүүлье, улс орныг авч явья гэсэн эрмэлзэлтэйгээр оролцож байгаа. Тиймээс намууд өөрийнхөө улс төрчдийг, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах ёстой юм. Үүний тулд нам өөрөө чадалтай байх, боловсон хүчнээ бэлтгэдэг байх нь их чухал гэж ойлгож байна. Намуудын хуулийн зарим зүйл заалттай санал нийлж байна. УИХ хэлэлцэж байж батална. Ерөнхийлөгч санаачилсан хуулиа сайтдаа тавина гэж байна. Олон нийт хуультай холбоотой санал бодлоо хэлэх байх. Олон түмний саналыг харгалзаж байж Ерөнхийлөгч өргөн барих байх гэж бодож байна.  

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Даймаа (103.9.89.210)
    УИХ өргөн барьсан хууль хэлэлцэхгүй байх, унагадаг аргатай болоод байгаа. Миний өргөн барьсан хууль үндсэн төсөл болж хэлэлцэгдэх ёстой. Хэлэлцэж байгаад үүнийг батлахгүй гээд буцааж байсан тохиолдол бий. Хэрвээ ийм зүйл болвол би маргааш нь эргээд л өргөн барина. Тэр шаардаж байгаа шаардлагыг нь биелүүлээд өргөн барина. Одоо өргөн барихаар Хаврын чуулганаар хэлэлцэх олон хууль байгаа учраас амжихгүй байх. Улс төрийн намын тухай хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг рүү гаргах бодолтой байгаа. Энэ үйл ажиллагаанд оролцож байсан олон мянган хүний сонирхолыг татсан хууль учраас нэлээн өргөн хэлэлцүүлгийг хийнэ. Намар УИХ цуглахад өргөн барина. Энэ хугацаанд ажлын хэсэг санал авахад идэвхтэй ажиллана. 2016 оны сонгуулиас өмнө батлавал сайн байна.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    З.Энхболд Ерөнхийлөгчийн хуулиудыг 100 хувь дэмжиж байгаа
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГААГ 10 ХУВЬ БОЛГОХ АЖЛЫГ САНААЧИЛЖ, ХӨӨЦӨЛДӨЖ ШИЙДҮҮЛСЭН ЦОГБААТАР САЙДДАА БАЯРЛАЛАА. ЕР НЬ БАРИЛГЫН САЛБАРТ ЗӨВ БОДЛОГО, ЗӨВ АЛХМУУД ХИЙГДЭХ БОЛСОНД ТАЛАРХАЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭГДЭЭД БАЙГАА АСУУДЛУУДЫГ БҮГДИЙГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.72)
    Төрийн агентлаг, сайд гээд дээд албан тушаалуудад 15-20 хүртэлх жил ажилласан хүмүүсийг тавина гэсэн хууль гаргах юм гэнээ ха,ха ха ха. Энэ бол ИЛТ ТОНУУЛЫН шинжтэй хууль шүү дээ. Одоо үе мултарч сүүлийн 25 жилийг төрийг зайдагнаж хахууль, тонуулаар хөрөнгөжсөн цөөн тооны хэдэн этгээдүүд насаараа төрд байх арга замаа боловсруулж байгаа юм байна гэж ойлгов. Элбэг доржоос ийм л арчаагүй санаа гарна даа. ха ха ха. Элбэгдөржийн энэ санааг тэгээд З.Энхбөлд, М.Энхбөлд гээд МАНАН дэмжиж байгаа юм гэнэээ.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    2 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    18 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    24 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    43 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 цаг 12 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 53 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    2 цаг 17 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    2 цаг 17 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    2 цаг 20 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 3 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    3 цаг 11 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    3 цаг 17 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 5 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 51 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 55 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 5 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    5 цаг 12 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    17 цаг 32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК