Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хүүхдийн амь нас, хоол ундтай холбоотой олон асуудал дутуу байна”

2015-6-25
0
ЖИРГЭХ

        Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх ээлжит асуудал нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өнгөрөгч 2014 оны 10 дугаар сард мэдүүлсэн бөгөөд найман бүлэг, 17 зүйлтэй юм.

 

Хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед байнгын хорооны хуралдааны үеэр  УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслөөс завсарлага авч үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүд эсэргүүцэж намраас өмнө олон мянган хүүхдийг цэцэрлэггүй үлдэхээс өмнө хуулийн төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Тодруулбал, БСШУ-ны яамнаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нийт 1750 обьект хэрэгтэй байгаа аж. Үүнийг таван жилийн дотор барих ямар ч бололцоогүй учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлах ёстой гэсэн юм.

 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид энэ хуулийн төслийг эсэргүүцээгүй, нийгэмд ийм мэдээлэл тараад байна. Одоо өргөн барьсан хуулийн төсөлд хүүхдийн амь нас, хоол ундтай холбоотой гээд олон асуудал дутуу байгаа учраас илүү сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа” гэлээ.


 
 УИХ-ын гишүүн Я.Содбаатар Хүүхэд харах үйлчилгээний төслийг одоо өргөн барьсан хэлбэрээр нь батлах юм бол хүүхдүүдийн аюулгүй байдлаас эхлээд олон алдаа үүснэ. Хуулийн хугацааны хувьд ирэх есдүгээр сараас эхлээд хэрэгжих боломж мөн төсөвт Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад зарцуулагдах 66 тэрбум төгрөгийг шууд гаргах боломж байгаа эсэх талаар сайтар судлах хэрэгтэй. Тиймээс яаруу сандруу нэг хууль гаргаад, хүүхэдтэй холбоотой хуулийн төслөөр улс төр хийх хэрэггүй гэв.


Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл хэлэхдээ Сангийн яамнаас энэ хууль батлагдсанаар хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхэд хамруулахад 66 тэрбум төгрөг зарцуулагдана гэж тооцсон байна. Харин эдгээр 56 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах юм бол нийт 600 гаруй тэрбум төгрөгийн зардал гарна. Харин эцэг, эхэд нь цалинг нь өгөөд харуулах юм бол 130 гаруй тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаргажээ. Тэгэхээр Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах нь хамгийн хямд зардлаар хүүхдүүдийг харах боломжтой хувилбар гэж тооцсон байна.


 
 УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ хуулийг шууд хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай арга хэмжээг авахад цаг хугацааны хувьд боломжтой эсэхийг тооцож үзэх хэрэгтэй гэсэн бол Г.Баярсайхан гишүүн хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ хэлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ хуулийн төсөл анх гишүүд, Засгийн газраас өргөн барьж буцаагдаад бараг хоёр жил орчим болчихсон учраас ард иргэдийн дунд хүлээлт үүсчихсэн байгаа учраас яаралтай батлах хэрэгтэй. Түүнээс биш Ардчилсан нам үүнийг сонгууль руу чиглүүлээгүй гэлээ.


 
Түүнчлэн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар хүүхэд харах үйлчилгээнд нэг бүлэгт дээд тал нь 15 хүүхэд хамрагдах бөгөөд төлбөрийн дээд хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам тогтоох юм байна. Мөн ямар нэг аж ахуйн нэгжүүд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхгүй бөгөөд зөвхөн иргэд хамрагдана. Түүнчлэн одоо ажиллаж байгаа өдөр өнжүүлэх төвүүд ч мөн энд хамрагдахгүй ажээ. Я.Содбаатар гишүүн хуулийн төсөлд тусгасан явуулын хүүхэд харах үйлчилгээний талаарх заалтыг хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас эсэргүүцэж байгаа гэсэн бөгөөд нөгөө талаасаа үүнийг сонгуульд чиглэсэн үйл ажиллагаа болгон ашиглах гэж байна гэсэн юм.

 

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй харна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүмүүжлийн арга барил өөр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй 10 настай хүүхдийг 2 настай хүүхэдтэй хамт харж болохгүй шүү дээ?

 

 УИХ-ын гишүүн  Ц.Оюунгэрэл: Хүүхдийн насны хэмжээнээс хамаараад тоо батална.

 

 УИХ-ын гишүүн  З.Баянсэлэнгэ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэхээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Тэдэнд сургуулийн өмнө боловсролд хамрагдаж чадахгүй явдал байдаг. Хөгжлийн бэрхшээлийн онцлогоос болоод насандаа сургуульд орж чаддаггүй.

 

 УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Тодорхой хугацаанд үйл ажиллагаанд явуулж байгаа зөвшөөрлийг эцэг эх хянах эрхтэй

 

 УИХ-ын дарга З.Энхболд: Өөрийнхөө таван хүүхдийг харж байгаа мөртлөө хүүхэд харах үйлчилгээ явуулж байна гээд хувьсах зардал авбал яах вэ гэсэн үг үү?

 

 УИХ-ын гишүүн  Д.Батцогт: Өөрөө 15 хүүхэд хараад тэр дотор нь өөрийнх нь 5 хүүхэд байвал асуудалгүй. Харин өөрийнхөө таван хүүхдийг хараад мөнгө авч болохгүй гэсэн үг.

 

 УИХ-ын гишүүн  З.Энхболд: Хувийн цэцэрлэг цэцэрлэгээрээ үлдэнэ. Энэ бол тусдаа зүйл.

 

Ингээд Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Т.Энхэлээ
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.120.189)
    ажиллагааг даатгана гэвэл бүтэхгүй л болов уу даа. Стандартаа барьсан нь дээр байх аа. Эрхэм эмэгтэй гишүүд ээ. Хүний хүүхдийг бүү хэл өөрийнхөө хүүхдийг яая гэсэн хүмүүст эрх өгөөд хэрэггүй. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонс доо. Худал шоудах хэрэггүй, зөв шийдвэр гаргавал та нар дахиад сонгогдоно. Буруу зүйлээр их оролдоод байвал ард түмэн тэнэг биш шүү.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.120.189)
    Аливаа асуудлыг заавал хүндрүүлж, хэрүүл маргааны замаар шийдэх нь буруу даа. Нэг хэсэг нь ажил хийсэн, хууль санаачилсан болж, нөгөө нь эсэргүүцдэг ийм тогтолцоо УИХ-д нүүрэлчихэж. УИХ-ын гишүүдийн өдөр тутмын ажил нэг иймэрхүү байдлаар ард түмэнд ойлгогдох юм. Өчнөөн байнгын хороо энэ тэр гээд л нэг л их олон мөнгө урсгасан байгууллага, төрийн нүсэр тогтолцоо байх юм. Гарах гарц юу байна гэдгээ эвлээд яриад хэлэлцээд зөвлөлдөөд шийдчих ой ухаантай, боловсролтой хүмүүс гэж ард түмэн сонгоод та нарыг ажиллуулж байгаа шүү дээ. Эргээд дампуурчих, тэнэг юм бүү хийгээсэй. Нэг л их цэцэн цэлмэг, ухаантай дүр эсгэсэн, цаг үрсэн, шоудсан улс байх юм, шал дургүй хүрч байна шүү. Өчнөөн судалгааны байгууллага, мэргэжлийн хяналт энэ тэр чинь судалж, шалгасан дүр үзүүлэхээс бус ажиллагсадын санал хүсэлтийг хүлээн авч, дэмжиж тусладаг зүйл байна уу. Нийгмийн гол ачааллыг нуруун дээрээ үүрч байгаа хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг дарамтлаж, хаахаа урьтал болгодог, тэгээд хувь хүмүүст хүүхэд харах үйл
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.120.189)
    Хүүхэд харах үйлчилгээг хуульчилах нь зөв боловч стандарт, орчинг сайтар бодож боловсруулах ёстой. хэн дуртай нь мөнгө аваад хүний хүүхдийг харна гэж худлаа даа. Жнь элдэв өвчтэй хүмүүс, сүрьеэ, бзхө, сэтгэцийн эмгэгтэй г.м дээхэн үед УБ-т баахан орос авгай нар монголчуудын хүүхдийг мөнгөөр гэртээ хардаг байв даа. Гэтэл хүүхэд нь орой шал нойрмог, өлсчихсөн юмнууд бдг гэсэн. Гэтэл тэдэнд өдөржин димедрол уулгаж унтуулаад хоол ч өгдөггүй, өөрсдөө архи уучихсан бдг гэсэн, тийм юм болбол яах вэ? Хоол хүнсний аюулгүй байдал, ямар орчинд, харах хүн нь хэн бэ? юу сургах юм гээд л олон ойлгомжгүй асуулт байна даа. Ачааллаа даахгүй байгаа улсын цэцэрлэгүүдийн хажууд хүүхэдгүй, орон тоо, нөөц бололцоотой, стандарт орчин бүрдүүлсэн хувийн цэцэрлэгүүдэд улс хувьсах зардал, хоолны мөнгийг нь өгч, ус дулаан цахилгааны зардлаас нь хөнгөвчилсөн шийдвэр гаргавал илүү үр дүнтэй юм биш үү.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    саяхан
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    16 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    23 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    41 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 цаг 11 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 52 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    2 цаг 15 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    2 цаг 16 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    2 цаг 19 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 2 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    3 цаг 9 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    3 цаг 15 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 4 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    4 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 50 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 54 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 4 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    5 цаг 11 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    17 цаг 31 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК