Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жу Шү Чэнь: Чөлөөлөх дайны ойг бид хамтдаа тэмдэглэх ёстой

2015-7-07
0
ЖИРГЭХ

        Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д ажиллаад ирсэн. Энэ хугацаанд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зарим байгууллага болон Сэтгүүлчдийн холбоотой нь танилцсан юм. БНХАУ-аас бэлтгэсэн сурвалжлагын эхний хэсэгтэй энд дарж танилцана уу. Харин өнөөдөр тус улсын хэвлэл мэдээллийн салбарын онцлог цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудынх нь талаар хүргэе. Манай сурвалжлах баг тус улсад ажиллахдаа Бүх Хятадын сэтгүүлчдийн хэрэг эрхлэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Жу Шү Чэньтэй уулзаж санал солилцсоноос гадна СRI буюу Хятадын олон улсын радиотой танилцаж, Монгол хэлний редакцийн дарга Э.Гэрэлттэй халуун дотно яриа өрнүүлэн харилцан туршлага солилцох асуудлаар ярилцсан юм.

Өнөөдрийн байдлаар Хятад улсад 1900 гаруй сонин хэвлэл, 2000 гаруй радио телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн нэг сая гаруй сэтгүүлчтэй.  Бүрэн бус бүртгэлээс үзвэл Хятадын хэмжээнд 3 сая гаруй сайт ажилладаг байна. Гэхдээ үүнд нь хувь хүний ажиллуулж буй сайтыг ч багтаажээ. Сүүлийн үед олон нийтийн харилцааны хэрэгсэл илүү их хөгжиж байгаа бөгөөд V чатыг 700 гаруй сая хүн хэрэглэдэг байна. Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн хувьд 1937 онд байгуулагдсан бөгөөд энэ өдрийг Төрийн зөвлөлөөс сэтгүүлчдийн өдөр болгон зарлажээ.

 

Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн томоохон төлөөллүүдийн нэг болох Олон улсын радио /CRI/ гэхэд нийт 2400 гаруй ажилтантай, 65 хэлээр дэлхийн улсуудад мэдээллээ цацдаг байна. Тус радио нь 1941 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдаж анхны нэвтрүүлгээ цацаж байжээ. Нийт 65 редакцтай. Түүн дунд Монгол хэлний редакц ч бас байна. Радиогийн дэргэд телевиз, сонин, сайт, фм ажилладаг. Тус радио нь  “Хятадыг дэлхий дахинд. Дэлхий дахиныг Хятадад. Дэлхий дахинд дэлхийг танилцуулна” гэсэн зорилттойгоор ажилладаг байна. Тус радио нь 2005 оноос вэб сайттай болжээ. Вэб сайт нь мөн 65 хэлээр дэлхий дахинд мэдээллээ цацдаг. Сүүлийн үед Хятадын киног орчуулан дэлхий улсуудад хүргэж байгаа аж.  Ойрын хугацаанд олон хэлээр мэдээлэл хүргэдэг гар утасны апплейкшн хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тус радио нь 105 оронд фм-ийн салбарыг нээсэн бөгөөд 13 кунзийн сургалтын танхимыг гадны улсуудад ажиллуулж байгаа юм байна. Түүний нэг нь Монголын Ү Цай сургууль аж. Гадаадад 32 сэтгүүлчийн өртөөтэй. 4112 сонирхогчдын клубтэй. Вэб сайтын нэг өдрийн хандалт нь 24  сая гаруй. Тус радио нь Монгол хэлээр 1964 оноос нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. Монгол хэлний редакц нь мөн дэргэдээ телевиз, сонин, вэб сайттай аж. 2002 онд Монголд фм-ээр нэвтрүүлэг цацаж байсан байна. Харин энэ жилээс 91.7 фм-ээр нэвтрүүлгээ цацаж  байгаа аж.  Тус радиогийн гол салбар нь Үндэсний олон нийтийн радиогийн дэргэд ажилладаг. Мөн МҮОНР, Монцамэ агентлагтай ойр дотно харилцаатай байж иржээ. Хятадын олон улсын радио, МҮОНР нь 1992 оноос мэргэжилтэн солилцож эхэлсэн байна. Анхны мэргэжилтэн нь нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай байжээ. Одоо ч жил бүр Монголын сэтгүүлчид ирж ажилладаг аж. Өнөөдрийн байдлаар гурван монгол ажилтан тус радиод ажиллаж байна. Хятадын дарга Ши Зиньпин Монголд айлчилсаны дараа тус улсын иргэд Монголын талаарх мэдээллийг улам илүү сонирхож зам харилцаа, уул уурхайн талаарх мэдээг илүү сонсдог болсон байна. Хятадын олон улсын радио нь эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал гэсэн сэдвээр мэдээллээ дамжуулдаг аж. Сонирхуулахад, Хятадын сэтгүүлчдийн дундаж цалин 6000 гаруй юань.

Ингээд Бүх Хятадын сэтгүүлчдийн хэрэг эрхлэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Жу Шү Чэньтэй ярилцсанаа хүргэе. Түүний хувьд Синхуа агентлагт 25 жил ажилласан бөгөөд Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгт 14 дэхь жилдээ ажиллаж байгаа аж.

 

-Энэ жил Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байна. Уг арга хэмжээнд Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үүрэгтэй оролцож байна вэ?


-Энэ жил Фашизмын болон Японы түрэмгийллийн эсрэг ялалтын 70 жилийн ой тохиож байна. Бид хамтдаа энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулж тэмдэглэх ёстой. Уг дайнд Хятад, Монгол, Орос улсын цэргүүд хамтарч дайнд оролцож ялалт байгуулж байсан. Тиймээс тус ойг хамтран тэмдэглэхийг гурван улсын төрийн тэргүүн олон нийтэд зарлаад байгаа. Энэ оны есдүгээр сард Хятад улсад цэргийн парад болон нам төрийн зарим арга хэмжээг зохион байгуулна. Бид тус арга хэмжээг зохион байгуулах болсон гол зорилго нь дайнд үрэгдсэн баатруудыг дурсаж, түүхээ эргэн санан, энхтайваныг эрхэмлэхийн төлөө оршиж байна. Өнөөдрийн энэхүү уулзалтын арга хэмжээ ч энэ ажлын нэгээхэн хэсэг. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг тохиолдуулан сурвалжлага хийн Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн арга хэмжээг өөрийн улсын иргэдэд мэдрүүлэхийг хүсч байна. Сэтгүүлчид болон зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өөрсдийн үүргийг гүйцэтгэх ёстой. Мөн хоёр орны иж бүрэн стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх талаар өөрийнхөө хүчин зүтгэлийг зориулах ёстой юм. Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд уг арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа.

 

- Монголын 50 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг Хятадад улсад хүрэлцэж ирж ажлын айлчлал хийж байна. Та энэ талаар сэтгэгдлээ хэлнэ үү?

 

- Ер нь Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг болон Монголын Сэтгүүлчдийн холбоо маш эртний түүхэн харилцаатай. Энэ харилцаа нь нэг хэсэг тасраад 2011 оноос дахин сэргэж эхэлсэн. Энэ онд хамтран ажиллах гэрээгээ сэргээгээд харилцан айлчлалаа эхлүүлсэн. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын зарим сэтгүүлч Монгол улсад айлчилж ирээд сурвалжлага, мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Би өмнө нь Б.Галаарид дарга болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллийг хүлээж авч уулзаж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг 50 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй уулзаж байсангүй. Олон залуу сэтгүүлч байгаад их баяртай байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрчлөлт шинэчлэлийн үедээ явж байна.


- Хятадын сэтгүүлчдийн эрх хэр их хөндөгддөг вэ?. Эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хэрхэн, яаж хамгаалдаг вэ?


-Хятад улс нь нэг сая гаруй сэтгүүлчтэй. Мэргэжлийн сэтгүүлчийн үнэмлэхтэй 260 мянган хүн байдаг. Энэ тоо маш их учраас бид сэтгүүлчдийн эрхийг хамгаалах талаар хичээн ажиллаж байгаа. Сурвалжлага хийх явцад халдлагад өртсөн байдалд хяналт шалгалт хийж тухайн байгууллага болон хүнээс нь хэр зэрэг төлбөр гаргуулах асуудлыг хэлэлцдэг. Жишээлбэл, хэдэн жилийн нэгэн үйл явдал болсон. Тодруулбал, орон нутгийн нэгэн сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө ажлаас нь хөөсөн байдаг. Тухайн сэтгүүлч манай байгууллагад ирж гомдол мэдүүлсэн. Тэр дагуу бид шалгалт хийж тэр сурвалжлагчийн ажлыг дахин сэргээх шийдвэрийг гаргаж байсан. Зарим тохиолдолд  сэтгүүлч сурвалжлага хийж яваад зодуулсан байдаг. Ийм тохиолдолд газар дээр нь очиж ажиллан сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалдаг.  


- Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мэргэжлийн хүмүүс удирдаж чаддаг уу?


- Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг бол ТББ. Энэ байгууллагад албан ёсны орон тоотой 60 гаруй хүн байдаг. Мөн Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг үйл ажиллагаандаа татаж оролцуулдаг.


- Хятадын хэвлэлд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэр их хөгжсөн байдаг вэ?


-Өнөөдрийн байдлаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талын ажлыг их хүндэтгэж үзэж байна. Зарим хэвлэл тусгай булан гаргаж энэ төрлийн мэдээллийг хүргэж байгаа. Жишээлбл, ССTV энэ чиглэлээр сурвалжлага хийж эгэл иргэдийн анхаарал хандуулж буй асуудлаар маш нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэдэг. Үүнээс гадна зарим сонин ч уг ажлыг сайн гүйцэтгэж байна. Хятадын төвийн хэрэгслүүдээс гадна орон нутгийн хэвлэлүүд энэ ажлыг их баримттай хийдэг. Иргэд энэ талын мэдээлэлд их анхаарал хандуулаг. Зарим дэлгэрэнгүй мэдээлэл нь их сонирхолтой.


- Хэвлэлийн консулыг байгуулахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр талаар мэдээлэл өгнө үү?


- Бид 2013 оны сүүлээр энэ ажилд бэлтгэж эхэлсэн. Эхний ээлжинд 5 мужид туршилтын журмаар байгуулсан. Сүүлд нь өргөжүүлж 18 мужид хэвлэлийн консулыг байгуулсан юм. Цаашид ч уг ажлыг өргөжүүлэхээр ажиллаж байна. Хэвлэлийн консулын газрын үүрэг бол сэтгүүлчдийн мэдээллэх ажиллагааг идэвхжүүлэх юм. Бид энэ байгууллагыг байгуулахаас өмнө гадны олон улсын туршлагаас суралцсан. Тийм болохоор амжилтад хүрсэн олон хэвлэл мэдээллийн байгууллагын туршлагыг нэвтрүүлж байгаа.


- Хятадын дарга Ши Зиньпин энэ оныг Авлигатай тэмцэх жил болгосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг ажилд хэрхэн оролцож байгаа вэ?. Ингэхдээ хүний эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ?


- Зарим мэдээллийн хэрэгсэл уг ажилд ихээхэн идэвхтэй оролцож байгаа. Яг баримттай материалын мөрөөр шалгалт явуулж ажиллаж байгаа. Хятадын ЗГ хүний эрхийг хангахад ихээхэн анхаарч ажиллаж байна. Хүний хамгийн чухал эрх бол хэвийн амьдрах эрх юм. Тиймээс үүнийг хамгаалж ажиллахыг хичээдэг. Хятадын эдийн засаг өнгөрсөн хугацаанд өсч ядуурлыг бууруулах тал дээр голлон ажилласан. Ядуу амьдралтай хүмүүсийн амьдралыг дээрдүүлэхийн тулд олон ажлыг хийсэн нь олон улсын байгууллагаас өндөр үнэлгээ авсан. Мөн иргэдийн эрх чөлөөний талаар их уужим бодлогыг хэрэгжүүлсэн. Хүний эрхийг бид үргэлж хүндэтгэнэ. Манай салбарын хувьд ч өнөөдрийн байдлаар сурвалжлагчийн сурвалжлах зүйлийг хориглосон зүйлүүд байхгүй. Нам засгийн ажлыг сурвалжлах сонирхолтой бол сурвалжилж болж байна. Гадаадын сурвалжлагчид ч мөн хүсэлтээ гаргаад сурвалжлах нь нээлттэй байдаг.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    6 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    19 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    1 цаг 7 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    1 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    1 цаг 58 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    2 цаг 7 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    2 цаг 15 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    14 цаг 35 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    18 цаг 4 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    18 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    18 цаг 18 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    18 цаг 24 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    19 цаг 42 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    19 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    21 цаг 2 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    21 цаг 19 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    21 цаг 28 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК