Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын улс төрийн өшөө хонзон, ардчилалд халгаатай мөнхөд үргэлжлэх юм гэж үү?

2015-7-09
0
ЖИРГЭХ

Нэг. Шинэ үеийнхний эсрэг МАН эцсээ хүртэл тэмцэлдсэн нь  

 

        Социалист Монголын ард түмэн 1990 оны цагаан морин жилд коммунист тогтолцоог халж, хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замд  25 жилийг туулахдаа алдсан оносон бүхнээ   шүүн тунгааж, зөв замд эргэлт буцалтгүй оржээ гэсэн ардчилсан Монгол  Улсын түүхийг одоо ид бичиж байна.

 

Зуунаас зууныг өртөөлөн тээж, түүхэнд бичигдэж үлдэх ардчилсан хувьсгалын өнө  мөнхийн дуудлага бол коммунист дарангуйлагч дэглэмээс хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийн байгуулалд шилжилт хийсэн Ардчилсан хувьсгалчдын юугаар ч сольшгүй түүхэн гавьяа байх болно.

 

Тэртээ цагаан морин жилийн ардчилсан хувьсгал нь  өнөөгийн  ази, африк, баруун европын зарим орнуудад болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн дажин мэт цус урсгаагүй ч ардчилсан хувьсгалын тугийг барьж боссон хэдэн зуун мянган иргэдийн ажил амьдралыг бүхэлд нь гаргуунд орхиж, хохироосон хатуу ширүүн үзэн ядалт, хүний ёсноос ангид гадуурхагдсан улс төрийн тэмцлийн дунд явагдаж маш их өндөр үнэ цэнээр олдсоныг хэзээ ч мартах ёсгүй.

 

Хуучин цагийн коммунистууд “ТӨВ ШТАБ” нь “ МАХН” одоогийн “АРДЫН НАМ” шүү дээ. Нэр усаа соличхоод байгаа болохоос биш. Нөгөө талд нь шинэ цагийн ардчилсан хүчнийхэн. “ТӨВ ШТАБ” нь “Монголын Ардчилсан холбоо”, “Ардчилсан нам” хүчнийхэн зогсож байлаа. Коммунистууд Францын-14 Людвиг хаан: “Төр бол би” гэж хэлснийг шүтдэг тогтолцоотой байсан юм даа.

 

Наяад оны сүүлч, ерээд оны эхэнд Монголын нийгэм ардчиллынхан ба хуучинсагууд  нэртэй хоёр фронтод аль хэдийнэ хуваагдсан байлаа. Хэн нь хэнийгээ гэсэн улс төр, үзэл суртлын  эвлэршгүй тэмцлийн  талбарт  байлдаж дайтахаас  дутахааргүй  үзэлцэж байсан  цаг шүү дээ. МАХН  К. Маркс: “Төр бол нэг ангиас нөгөөгөө дарангуйлах машин мөн” гэсэн онолтой коммунист тогтолццоогоо хамгаалж үлдэхийн төлөө МАХН түүний Улс төрийн товчоо бүхэлдээ сүүлчийн боломжоо дайчлан улс төрийн тэмцэлд бүхнийг уриалан дуудаж байлаа. Үнэндээ шинэ үеийнхний тунхаглан зарласан ардчилсан тогтолцоо  өнөөдөр ийм болно гэдгийг  хууччуул  төсөөлөө ч үгүй байсан цаг. Социалист нийгмийн байгууллаас өөрөөр сэтгэх, нийгмийн цоо шинэ улс төрийн сонголт байгааг ухаарах тэнхээгүй байлаа.

 

Нийгмийн ардчилсан тогтолцоог цоо шинээр бий болгохын төлөө Ардчилсан хүчнийхэн “ Айвал бүү хий- Хийвэл бүү ай” гэсэн уриа дуудлгатай байснаас  хоёр фронтын улс төрийн тэмцэл ямар хатуу ширүүн өрнөж байсан нь ойлгогддог.

 

Ардчилсан холбоо, ардчилсан хувьсгалын төлөө зүтгэгчдийг “АРДЫН НАМ  /МАХН/-аас гүтгэх, гутаах, доромжлох, цагдан хорих, баривчлах, хөөж туух, жагсаал цуглааныг нь тараах, ардчиллынхны зүгээс тавьсан улс төрийн шаардлагыг тууштай эсэргүүцсэн үйл ажиллагааг төв хөдөөгүй өрнүүлж байсан түүхийн үнэнийг өнөөдөр бас уншиж болно.  

 

Тэр цагийн “АРДЫН НАМ /МАХН/-аа магтан дуулах, “Монголын ахмадуудын холбоо”, “Монголын  эмэгтэйчүүдийн холбоо”, МХЗЭ-ийн байгууллагууд, хувьсгалт намын   бүх шатны үүр, хороод, гишүүд үй олноороо энхрий хайрт, бүхнийг удирдан чиглүүлэгч “АРДЫН НАМ /МАХН/-аа бат нягтаар тойрон хүрээлэх уриа дуудлага өрнүүлж, олон түмнийг хамарсан “Намаа аврая” нүсэр цуглааныг хүртэл ардчиллын эсрэг зохион байгуулж байлаа.

 

Нэгэнт үеэ өнгөрөөсөн хуучин нийгмийн дарангуйлагч тогтолцооны үлдэгдлүүд  коммунист нийгмийн байгууллаа хамгаалж үлдэхийн төлөө эцсийн хүчээ хүртэл хайр найргүй шавхахдаа нийгмийн ухамсар сэтэхүйд ардчиллынхныг үзэн ядах, тэднийг жигших, зэвүүцэх, үзэл санааг суулгаж өгөх зорилгоор коммунист дарангуйлагч арга хэрэглэж байсныг өнөөдрийн шинэ үеийнхэнд хэлж өгөх түүхэн шаардлага  ардчиллынханд 25 жилийн дараа дахин тулгарч байна. 

 

МАН-ын зүгээс өнөөдөр явуулж байгаа улс төр, үзэл суртал, ухуулгын ажил нь  түүхийн бодит үнэнийг мушгин гуйвуулахад бүхэлдээ чиглэгддэг боллоо. Ардчилсан үзэлтэй хэн бүхнийг зүгээр суухын аргагүй болтол нь улс төрөөр өдөж, оролддог болжээ. Ардчилал ямар хүнд цаг хугацаа, орон зайд  босч ирсэнийг ардчиллын партизанууд сайн мэднэ. 

 

1990 оны МАХН нэр зүсээ сольж шинээр МАН-ын нэрээр өнгөрсөн түүхийн бодит үнэнийг гуйвуулах цаг төр нь арай ч болоогүй. Учир нь ардчилсан хувьсгалын тугийг өргөн барьж,  тэмцэлд босч явсан хувьсгалчдын арми мөхөж бүрэн устаагүй хэвээрээ үйл хэргээ үргэлжлүүлж байгаад оршино.

 

 Тэр үеийн МАХН-ын Төв хороо Ардчилсан хувьсгалчдын  тэмцлийг хүч хэрэглэн зогсооход нийгмийн сэтэхүйг хэрхэн бэлдэж байсан нь түүх сөхөхөд ойлгогдоно.   Ардчилсан хувьсгалыг бага балчирхан  үед нь багалзуурдан дарах бодлогыг  МАХН-ын Төв Хороо түүний Улс Төрийн Товчооны зүгээс  баримтлаж байсныг баримтууд  нотолсоор байгааг  төвөггүй ойлгож болохоор байна.

 

 МАХН-ыхан социализмаас өөр илүү  ардчилсан  төрийн тогтолцоо байгааг олж харах учиргүй хаалттай байлаа. Бүр сүүлдээ “Ардчилсан холбоо”, Ардчилсан намын удирдлагуудыг  нэн даруй эрүүгийн хэрэгт  татах,хөөж тараах улс төрийг өрнүүлж байсан нь өнөөдөрч үргэлжилж байна.

 

Уинстон Черчилль:

 

“Бусдад туршигдаж байсан засаглалуудыг эс тооцвол ардчилал бол хамгийн муу төрийн төрлийн засаглал юм. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг олж чадаагүй байна”/үүнийг санах цаг/

 

УИХ-ын гишүүн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал:

 

“1990 онд Монголчууд сонголтоо тун тодорхой хийсэн. Төрийн тогтолцоо нь төлөөллийн ардчилалд суурилсан парламентын засаглал, Эдийн засгийн тогтолцоо нь хувийн өмч, чөлөөт  үнэд  суурилсан  зах зээлийн систем гэж. Өөрийгөө улс төрч гэж үздэг хүн бүр өөрийнх нь хэлж ярьж байгаа зүйл нь ажил үйл хөдлөл нь дээрх  сонголтыг хэрэгжүүлж гүнзгийрүүлэхэд чиглэж байна уу үгүй юу гэдэг шалгуурыг тогтмол ашиглаж байх ёстой”гэж хамгийн оновчтой зөв тодорхойлсон байдаг.

 

Хоёр: Ардчилсан төрөөр МАН  улс төрийн тоглолт хийсэн нь

 

Ардчилсан намын бодлого шийдвэрийг  хэрхэн сөрж зогсоож чадна тэр хэмжээгээр МАН-д улс төрийн ашиг, хонжоо ирдэг нь нууц биш юм.Төр засгийн газрыг хэрхэн бужигнуулж,  улс төрийн тогтворгүй байдалд  ямагт байлгах нь бас МАН-д ашигтай.

 

Ардчилсан нам түүний Засгийн газрыг удаа дараа огцруулж сөрөг хүчнийхээ үүргийг МАН амжилттай биелүүлж ирлээ гэсэн дүгнэлтийг 2000 онд хийж байсан  баримттай уялдуулж засаглалыг хэрхэн бутаргаж байсан түүхийн хэсгээс  сөхье л  дөө.

 

1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл 51  суудал авах бүрэн боломжтой байлаа.  Өвөрхангай аймагт  Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч  Түмэн-Өлзий ялалт байгуулсан боловч, МАХН-аас нэр дэвшигч Шийлэгийн Батбаяр гэгч сонгуулийг будлиантуулж гуравхан саналаар ялсан мэтээр зарлаж улстөржиж байлаа.

 

МАХН-аас нэр дэвшигч Шийлэгийн Батбаярын увайгүй хууль бус үйлдлийг   АХЭ-ийн сонгуулийн штабаас  шүүхэд өгч  хянуулахад шүүхээс нэр дэвшигч Шийлэгийн Батбаяр нь сонгуульд  хуульзөрчсөн болохыг тогтоосон боловч МАХН давж заалдан шүүхээс өөрийнхөө нэр дэвшигчийн талд шийдвэр гаргуулж чадсан. АХЭ-ийнхэн ялалт байгуулсандаа баярлаж шүүхийн асуудалд ач холбогдол өгөөгүй нь ялагдал болж хэрхэн төрөөр тоглуулсны горыг хожим нь амсч билээ. Энэ цаг мөчөөс эхлэн ардчилсан тогтолцоотой байлдах биш Ардчилсан нам хүчинтэй зай завсаргүй тэмцэлдэх улстөр эхлэсэн түүхтэй. Өвөрхангайн тэр нэг суудал Ардчилсан төрд алт шиг хэрэгтэй суудал байсныг хожим нь ухаарч билээ.

 

1996-2000 онд Засгийн газрыг дөрвөн удаа огцруулж, сүүлдээ төрд сайдаар ажиллах хүн олдохгүй болтол нь төр засгийн газраар тоглож билээ. Мөн ч хатуухан улс төр хийсэн шүү дээ МАН.

 

Сүүлдээ сайдуудыг бараг гудамжнаас олж сайдад томилуулаад дараа нь намдаа элсүүлж байсан ээдрээтэй цаг төртэй шинэ үеийнхэн учирч билээ. 1998 оны 2-р сард М.Энхсайханы засаглал намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх биш дураараа авирласан нь ардчилалд халгаатай учир засаглалыг огцруулж байлаа. “Монголын Ардчилсан холбоо” Эвсэлд нэгдсэн намуудад хувь тэнцүүлсэн хувилбараар Засгийн гишүүн сайд нарыг томилон Ц.Элбэгдоржийн засаглал ажиллаж байлаа. Харин гуравхан сарын дараа МАХН-ын 25 гишүүнтэй, М.Энхсайхан нарын оролцоотойгоор “Элсний-13” нэртэй хөдөөгийн голдуу гишүүдийг хатгаж , Засгийн газрыг огцруулж чадсан үнэний  түүх бас бий.

 

“Элсний-13” дараачийн Засгийн газрыг байгуулахаар хичнээн ч зүтгээд бараагүй. Улс төрд нэгэнтээ  тар нь танигдана гэдэг энэ л дээ. “Хадгаламж банк”-тай холбож МАХН одоогийн МАН  улстөр хийсэн нь энэ.  Засаглал хямарч л байвал ард түмэн дунд нь хохирох нь МАН огт хамаагүй байлаа.

 

 Ямар сайндаа л Засгийн газраа байгуулж чадалгүй Ардчиллынхны үүрэг гүйцэтгэгч засгийн газар 1999  оны  2-р сар хүртэл ажиллаж байхав. М.Энхсайханы цэвэр өшөө авалт гэдгийг Ардчилсан намын толгой томчуул мэддэг.  Халуухан улс төр гэгчийг тасралтгүй  хийсээр  үргэлжлүүлсээр л байлаа.  Ардчилсан төр, засаглалаар  тохуурхсан МАН-ын улс төрийн   тоглолт явуулсан  он жилүүд байлаа.Гашуундаа дэндүү  гашуунч сургамжийг Ардчилсан нам үүрч ирсэн шүү дээ.

 

1997 онд МАХН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди ялалт байгууллаа.  МАХН-ын дарга бөгөөд УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга  Ерөнхийлөгч болсноор  АХЭ-ийн үйл ажиллагаанд учирсан саад бэрхшээл улам лавширч  Ардчилсан Холбоо Эвслийн Засгийн газрын хувь заяа тун ч бүрхэг болж билээ.  Ерөнхий сайдад Даваадоржийн Ганболдын нэрийг АХЭ-ээс дэвшүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж төрөөр наадлаа.

 

Энэ үед Санжаасүрэнгийн Зоригийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр болж, эвсэлд нэгдсэн намууд үндсэндээ тохиролцоонд хүрсэн байлаа.  Ардчилсан хувьсгалын удирдагч маань Ерөнхий сайд болох биш Алтан-Өлгийд нойрслоо. Гашуун хар өдрүүд Ардчиллыг нүүрлэлээ.  Цагдаагийн газрын дарга Д.Мөрөн Гэмт хэргийг тун удахгүй илрүүлнэ. Гадаадаас ямар нэгэн тусламж хүн ирүүлэх шаардлагагүй хэмээн мэдэгдэл хийж хэргийн илрүүлэлт сунжирсаар 2000 оны сонгуультай золголоо. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань би хуулийнхандаа цагдаагийнханд  С.Зоригийн хэргийг батлагаатай илрүүлнэ гэдэгт итгэсэн тухайгаа хожим нь харамсаж ам нээж байна лээ. 

 

 Сонгуульд нэр дэвшсэн Д.Мөрөн хурандаа сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, МАХН  ялбал С.Зоригийн хэргийг илрүүлж чадна хэмээн сурталчилгаа  явуулж УИХ-д сонгогдлоо.  С.Зоригийг хөнөөсөн шалтгааныг тухайн үеийн хэвлэлүүд Ерөнхий сайдболох гэж байсан бөгөөд Эгийн голын Усан цахилгаан станцын тендертэй холбон бичиж байлаа.  Эгийн голын УЦС-ыг Малайзын нэгэн компани барихаар тохиролцсныг Ерөнхий сайд М.Энхсайхан гэнэт цуцалж Чехийн Техно Арт компаниар хийлгэхээр шийдвэрлэснийг дэд бүтцийн сайд С.Зориг тууштай эсэргүүцэж  Чехийн Техно Арт компани гэгч огтбайхгүйг мэдээлж байлаа.

 

Он жил урсан өнгөрөх тутамд С.Зоригийн аллага улам бүр бүдгэрч  сүүлдээ ардчилсан хувьсгалын удирдагчдын нэгэн Эрдэнийн Бат-Үүлийг цагдан хорьж аймшигт аллагатай түүний нэр төрийг хутгаж, увайгүй  улс төр хийж байснаас  үүдэн шинэ үеийнхэнтэй, Ардчиллынхантай  МАН ямар  их өш хонзонтойг тэр нь цаашид  салшгүй мөнхөд үргэлжлэх юм гэдгийг харуулж  эхлэсэн.

 

1999 оны 2-р сард Н.Багабандийн санал болгосон таван хүний дотроос Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдад томилуулахаар боллоо. Гэтэл МАХН буюу МАН Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралтын оронд М.Энхболдыг сонгож өгвөл Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдаар манай нам  батлаж өгнө үгүй бол үгүй гэсэн улс төрийн барьцаанд Ардчилсан нам, Засаглал нь  тэр чигээрээ баригддаг байна шүү. Төр засаглалын эрхийг МАН мэддэг хатуу зарчим үргэлжилж өнөөдрийг хүртэл  МАН засаглалаас хөөсөнч салж өгөхгүй байгаа биздээ.   

 

1999 онд Нийслэлийн МҮАН-ын даргаар С.Эрдэнэ ажиллаж байлаа. С.Эрдэнэ, Ж.Наранцацралтын оронд Л.Энэбиш даргыг сонгох санал гаргасан боловч тэрбээр  баярлаж талархсанаа илэрхийлээд ах нь олон жил Нийслэлд ажиллаа. Одоо жаахан өөрөөр ажиллахыг бодож байгаагаа илэрхийлсэн  байдаг. Удалгүй УИХ-ын даргаар сонгогдон ажилласан шүү дээ. Энэ бол түүх.

 

Нийслэлийн МҮАН-ын дарга С.Эрдэнэ арга буюу улс төрийн хүчинд  тулгагдаж, Засгийн газар тарж бутархаас өмнө Миеэгомбын Энхболдыг Нийслэлийн Засаг даргаар батламжилж өгснөөр Ардчилсан холбоо Эвсэл Ерөнхий сайдаар Ж.Наранцацралтыг батлуулаад удаач үгүй МАХН-ын зүгээс дахиад Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж шуугиан өрнүүлэх шиг болж билээ.

 

 Эрдэнэтийн хувьчлалын асуудлаар АХЭ-ийн бүлэгтэй зөвшилцөөгүй. ОХУ-ын Засгийн Газрын тэргүүнд захидал илгээсэн.  Үндэсний Аюулгүй байдалд  харшилсан  гэх зэргээр улстөржлөө. Мөн түүнтэй зэрэгцүүлээд УИХ-ын гишүүн Х.Хулан, Т.Эрдэнэбилэг нар  МАХН-ын бүлгийг гишүүдтэй нэгдэж,  АХЭ-ийн “Элсний-13”,  УНН-ын нэгтэй нэгдэн   Казиногийн тухай хуулийг хүчингүй болгуулах хууль санаачлан батлууллаа.  Дараа нь казиногийн тендерийг будлиантуулсан тендерт оролцогч Макаогийн компаниас авлига авсан байж болзошгүй хэмээн УИХ-ын танхимаас УИХ-ын гишүүн Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нарыг шоронд илгээлээ. Авлига аваагүй учир шалгуулаад эргээд ирнэ гэсэн итгэлтэй байсан. АХЭ-ийхэн ч  тийм байдлаар кноп дарцгаасан. Гэтэл хэрэг бишдэж авлига биш харин татвар  төлөөгүй гэх  сонин хачирхалтай  хэргээр ялласан байдаг. Дараа нь С.Батчулуун  удалгүй нас барлаа.  МАН-ын улс төр гэгч ингэж л өрнөдөг. Төгсгөлд нь Ардчилсан нам яаж хохирдогийг бидний туулж ирсэн түүхийн баримт гэрчилнэ. Ардчилсан төрдөө итгэсэн ард олон цаана нь бас хохирдог л доо.  Ж.Наранцацралтын Засгийн газар огцорч Р.Амаржаргал  Ерөнхий сайдаар томилогдож,өмнөх засгийн газрынхаа хэдэн сайд нартай сонгуулийн бүрэн эрхийн  хугацаагаа  дуусгаж билээ. УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо  МАН ардчиллынхныг ёстой улс төрийн тавцанд  дахин гарч ирэхгүй болтол нь улс төр гэгчийг хийсэн шүү дээ.  Парламентын сонгуульд АХЭ-ийхэн засгийн газраа дөрвөн удаа сольсон. УИХ-ын сонгуульд Дэд бүтцийн сайд З.Зориг бусдын гарт алагдсан.  Казиногийн гэх хэргээр АХЭ-ийнхэн  гурван гишүүнээ шоронд илгээсэн. Төр засгийн эрхэнд байж чадахгүй улс төрийн хүчин гэсэн  ийм л улстөрийн  кампани өрнүүлсэн. МАН  ялалт байгуулж чадсан.  АН сөрөг хүчний үүргээ биелүүлж төр улсынхаа төлөө зүтгэж, намаа бэхжүүлэх, хүчээ нэгтгэх ардчиллыхныг зоригжуулах ажиллагаа явагдлаа.

 

2004 оны сонгуульд МАШСН-тай  “Эх орон-Ардчилсан холбоо” эвсэл байгуулсан боловч эвслээс Эрэл компанийн ажилтны хурлаар Эх орон-Ардчилал эвслийг тараалаа. Эвсэл тарж Ардчилсан намын 25 гишүүн  МАХН-ын бүлэгт нэгдэж Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдож ажиллалаа. Ардчилсан нам УИХ-д бие даасан бүлэг байгуулангуут МАШСН-аас Үндсэн хуулийн цэцэд хандаж эвсэл тарсан тохиолдолд бие даасан бүлэг байгуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргуулж УИХ-д 25  гишүүнтэй ч АН”-ын бүлгийг тараалаа. МАХН-ын бүлэг Их эвслийн  засгийн газрыг огцруулах санал гаргалаа. Хамтын гэрээндээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа хоёр хоёр жилээр ээлжлэн барина гэхчилэн тусгасан байдаг. Ц.Элбэгдоржийн Засгийн газраас хэд хэдэн томоохон арга хэмжээ  МАХН-ын сонирхолд нийцээгүй юм. “Хүүхдийн 10 000 “, “40 000 мянган орон сууц”,”Татварын шинэчлэлтийн бодлого”, “Авилгатай Тэмцэх газрыг байгуулсан”, “Хэвлэлийн эрх чөөлөөний тухай хууль” батлагдсан,  МҮОНРТ-ийг төрийн мэдлээс гаргаж бие даасан хараат бус байдалд ажиллуулсан. МАХН-ын арван сайд Их эвслийн Засгийн газрыг  тараалаа. Улс төр гэгчийг МАН ингэж л  хийдэг.  Энэ цагаас эхлэн  “хорчин” ,“хор гүйлгэх”  нэр томьёо гарч, МАН-тай нэгдэж ажиллах холын сайн нөхөр мөн үү биш үү гэдэгт  эргэлзээ үүсэлгүй яахав дээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж маань “ “Хааны алба халаатай. Эзний алба ээлтэй. Бид Олуулаа болж ирнээ” гэж хэлээд Ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгч билээ.

 

Улс төрийн хорыг гор болтлоо амсч үзсэн Ц.Элбэгдорж: ” Эвсэнэ гэж  хэн ч тоохгүй юмыг тал тохой татаж их давхивал эхлээд санаачлагаа алдаж, дараа нь зүтгэлтэй хүмүүсээ түлхэж, улмаар тойргоо булаалгаж, тэгээд ололтоо хувааж, эцэс сүүлд нь голомтоо самруулахын наана тарж шившигээ тарьдаг. Би болоод өнгөрсөн сургамж ярьж байна” хэмээн “Олуулаа” номондоо захисан байдгийг өнөөдөр эргэн санах учиртай. Өнөөдөр Ч.Сайханбилэгийн засгийн газарт МАН орж ирлээ гээд Ардчилсан намыг  бутарган тараах,нэр бүхий лидер хэдхэн гишүүдийг нь гутаан, доромжлох, төрийн албыг  намынхаа итгэлтэй хүмүүсээр дүүргэж эхлэсэн нь өмнөх он жилүүдийн гашуун сургаамжийг Ардчилсан намд дахин сануулж  цочироолоо. Намын өргөн олон түмэн цаашид хэрхэхийг  шийднэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. /  үргэлжлэл бий /

 

Л.Цэрэн-Очир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • ЭЛБЭГЭЭ БОЛ МАНААС ДОР АН-ЫН ДАЙСАН (150.129.141.53)
    ӨНӨӨГИЙН АН-ЫГ ХАМГИЙН ИХ ХОРЛОСОН ХҮН БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ.ЭЛБЭГЭЭ ҮРГЭЛЖ ХҮНИЙ ДЭМЖЛЭГ АВДАГ МӨРТЛӨӨ ТЭР ХҮМҮҮСЭЭ ӨШИГЛӨӨД ХАЯДАГ. ХАА БАЙНА ТЭР ПАРТИЗАНУУДАА ХАРЖ ҮЗСЭН НЬ. ДАНДАА НЭГ ТЭНЭГ УРВАГЧ ХӨРВӨГЧ ӨӨР ШИГЭЭ УСАН ТОЛГОЙТНУУД ЦУГЛУУЛДАГ. Г. БАЯРСАЙХАН, БУРМАА,БАТЧИМЭГ,ЗОРИГТ ЭНЭ ТЭР ГЭЭД ДАНДАА ГУДАМЖНААС ХОГ ЧИРЧ ИРДЭГ. ХАР МЯНГАН АРДЧИЛАЛЫН ПАРТИЗАН БАЙХАД. ПАРТИЗАН ШООВДОРЫГ ХӨТӨЛИЙНҮЙЛДВЭРИЙГ АВАХЫН ТУЛ ЭХНЭР, ОРЛОГЧ ТҮҮНИЙ ЭХНЭР ХАМААТАН САДАН ГЭЭД 18 ХҮНТЭЙ БАРИВЧИЛЖ ШОРОНД ХАЯСАН. ХАР ТӨМӨРЛӨГИЙН АВАХЫН ТУЛ ГАНБОЛДЫГ ШОРОНД ХАЯСАН. ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ СТРАТЕГИД ОРУУЛЯА ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙСАН ХҮРЭЛСҮХИЙГ ШОРОНД ХАЯАД ХУВЬЦААГ НЬ ЭЗЭМШДЭГ АВИЛГАЧ БАРСБОЛДЫГ 24 ЦАГ ШОРОНД ХИЙГЭЭД ХУВЬЦААГ НЬ ДЭЭРЭМДЭНГҮҮТ ХАМГААЛТАНДАА АВСАН, М. ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙГИЙН ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ АВАНГУУТ ХАМСААТАН БОЛСОН. ТАВАНТОЛГОЙГ АВАХАД СААД БОЛСОН АЛТАНХУЯГИЙН ОРОЛДОЖ БАЙНА
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • ЭЛБЭГЭЭ БОЛ МАНААС ДОР АН-ЫН ДАЙСАН (150.129.141.53)
    ӨНӨӨГИЙН АН-ЫГ ХАМГИЙН ИХ ХОРЛОСОН ХҮН БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ.ЭЛБЭГЭЭ ҮРГЭЛЖ ХҮНИЙ ДЭМЖЛЭГ АВДАГ МӨРТЛӨӨ ТЭР ХҮМҮҮСЭЭ ӨШИГЛӨӨД ХАЯДАГ. ХАА БАЙНА ТЭР ПАРТИЗАНУУДАА ХАРЖ ҮЗСЭН НЬ. ДАНДАА НЭГ ТЭНЭГ УРВАГЧ ХӨРВӨГЧ ӨӨР ШИГЭЭ УСАН ТОЛГОЙТНУУД ЦУГЛУУЛДАГ. Г. БАЯРСАЙХАН, БУРМАА,БАТЧИМЭГ,ЗОРИГТ ЭНЭ ТЭР ГЭЭД ДАНДАА ГУДАМЖНААС ХОГ ЧИРЧ ИРДЭГ. ХАР МЯНГАН АРДЧИЛАЛЫН ПАРТИЗАН БАЙХАД. ПАРТИЗАН ШООВДОРЫГ ХӨТӨЛИЙНҮЙЛДВЭРИЙГ АВАХЫН ТУЛ ЭХНЭР, ОРЛОГЧ ТҮҮНИЙ ЭХНЭР ХАМААТАН САДАН ГЭЭД 18 ХҮНТЭЙ БАРИВЧИЛЖ ШОРОНД ХАЯСАН. ХАР ТӨМӨРЛӨГИЙН АВАХЫН ТУЛ ГАНБОЛДЫГ ШОРОНД ХАЯСАН. ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ СТРАТЕГИД ОРУУЛЯА ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙСАН ХҮРЭЛСҮХИЙГ ШОРОНД ХАЯАД ХУВЬЦААГ НЬ ЭЗЭМШДЭГ АВИЛГАЧ БАРСБОЛДЫГ 24 ЦАГ ШОРОНД ХИЙГЭЭД ХУВЬЦААГ НЬ ДЭЭРЭМДЭНГҮҮТ ХАМГААЛТАНДАА АВСАН, М. ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙГИЙН ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ АВАНГУУТ ХАМСААТАН БОЛСОН. ТАВАНТОЛГОЙГ АВАХАД СААД БОЛСОН АЛТАНХУЯГИЙН ОРОЛДОЖ БАЙНА
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • ЭЛБЭГЭЭ БОЛ МАНААС ДОР АН-ЫН ДАЙСАН (150.129.141.53)
    ӨНӨӨГИЙН АН-ЫГ ХАМГИЙН ИХ ХОРЛОСОН ХҮН БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ.ЭЛБЭГЭЭ ҮРГЭЛЖ ХҮНИЙ ДЭМЖЛЭГ АВДАГ МӨРТЛӨӨ ТЭР ХҮМҮҮСЭЭ ӨШИГЛӨӨД ХАЯДАГ. ХАА БАЙНА ТЭР ПАРТИЗАНУУДАА ХАРЖ ҮЗСЭН НЬ. ДАНДАА НЭГ ТЭНЭГ УРВАГЧ ХӨРВӨГЧ ӨӨР ШИГЭЭ УСАН ТОЛГОЙТНУУД ЦУГЛУУЛДАГ. Г. БАЯРСАЙХАН, БУРМАА,БАТЧИМЭГ,ЗОРИГТ ЭНЭ ТЭР ГЭЭД ДАНДАА ГУДАМЖНААС ХОГ ЧИРЧ ИРДЭГ. ХАР МЯНГАН АРДЧИЛАЛЫН ПАРТИЗАН БАЙХАД. ПАРТИЗАН ШООВДОРЫГ ХӨТӨЛИЙНҮЙЛДВЭРИЙГ АВАХЫН ТУЛ ЭХНЭР, ОРЛОГЧ ТҮҮНИЙ ЭХНЭР ХАМААТАН САДАН ГЭЭД 18 ХҮНТЭЙ БАРИВЧИЛЖ ШОРОНД ХАЯСАН. ХАР ТӨМӨРЛӨГИЙН АВАХЫН ТУЛ ГАНБОЛДЫГ ШОРОНД ХАЯСАН. ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ СТРАТЕГИД ОРУУЛЯА ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙСАН ХҮРЭЛСҮХИЙГ ШОРОНД ХАЯАД ХУВЬЦААГ НЬ ЭЗЭМШДЭГ АВИЛГАЧ БАРСБОЛДЫГ 24 ЦАГ ШОРОНД ХИЙГЭЭД ХУВЬЦААГ НЬ ДЭЭРЭМДЭНГҮҮТ ХАМГААЛТАНДАА АВСАН, М. ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙГИЙН ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ АВАНГУУТ ХАМСААТАН БОЛСОН. ТАВАНТОЛГОЙГ АВАХАД СААД БОЛСОН АЛТАНХУЯГИЙН ОРОЛДОЖ БАЙНА
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • Zovhon (123.243.149.193)
    Tarhi ugaahaa zogsoo Ardchilal zovhon AN iin omch bish ...
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • Zovhon (123.243.149.193)
    Tarhi ugaahaa zogsoo Ardchilal zovhon AN iin omch bish ...
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (185.64.197.140)
    Ingeed tserenochirton metiin ums ard tumnee munhud hubaaj herelduuleh umiig udur tutam l ereechij bhiin
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.15)
    Banga emee Mongol ulsiin uugan nam 90 jiliin nastai gej helsen gdg. Ene yriag bi 90jiliin oinoos ni hamaagui umnu sonsoj bsn, Unen bsn.
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.15)
    Ardiin Namiinhan odoo ali ch ugui bolson shuude, ymar sndaa huvaahdahavdee. Ichsen hun, hun alna gedeg l chuham Ardiin namiihniig helj bgaa um.
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.31.127)
    gevch toriinhond ihenh kompani omch ochij undesnii ayulgui baidliig
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Unshigch (222.129.82.17)
    Erx medel sandal suudliig ni bugdiig ni Ardchilald ugson, odoo uursddoo l gomd. Xoxi ni
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • хннн (202.55.191.76)
    АН-ынхан ардчилал гэж юу байдгаа ч мэдэхгүй тууж явна ш дээ
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.141.24)
    ардчилалыг энхбаяр тэргүүтэй махн ман- хан.... ан- алтангадсынхан л хулхи болгож монгол төрийг дампууруулсан.-
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.141.24)
    ардчилалыг энхбаяр тэргүүтэй махн ман- хан.... ан- алтангадсынхан л хулхи болгож монгол төрийг дампууруулсан.-
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    7 цаг 40 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    7 цаг 45 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    7 цаг 51 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    8 цаг 26 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    8 цаг 48 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    9 цаг 20 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    9 цаг 27 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    9 цаг 46 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    9 цаг 51 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    10 цаг 7 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    10 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    10 цаг 13 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    10 цаг 17 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    10 цаг 19 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    12 цаг 32 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    12 цаг 48 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    13 цаг 37 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    13 цаг 43 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    13 цаг 47 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    13 цаг 57 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК