Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Талын зам”-ыг ОХУ-д ярилцаад эерэг үр дүнтэй ирлээ

2015-7-20
0
ЖИРГЭХ

        Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын өмнөх өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцоод ирсэн. Энэ үеэр ОХУ, БНХАУ, Монгол улсын Ерөнхийлөгч нарын хоёр дахь удаагийн уулзалт болсон юм. Тус уулзалтаар МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДУНД ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ЗАМЫН ЗУРАГЛАЛЫН БАТАЛСАН. Ингэснээр эдийн засгийн хувьд маш ашигтай олон гарцуудыг нээж өгсөн билээ. Гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр бизнесийнхний дунд яригдаж, яриа хэлэлцээрт хүрсэн нэг чухал асуудал нь Монголын “Талын зам” төсөл байсан гэж хэлж болно.  “Талын зам” төслийн хүрээнд Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон 1000 км хурдны замыг тавина. Мөн  тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэнэ. Төсөл хэрэгжсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарна гэж Засгийн газраас үзэж буй. Эцсийн үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоогийн хэмжээ эрс нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Харин Уфа хотноо Оросын талынхантай ямар яриа хэлэлцээрт хүрсэн болон үр дүн нь яаж гарсан талаар тус төслийг хэрэгжүүлэгч “Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

 

-ОХУ, БНХАУ, Монгол улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Талын зам” төсөл  бизнесийнхны дунд давхар яригджээ. Талууд уг төсөлд ямар байр суурийг илэрхийлж байна вэ?

 

-Өнгөрсөн жил Душанбе хотод болсон гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монголын талаас “Талын зам” төслийн санаачлагыг гаргасан. Уг төслийн хүрээнд концессын гэрээг байгуулаад ажлаа эхэлчихсэн явна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төр засгийн хэмжээний бодлогын түвшинд олон асуудал яригдсан. Харин бизнесийн байгууллагуудын хувьд гурван орны хэмжээнд Азийн авто замын сүлжээний замыг Тяньжинаас Монголоор дайраад хойд талын транс Евро-Азийн магистрал хүртэл буюу Улаан-Үд хот хүртэл хэрэгжүүлэх ажлыг ярьж байгаа. Сая Уфа хотод Оросын талын бизнесийн компаниудыг уриад ярилцлаа. Энэ замыг өөр, өөрсдийн оронд үргэлжлүүлье гэдэг дээр байр сууриа тодотголоо.

 

-Тэгэхээр ОХУ талаас дэмжсэн гэсэн үг үү?

 

- Өнгөрсөн жил манай улсад болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр манай тал ОХУ-ын "Дальстрой механизаций" компанитай гэрээнд гарын үсэг зурсан. Энэ компанитайгаа хамтраад ажлуудаа нэлээд амжилттай хийлээ. Бид есдүгээр сарын 3-5-ний хооронд ОХУ-ын Владивосток хотод болох Восточный экономический форум дээр төслөөрөө үндсэн илтгэл тавихаар тохиролцлоо. Цаашид нэлээд ажлууд өрнөөд явчих болов уу гэсэн эерэг уулзалт боллоо. Хятад, Монгол, Оросын компаниуд оролцоод энэ төслийг үргэлжлүүлэх чиглэлээр хамтран ажиллах цаашлаад тус чиглэлээр үндсэн илтгэлүүдээ тавихаар харилцан тохиролцлоо.

 

-Хурдны замын ажил одоо ямар түвшинд очсон бэ. Судалгааны ажил дууссан гэж сонсогдсон?

 

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд зам барилгын ажлынхаа бэлтгэлийг хангасан. Мөн арваад дэд төслүүд дээр ажилласан. Трасс тогтоох, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаас эхлээд зураг төсөл боловсруулах ажил эхнээсээ хийгдэж хэсэгчлээд экспертицэд шилжээд явж байна. Эхний хэсгийг нь найман сард эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

-Энэ бол олон улсын зам. Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг юу гэж харж байна?

 

-Нийгэм, эдийн засгийн хувьд чухал төсөл. Зам барилгын ажлын явцад ойролцоогоор хамгийн багадаа 30 мянган ажлын байр бий болох урьдчилсан тооцоолол гарсан. Үүнийг дагаад 1000 орчим бизнесийн байгууллага энэ төсөлд хамрагдах бололцоотой. Бид нарын хэрэглэдэг барааны 90 гаруй хувь импортоор орж ирдэг. Тэгэхээр нэгж бараанд ногдох зардлын 30 орчим хувийг тээврийн зардал эзэлдэг гэсэн үг. Энэ тээврийн зардлыг түргэн шуурхай оруулж ирэх нөхцлийг хурдны зам шийднэ гэж тооцож байна. Тэндээс зам ашигласаны татвараа аваад явна.

 

-БНХАУ-аас “Торгоны зам” хэмээх том төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. "Талын зам" төслийг уг замтай холбох талаар ярилцаж байгаа юу. Ер нь Хятад улсын төрийн зүгээс дэвшүүлж байгаа бодлоготой хэр уялдаж байгаа вэ?

 

-Томоохон төслүүдээ уялдуулах асуудлаар гурван орны төр засгийн хэмжээнд ярих байх. Бизнесийн байгууллагуудын хувьд ямар ч байсан үндсэн нэг коридор болгож хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ зам Тяньжинээс Бээжин, Улаанбаатараар дайраад Улаан-Үд хот хүртэл үргэлжлэх учиртай. Үүнийг нэг коридор болгохын тулд зөвхөн Монголдоо 1000 км авто зам бариад дуусгах бус цаашид Хятадын тал Бээжин рүү үргэлжлүүлэх, Оросын тал Улаан-Үд хот хүртэл үргэлжлүүлэхээр бизнесийн байгууллагууд ойлголцож ажиллаж байна.

 

-Төсөл хэдий хугацаанд хэрэгжих вэ?

 

-Манай компанийн зүгээс 3 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Засгийн газрын бодлого, гүйцэтгэлийн шинж чанартай зарим нэгэн шийдвэрүүд хүлээгдэж байна. Энэ асуудлууд хурдтай шийдэгдвэл 3 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна. Үүнийхээ дараа 30 жил ашиглаж оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд улсдаа бүрэн шилжүүлэх гэрээтэй.

 

- Уг ажилд хэр их хэмжээний хөрөнгө шаардагдаж байгаа вэ?

 

-Нийтдээ 10-12 тэрбум орчим ам.доллар шаардлагатай. Нийт хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг зам барилгын ажилд зарцуулна. Үлдсэн хэсгийг зам дагуу бий болох худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын төвүүд болон Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд байх ложистик төвүүдэд зарцуулах юм. Гурван транзит тээврийн коридор нэг дор үүснэ. Үүнтэй холбоотойгоор холимог тээврийн ложистик төв барина гэж тооцож байна.  Иймэрхүү байдлаар зам дагаад бий болох томоохон бизнесүүдийг хөгжүүлнэ гэж төлөвлөөд хөрөнгө оруулалтаа томоор тооцоолсон.

 

-Өртгөө яаж нөхөх вэ?

-Зөвхөн замын хураамжаар оруулсан хөрөнгө оруулалтыг нөхнө гэдэг хүндрэлтэй. Тиймээс дагалдах бизнесүүдийг хамтад нь хөгжүүлж яваа. Транзит тээврийн хэрэгслээс болон орон нутгийн авто машинуудаас авах тариф бий. Гэхдээ хоорондоо ялгавартай. Мэдээж төлбөртэй зам байна. Транзит тээврийн зам ашигласаны хураамжийн хувьд олон улсын холбогдох конвенцийн тогтоосон тарифаар явна гэж тооцож байна.

 

-Олон улсын шинж чанартай зам дээрээс нь транзит тээвэр голчлон ашиглагдана гэж байгаа. Орос болоод Хятадын талаас улстөрийн сонирхол хэр байгаа бол. Энэ удаагийн уулзалтаар юу ажиглагдав?

 

- Уг ажилд их анхаарал тавьж байна гэдэг нь ажиглагдсан. Нөгөөтэйгүүр манай хоёр хөрш улсын худалдаа жилээс жилд өсч байна. Энэ жилийн хувьд гадаад худалдаа 100 орчим тэрбум ам.долларт хүрч байгаа. 2020 он гэхэд 200 орчим тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий. Орос улсын хязгааргүй байгалийн нөөц, Хятадын хязгааргүй эрэлт хэрэгцээ болон үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх хамгийн дөт зам нь Монголын Талын зам. Үүнийг бүх талууд хүлээн зөвшөөрч байна.

 

-Барааны тээвэрлэлтийн тухайд авч үзвэл ихэнх нь төмөр замаар тээвэрлэгддэг. Давхар эдийн засгийн коридортой холбоотой асуудлаар төмөр зам, авто замын тарифын зардлыг харьцуулаад үзвэл?

 

-Хоёр хөршийн хооронд хийгдэж байгаа тээврийн хувьд аль, аль нь далайн тээвэртэй харьцуулахад бага хувь эзэлдэг. Хоорондоо зарим зүйл дээр өрсөлдөнө. ОХУ-ын хувьд төмөр замаар нүүрс болон байгалийн гаралтай түүхий эдийг Хятад руу тээвэрлэнэ гэсэн зорилттой байна. Ялангуяа Хөвсгөлөөр дамжаад Завханаас хойшоо гарах төмөр замын коридорыг илүүтэй сонирхож байгаа нь ажиглагдсан.  Авто замын хувьд уул, уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхгүйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хамгийн богино хугацаанд байгууллагаас байгууллагын хооронд хүргэхээрээ давуу талтай.

 

-Засгийн газар солигдсоноос болж уг ажил түр зогссон. Одоогийн Засгийн газар уг ажлыг хэр дэмжиж байгаа вэ?

 

-Өнгөрсөн жил бид нэлээд амжилттай ажиллаж байтал шинэ Засгийн газар гарч ирэхтэй холбоотойгоор холбогдох хууль дүрэмд өөрчлөлтийг хангалттай оруулж чадаагүйгээс болж гацалт үүссэн. Хамгийн эхлээд Концессын тухай хуулиараа улсаас трассыг нь тогтоож, газрыг нь авч өгөх гэрээ байгуулах ёстой. Гэтэл манайд аль алийг нь шийдэлгүйгээр гэрээ хийсэн учраас бид нар энэ бүх хүндрэлтэй асуудлыг өөрсдөө шийдэхийг хичээж ирсэн.  Дөрвөн сарын 2-ний өдөр Зам тээврийн сайдын тушаалаар манай трасс батлагдсан. Батлагдахдаа хэсэг газар дутуу орхиод баталсан учраас  хөрөнгө оруулагчдын хувьд бүрхэг байдал үүсгэсэн. Үүнээс болж бас л тодорхой хэмжээнд өнөөдрийг хүртэл ажил хүлээгдсэн.  Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга бидний ажилтай танилцаад "Ийм их хэмжээний ажлыг бие даагаад хийчихсэн байна. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг даван туулахад бүх талаар дэмжиж ажиллах" болно гэдгээ илэрхийлсэн. Мөн газрын асуудал Газрын тухай хуулиар шийдэгдчихлээ. Одоо ажил урагштай явах байх.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (180.149.78.28)
    Манай орон байрлалаа солиод нүүж чадахгүйгээс хойш энэ хоёр хөрштэйгээ хүсэнч эс хүсэнч харилцаж л таараа шүү дээ. Харин гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар маш чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээр зэхэж байгаад манай монголчууд талархан дэмжиж нэн дариу хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Үүний нэг нь энэ талын зам төсөл. Энэ зам хөгжил авч ирэх нь гарцаагүй. Гэтэл энхбаярын бууны нохой гацаа гантулга мэтийн хог новшнууд элдвээр гутаан доромжилж байгааг анхааралдаа авч хөрш орнуудын харилцаанд ан цав үйсгэх гэж байдгаараа оролдож байгаад дүгнэлт хийж таслан зогсоох ёстой. төр төмөр нүүрээ гантулга мэтэд харуулах цаг нэгэнт болсон шүү. Арай дэндлээ
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.247)
    bi setguulch mergejil
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.247)
    hos hun
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.247)
    hos
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.247)
    mongol emzeg gazar zuin bairlaltai yum chin muu taliin biznes orhod amarhan
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    7 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    51 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    53 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    57 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    1 цаг 6 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    1 цаг 14 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    13 цаг 34 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    17 цаг 3 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    17 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    17 цаг 17 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    17 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    18 цаг 41 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    18 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    20 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    20 цаг 19 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    20 цаг 27 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    21 цаг 1 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    21 цаг 9 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    21 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК