Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Лхагвасүрэн: Хөдөлмөрийн Үндэсний Нам нь Монголын анхны “тинк танк”буюу бодлогын судалгааны институцитай нам

2015-8-19
0
ЖИРГЭХ

        “Тинк танк”. Судалгаан дээр суурилсан бодлого боловсруулдаг мэргэжлийн байгууллагыг ингэж нэрийддэг. Улс төртэй холбоотойгоор жишээ авбал, улстөрчид амлалт өгөөд, түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүйтэй холбон тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам болоод улстөрчид амлалт өгөхдөө судалгаа шинжилгээнд тулгуурлаагүй, салбар бүрт мэргэшсэн эрдэмтдийн чадварыг ашиглан судалгаа хийлгээгүйтэй зарим талаараа холбоотой.

 

Харин сүүлийн үед Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв байгуулсан зэргээр судалгааны байгууллагын хөгжлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс дэмжих нь ихсэв. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч гэсэн бодлого, судалгааны байгууллагын талаар үг үсэг харагдах болсон нь эрдэмтэн, мэргэжилтнүүдийн чадварыг улс төрд ашиглах шаардлага урган гарч байгааг сануулж буй хэрэг юм. Түүнчлэн шинээр үүсгэн байгуулагдаж байгаа намууд бодлого судалгаанд анхаарч эхэлсэн нь Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) дэргэдээ “Хөгжил-ХҮН Бодлогын Хүрээлэн” байгуулснаар харагдаж байна. Бид энэ талаар тус хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

 

-“Тинк танк” гэдгийг эхлээд тодорхойлоод өгөөч.

 

-“Тинк танк” гэж тодорхой асуудал болоод сэдвийн талаар өндөр түвшний эрдэмтэд, судлаачид судалж, гаргалгаа, шийд гаргадаг бүтцийг хэлж байгаа хэрэг. Яг махчилж орчуулвал “Оюун ухааны тусгайгийнхан” гэсэн утгатай болов уу. Цэрэг цагдаад тусгайгийнхан гэж байдаг даа. Гэхдээ зүгээр нэг хэдэн хүн суугаад асуудал шийдэж байгаа арга замаас арай өөр. Анх 19 зуунд Англид “тинк танк” үүссэний дараа 20-р зуунд эрдэмтдийн оюун санааны потенциалыг АНУ жинхэнэ утгаар нь ашиглаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, намууд болон яамдууд нь дэргэдээ “тинк танк” байгуулж шинжлэх ухаанч зарчмаар нийгмийн асуудлуудад дүн шинжилгээ хийж эхэлснээр орчин үеийн “тинк танк”-ын хөгжил эхэлсэн. Одоо бол хэдэн зуун “тинк танк” бодлого, судалгааны газар АНУ-д байдаг. Тэдгээр нь улс төрд өгөх амлалт, гаргахаар зэхсэн шийдвэр зэрэг бодит асуудлыг тал бүрээс нь судалж,тухайн улсад хамгийн ашигтай шийдлийг санал болгодог гэх үү дээ.

 

Улс төрөөс гадна холбоод болон байгууллагууд бодлогын судалгааны хүрээлэнг дэргэдээ ажиллуулдаг. Хүрээлэн гэхээр бас их том сонсогдож магадгүй. Цөөндөө 20-30 хүний бүрэлдэхүүнтэйгээс эхлэн дээд сургуулиас ч дутүүгүй бодлогын судалгааны байгууллага байх нь ч бий. Ер нь, хөгжилтэй орнуудын ихэнх нь намынхаа дэргэд “тинк танк” бүтцийг бий болгосон байдаг.  

 

-Монголд “тинк танк”-ын хөгжил, тэр дундаа улс төрийн шийдвэрт бодлогын судалгаа хэр тусдаг гэж та боддог вэ?

 

-Ардчиллаас өмнөх МАХН-д бол байсан. Намын төв хороо гэж ярьдаг бүтэц бол одоогийн “тинк танк” хүрээлэнгийн үүргийг өөртөө агуулдаг байсан гэж ойлгодог. Намын төв хороонд салбар, хариуцсан хэлтсүүд байдаг байсан. Тэдгээр хэлтэст 5-10 хүн ажилладаг. Яг л салбартаа ажиллаад олон жил болсон туршлагатай, эрдэмтэн мэргэдээс бүрдсэн баг. Ихэнхдээ ОХУ-ын дээд сургуулиудад сурсан 30-50 насныхан бодлого боловсруулаад суудаг байсан гэж болно. 50 хүрээд буцаагаад салбар руу нь сайдаар ч юм уу, дэд сайд зэрэг удирдах албан тушаалд томилон явуулдаг байсан шиг байгаа юм. Ингээд ардчилсан хувьсгал гараад бүтэц задрах үед энэхүү бодлогын судалгаа хийдэг, байнга чиглүүлдэг байсан энэ бүтэц мөн л алга болсон. Эцэстээ МАХН зөвхөн улс төрийн шинж чанартайгаа л үлдсэн. Дан улс төр гэхээр яаж сонгуульд ялах вэ, хэрхэн эвсэл байгуулж, нөгөө намаа дийлэх вэ, гэсэн хүрээнд л яригдана шүү дээ.

 

-Намын туйлын зорилго төрийн эрхэнд гарах. Үүнд “тинк танк”-ыг ашиглах нь буруу гэж үү?

 

-Яавал, хамгийн амжилттай санал хурааж чадах вэ гэсэн гаргалгааг эрдэмтэн, доктор, профессоруудаар хийлгэж болно л доо. Буруудах зүйлгүй. Гэхдээ зөвхөн төрийн эрхэнд гарах буюу ялсны дараа юу хийх нь тодорхойгүй ялалт байгуулах нь өөрөө нэн аюултай. Хэрвээ ингэвэл, улстөрчид сонгуулиас сонгуулийн хооронд гол зогоож ирсэн байдлаа зогсоож чадахгүй. Үнэндээ, 1990-ээд оноос хойшдөрөв, дөрвөн жилээр амьдарч ирлээ. Томоохон компаниуд л компаниа томруулах зорилгодоо нийцүүлэн худалдааны ухаанаар бизнесээ томруулах зарчмаар цаг хугацааг өнгөрөөж ирсэн. Түүнээс төрийн түвшинд 10, 20 жилийн дараахыг хараад дорвитой бодлоготойгоор хөгжүүлж хийсэн зүйл байсангүй. Тиймээс намууд хажуудаа “тинк танк” байгуулах хэрэгтэй.

 

-Танай нам хэзээнээс “тинк танк”-тай болсон юм бэ?

 

-Өнгөрсөн оны аравдугаар сард “тинк танк”-клуб гэж байгуулж байсан. Дараа нь хүрээлэн болгоод нэрийг нь “Хөгжил ХҮН бодлогын хүрээлэн” болгосон. Ингэж манай нам Монголын анхны дэргэдээ бодлогын судалгааны институцитай нам болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл сүүлийн үед намууд дэргэдээ бодлогын хүрээлэн байгуулаад, бодит судалгаанд тулгуурласан урт хугацааны мөрийн хөтөлбөртэй болохыг уриалж эхлэлээ. Ер нь тэгэхгүй бол үр өгөөжийн судалгаагүй, холбоо залгааны механизм бүрэлдэхгүй, хийсэн оролдлого нь нурж унадаг үйл явц тасрахгүй. Жишээ нь монгол бичгийн асуудал байна. Нэг нэвтрүүлээд, нэг болиод л, улс төрийн сэтгэл хөдлөлийн зүйл болж л хувирсан. Эцэст нь, монгол бичиг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг болж хувирлаа. Магадгүй, философи, мэдээллийн технологи, математик, хэл шинжлэл гээд салбар бүрээс эрдэмтдийг энэ ажилд татаж оруулаад бодлогын судалгаа хийлгүүлсэн бол үр дүнд нь “энэ чигтээ криллээр явах нь зүйтэй” гэсэн үр дүн гарах ч байсан юм бил үү, мэдэхгүй шүү дээ. Ер нь ямар ч шийд гарсан бай, шинжлэх ухаанчаар асуудлыг урьдчилан харах нь цаг хугацаа, мөнгө төгрөг хэмнэнэ. Бүтэн бүтэц бий болгож, буцаан татсанаас л бага зардал гарна.

 

-Зардал гэвэл, судалгааны шинжилгээнд ч бас чамгүй мөнгө орно. УИХ-д суудалгүй танай нам дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэн байгуулах төсвөө яаж бүрдүүлсэн юм бэ. Нөгөөтэйгүүр, хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

 

-Монголчууд боловсон хүчний нөөц ихтэй ард түмэн биш л дээ. Тиймээс АНУ, Япон шиг олон эрдэмтэн, доктор, профессор ажиллуулах болон хүн бүрд төсөв хуваарилах боломж хомс. Тиймээс намууд өөрсдийн бодлогын хүрээлэнгээс гаргасан судалгаа, шинжилгээний ажлыг харилцан хуваалцах боломжтой. Өөрөөр хэлбэл, аль нам төрийн эрхэнд гаргахаас үл хамааран нийтлэг буюу үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого зэрэг асуудлыг хамтраад шийдэх бүрэн боломжтой. Үзэл баримтлалын хувьд өөр асуудал дээр бол тусдаа бодлого гаргаж таарна. Жишээ нь баялаг хуваарилалт, татвар, аж үйлдвэрийн болдого гэх мэт.

 

Манай намын хувьд бодлогын хүрээлэн гээд туст нь олон өрөө гаргаад, бөөнд нь суулгасан зүйлгүй. Гэхдээ салбар бүрийн эрдэмтэд, мэргэжилтнүүд “Хөгжил ХҮН бодлогын хүрээлэн”-д багтдаг. Тэд маань үе үе уулзалдаж, мэтгэлцэж, чиглэл бүрд өөр, өөрийн мэргэшсэн салбарын асуудлаар сайн дураар судалгаа хийгээд явж байгаа гэсэн үг.

 

-Эхлээд ямар чиглэлд бодлогын судалгаагаа эхлүүлж байгаа вэ?

 

-Манай нам засгын эрхийг авахыг зорьж байгаа нам. Ийм зорилготой буюу төрийн эрхэнд гарах зорилготой нам нэг ч асуудлыг орхигдуулж болдоггүй. Жишээ нь, Тариаланчдын нам гэвэл зөвхөн тариалан эрхлэлтийн талаар бодлого боловсруулж болно. Гэтэл ХҮН нь засаг авах зорилготой учраас бүхий л асуудлыг судлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ард түмний аль нэг эрх ашгийг хаяж, гээгдүүлж болохгүй гэсэн үг. Хувийн компани байлаа гэхэд зарим ажилчдаа халж, зарим нэг салбараа татан буулгаж болдог. Гэтэл улс төрийн нам гурван сая хүнээс нэг ч хүнийг хална гэсэн ойлголттой байх ёсгүй. Нэгэнт бүх салбар уялдаа холбоотой байдаг учраас бодлогын судалгааг салбар бүрт хийж байгаа. Ажлын хэсгүүд үе үе уулзалдаж, мэдээлэл солилцдог. Салбар бүрт 5-10 эрдэмтэн, доктор магистраас дээш зэрэгтэй хүн ажиллаж байна. Мөн манай намаас улс төрд хүч үзэх гэж байгаа боловсон хүчиндолон төрлийн сургалт явуулдаг.Бодлогоо намын гишүүд болон удирдлагуудад зөв ойлгуулж, улс төрийн боловсролын нь нэмэгдүүлэх зорилготой. Үүнтэй холбогдуулж нэг зүйлийг онцломоор байна. Хүрээлэнгээс гаргасан бодлогыг улс төрчид маань хэрэгжүүлэх үүрэгтэйгээс биш улс төрчдийн гэнэт бодсон санааг хэрхэн гүйцэлдүүлэх тухай хүрээлэн бодох ёстой биш шүү! Дүгнээд хэлэхэд, ХҮН намын улс төрийн ажилтны боловсролыг нэмэгдүүлэх болон судалгааны ажлыг одоогоор “Хөгжил ХҮН бодлогын хүрээлэн” бэлтгэж байна.

 

Цаашдаа ч гэсэн бид хүрээлэнгийн эрдэмтдийн тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа. Тиймээс бодлогын хүрээлэнд нэгдэж, Монгол улсыг хэрхэн хөгжүүлэх талаар бидний судалгаа шинжилгээний ажилд гар бие оролцох сонирхолтой эрдэмтэн, доктор, салбартаа тэргүүлэгч судлаачдыг бид баяртай угтаж авна. Ер нь, улс төрийн намуудад  хамгийн их дутагдаж байгаа зүйл нь оюун тэлсэн, тунгаан үзсэний эцэст асуудал дэвшүүлэх чадвартай, юмны цаад наадахыг мэддэгэрдэмтэд болоод байна.

 

Б.ШИРНЭН

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (91.109.247.173)
    sudalgaani undsees buh zuil eheldeg ard tumen medku olon hor hutgasan luivardsan hereg mash olon bga ter bolgonig il gargah heregte bn
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.27.186)
    Ер нь, улс төрийн намуудад хамгийн их дутагдаж байгаа зүйл нь оюун тэлсэн, тунгаан үзсэний эцэст асуудал дэвшүүлэх чадвартай, юмны цаад наадахыг мэддэг эрдэмтэд болоод байна. 8р ангийн боловсорлтой хүмүүс их хуралд бндаа
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (162.247.72.212)
    Манай нам гэсэн нэртэй хэдэн худлаа амлаж, хийсэн бүтээсэн юмгүй, идэж уухаас өөргүй, ямар ч дэд бүтэцгүй ийм юмнууд байснаас байгаагүй нь дээр л дээ. Харин гадны жишигийг дагасан ийм дэвшилттэй нам үүсэж байгад байртай байна. Одоо юу хийж бүтээхийг нь харах л үлдлээ дээ бидэнд
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (85.10.210.199)
    Алийн болгон худлаа амлалт өгөөд тэрийг нь хэн ч хянаж, эргэн хариуцлага тооцдоггүй байхвэдээ... Ядаж намын хажууд ийм бүлгэм байвал хэрхэн яаж гүйцэтгэл явагдаж байгааг хянаад буцаад иргэдэд тайлан тавьдаг байх хэрэгтэй.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (85.10.210.199)
    Алийн болгон худлаа амлалт өгөөд тэрийг нь хэн ч хянаж, эргэн хариуцлага тооцдоггүй байхвэдээ... Ядаж намын хажууд ийм бүлгэм байвал хэрхэн яаж гүйцэтгэл явагдаж байгааг хянаад буцаад иргэдэд тайлан тавьдаг байх хэрэгтэй.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (194.150.168.79)
    Одоо ингэж төлөвлөгөөтэй, хэрэгжилттэй, хэрэгжилтээ хянадаг системтэй баймаар даа. Ийм зүйл эхлүүлсэн нь мундаг байннаааа
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (31.31.79.175)
    Одоо ингэж төлөвлөгөөтэй, хэрэгжилттэй, хэрэгжилтээ хянадаг системтэй баймаар даа. Ийм зүйл эхлүүлсэн нь мундаг байннаааа
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (37.187.129.166)
    ХҮН-ыхан шинэ нам гэсэндээ шинэ зүйлсийг хэрэгжүүлж байна. Том дэвшил шүү
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (178.162.209.111)
    Odoogiin namuudiin baij bga tsarai gej avah yum alga. Ymr ch bodlogo, tolovlolt, sudalgaa gej baihgui.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (178.175.128.50)
    Өшөө олон эрдэмтэн судлаачидаар эгнээгээ тэлэх хэрэгтэй шүү. Энэ их чухал зүйл
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (188.138.9.49)
    Zow zuitei ul suuritai l yarij baina. AN MAN-ii bogs doloogchidiin comment bol ineedtei baina shu!!!
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (69.42.58.112)
    АН МАН судалгаа шинжилгээ хийдэг л гээд байдаг тэр нь шал худлаа нөхдүүд байдаг шд. ХҮН-д харин чадварлаг шинэ баг байна энэ сайн хэрэг
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (204.85.191.30)
    Төрд гарчихаад юу хийхээ мэдэхгүй улс л хамгийн аюултай да. Анхнаасаа бодлогоо боловсруулдаг институттай байх хэрэгтэй
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (77.247.181.165)
    Зөв дэс дараатайгаар шинжлэх ухааны үндэстэйгээр эх суурь нь тавигдаж байгаан нам байна да. Сайн байна.
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (95.141.31.7)
    Бүх нам анхнаасаа ийм зохион байгууллалтай хариуцлага өндөртэй байсан бол одоогийн ийм нөхцөл байдалд хүрэхгүй л байсан байхдаа.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Хана (129.82.194.82)
    Харин санаа оноо нь маш зөв байна. Аливаа зүйлийг судалгаагүй хийвэл буруу зүйл болдог. бид нарт бүрэн дүүрэн үндэслэлүүд байгаа шүү дээ сүүлийн 20 жилийн Салбар бүр харилцан уялдаатай ажиллах ёстой байдаг. Тэрнийхээ хэрээр маш их судалгаа үндэслэлийг шаардагддаг.
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.26)
    Za DAA, ta nar yamar Sanaa zorilgotoi baigaagaa il gargaach.neg l todorhoi bus yum yarij hiij haragdnam
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.19)
    зүүн ази нийгэмлэгийн гишүүд баабар элбэгдорж нараасаа асуу л даа 1997 оны үед ерөнхий сайд байсан хүн л учирыг нь олсон юм шүү дээ
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.121.53)
    Ийм нялганасан юмнууд хол явахгүйээ юун тинк танк тэрийгээ өөрсдийн нөгөө юм руу чих муусайн элбэгийн долоогчид
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • ix xusel... (121.115.112.46)
    za da bi ch itgexgui l bna.usuj boijson ni chadaxgui bxad nyalx xuuxed turiin joloo barix ged bdag...kkk
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.24.219)
    ЗӨВШҮҮ
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Irgen (27.123.214.123)
    Barag nam n todorhoi bus baihad Zasgiin erh abah harin shuluuhan garuud bna u.Dandaa hudlaa shoudna HUN-d tiim salbariihan elslee demjij bna geh shig ted n bugd toriin albanii salbariihan buvu namiin haryalalgui baih estoihuuliaraa humuus baidag n hudlaa gedeg n oilgomjtoi odoo bur namuud sudalgaanii hureelen baiguullaga,erdemtediin bag baihgui Mongold gantshan manaid bna gej hudal yarij ehellee.Byaruu boloogui baij buhiin baadaar baana gej Odoo bainga hudal yarij shou hiij bgaa vum chin erh medel awnbal Avultai onts avultai
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.27.186)
    Сүүлийн үед болоод байгаа асуудлууд дээр танай намын салбар бүрийн боловсон хүчингүүд асуудалд хэрхэн хандаж байгаа нь ажиглагдаж байна. Салбар бүрт судалгаа хийдэг сайн хүмүүстэй байна гэдэг том давуу талаас гадна ард иргэдийн амьдралд нэмэр болохуйц чухал нөлөө болж чадна гэж бодож байна. Амжилт хүсье.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (202.21.106.119)
    за за, альч нам зөвхөн засаглал тогтоож өөөрсдийн бодлогоо хэрэгжүүлэхдээ чөлөөт байдлаа бодож АРД түмэн гэж хаягалдаг.Угаасаа төр түмний л төлөө явах ёстой ч хэдэн мөнгтэй, эрх мэдэлд шунсан хэдТүрдэг танк болсоор л ирсэн түүхийг ялимгүй засаад л гарах гэж л энэ. хөрөнгөжиж чадаагүй болНАМАНЦАР болох гээд дэмий л болно....Түүх харуулнаа
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    1 цаг 19 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    1 цаг 23 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    6 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    10 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    10 цаг 13 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    10 цаг 25 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    14 цаг 26 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    14 цаг 42 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 55 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    15 цаг 1 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    15 цаг 3 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    15 цаг 10 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК