Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал өндөрлөв

2015-9-03
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцсон талаарх багц мэдээллийг толилуулж байна.

 

2015 оны 8 дугаар сарын 31. Даваа гараг

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв

 

Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ, Нью-Йорк хотноо Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг тохиолдуулан тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна.

Таны өнгөрсөн хоёрдугаар сард Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. Хоёр орны парламентын бүлгүүд хоёр улсын харилцааны гүүр болон ажиллаж ирснийг мөн дурдах хэрэгтэй. Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг өнгөрсөн долдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх үеэр манай улсыг төлөөлөн төлөөлөгч оролцсон. Хоёр орны хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд бид өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа онцоллоо.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Япон Улстай найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов

 

Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж Олон Улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури үг хэллээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож буй парламентын тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүллээ.

 

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Сэм К.Кутеса болон ЮНЕСКО-ийн энх тайвны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Форест Вайтекер төлөөлөгчдөд хандан үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтийн дараа Бүгд хуралдаан-1 боллоо. Энэ үеэр “Парламентын спикерүүдийн дэлхийн III хурлын зөвлөмжийн хэрэгжилт” болон Уганда Улсын парламентын спикер Ребека Кадага “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай” илтгэл тавилаа. Мөн ХБНГУ-ын Бундестагийн спикер Н.Ламмерт, БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян нар илтгэл тавив. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламерттэй уулзалт хийв

 

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийв. Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргыг ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ хийснээс хойш дахин уулзах завшаан гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын болон хоёр орны парламентын асуудлаар товч санал солилцсон юм.

 

2015 оны 9 дүгээр сарын 01. Мягмар гараг

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектэй уулзав

 

БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек, Монгол Улсад зохион байгуулагдах ЕАБХАБ болон АСЕМ-ын хуралд бид оролцох болно. Хоёр улс эдийн засгийн болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцааг дэмжих нь чухал бөгөөд боловсролын солилцоо оюутан солилцоонд БНЧУ-ын зүгээс анхаарч ирсэн. Цаашид ч БНЧУ-ын Засгийн газраас Монголын оюутан залууст тэтгэлэг олгон хамтран ажиллах болно. Манай улсын хувьд Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой анхаардаг гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын яриа хэлэлцээний гол механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2005 оноос амжилттай хуралдаж ирсэн бөгөөд ээлжит 6 дугаар хурал энэ оны 9 дүгээр сарын 21-23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Монгол Улсад ирэх есдүгээр сард болох ЕАБХАБ-ын намрын чуулган болон 2016 онд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас дээд, өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунгтай уулзав

 

Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунг уулзалтын эхэнд, Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна.

Вьетнам Монгол улсууд урт удаан хугацааны уламжлалт найрсаг харилцааны түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засгийн болон бусад салбарт хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Манай хоёр орон хөдөө аж ахуй, худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах асар их нөөц бололцоо байгаа бөгөөд эдгээр салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжиж, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Вьетнам улсын туршлага бидэнд чухал. Зүүн Өмнөд Азийн уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээрийг бүхий л түвшинд идэвхжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгаа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал дээр хэлсэн үгэндээ, “Юуны өмнө Дэлхийн парламентын спикерүүдийн 4 дүгээр бага хурлыг зохион байгуулж буй Олон улсын парламентын холбоонд гүн талархал илэрхийлье. Энэхүү бага хурал хүн төрөлхтөн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, батлах түүхэн цаг мөчид болж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд та бидний идэвхтэй оролцоо, хувь нэмэр нэн чухал юм.

 

Мянганы хөгжлийн зорилтууд нь сүүлийн 15 жилд биднийг нэгтгэн чиглүүлж, дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид дийлэнх зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч удаашралтай, цаашид анхаарах асуудал олон бий. Тийм ч учраас  энэ 9 дүгээр сард болох НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодотгон дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр батална гэдэгт эргэлзэхгүй байна...” гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Оюунгэрэл нар Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгүүдэд оролцов

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгүүдэд оролцлоо.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцсон бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцов. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

2015 оны 9 дүгээр сарын 02. Лхагва гараг

 

Энх тайван, эв нэгдлийн модны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслол болов

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Энх тайван, эв нэгдлийн мод"-ны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслолын арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээг нээж НҮБ-д Белорусь Улсаас суугаа элчин сайд Андрей Дапкиунас, Олон Улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чоудхури нар үг хэллээ.

Энэхүү "Энх тайван, эв нэгдлийн мод"-ыг НҮБ-ын хашаан дотор 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тарьж ургуулсан байна. Өнөөдрөөс 70 жилийн өмнө дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүн төрөлхтөнд хүйтэн дайныг дахин гаргахгүйн тулд НҮБ байгуулагдаж байсан түүхтэй. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

“Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэв

Бага хурлын гурав дахь өдөр Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж, Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгийн илтгэлүүд болох, “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэв.

 

Мөн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 120 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал:Бидний хүсч буй ирээдүй сэдвийн дор Тунхаглалаа батална. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал Тунхаглалаа баталлаа

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцлоо Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    6 цаг 41 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    6 цаг 43 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    8 цаг 17 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    8 цаг 24 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    9 цаг 35 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    10 цаг 50 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    11 цаг 3 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 4 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    11 цаг 22 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    12 цаг 25 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    12 цаг 52 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    13 цаг 16 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    13 цаг 31 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    14 цаг 9 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    14 цаг 18 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    14 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    14 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    14 цаг 57 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    15 цаг 6 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    15 цаг 14 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • Зуун жил ганцаардсан хүн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК