Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХҮН: Халх голд чөлөөт бүс байгуулахыг дэмжихгүй

2015-9-04
0
ЖИРГЭХ

        Халх голын сав орчмын 500 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг Засгийн газар, УИХ-аас гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцэж Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ мэдээлэл хийлээ. Тус намынхан УИХ-ын шийдвэртэй холбогдуулан Халх голд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар судалгаа хийсэн бөгөөд ажлын хэсэг гаргаж газар дээр нь очиж ажиллуулжээ.  Ингээд Халх гол орчмын газрыг Эдийн засгийн чөлөөт бүс болгож болохгүй талаарх бодит дүгнэлтийг гаргасан байна.

Дүгнэлтийг товчхон танилцуулбал, “Хөдөө аж, ахуйн салбарыг Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол улсын хүнс, хөдөө аж, ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиггүй нөхцөлд үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлоготой ямар нэг уялдаагүй гаргасан, хүнсний урт хугацааны аюулгүй байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна. Мөн Хөдөө аж, ахуйн салбарын хөгжлийг дэмжихийн тулд чухам яагаад чөлөөт бүсийн хувилбарыг, тэр тусмаа Халх гол бүсэд сонгож байгаа үндэслэл, төсөл хэрэгжүүлснээр Монгол улсад болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн ямар ашиг, үр өгөөж авчрах талаар тооцоо, судалгаа байхгүй, улсын хөгжлийн маш чухал бодлогын шийдвэр гэхэд үндэслэл муутай, олон тооны ноцтой эрсдлүүд дагуулж болохоор шийдвэр болжээ. Иймд, Халх гол чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх талаар судалгаа, нөлөөлөл, эрсдлийн үнэлгээг дахин сайтар хийж, төслийн загварыг шинэчлэн, бодлогын шийдвэрийг эргэн харах, залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

 

Уг дүгнэлтийг Халх голд газар дээр очиж ажилласан багийнхан болон тус намын дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэнгийн судалгааны баг хийсэн байна.


Энэ талаар ХҮН-ын дарга С.Боргил: Эдийн засгийн их ашигтай ажилласан ч Халх голыг ингэж ашиглаж болохгүй

 

- Эдийн засгийн маш их ашигтай байсан ч стратегийн чухал газрыг ингэж хамаагүй ашиглаж болохгүй. Бид олон улсын гэрээ хэлэлцээр хийх чадамжгүй. Эрх зүйн чадамж, хүн хүчний нөөц бололцоо, өөрсдийн эрх ашгийг олон улсын түвшинд хамгаалах хэр их чадвартай билээ. Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах нь үндэстнийг хамарсан хөдөө аж, ахуйн ямар цогц бодлогын нэг хэсэг нь юм. Энэ мэт үндэслэлээр Халх голд чөлөөт бүс байгуулахдаа маш сайн, тооцоо судалгаатай ажиллах ёстой.

 

        ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил: 500 мянган га газар гэдэг нь Улаанбаатарын газар нутаг дээр Багануур, Багахангайн газрыг нэмсэнтэй адил

 

- Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсны дараа бид тал бүрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийлээ. Хөрс судлаач, байгаль судлаач, шувуу судлаачаас эхлээд хөдөө аж, ахуйн мэргэжлийн олон хүн хамтарсан ажлын газар дээр нь очиж ажилласан. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Халх гол орчимд амьдарч буй айлууд ийм шийдвэр гарсаныг мэдээгүй байна. Тэд “Энэ шийдвэр хэрэгжвэл бид яаж амьдрах болж байна. Буйр нуураас хүн, малтайгаа ундаалдаг. Бүтэн үеэрээ энд амьдарч ирсэн” гэж хэлж байна. Манай улс төрчид хуучин зуршлаараа уг шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Шинжлэх ухааны дүн шинжилгээгүй, ул суурьгүй шийдвэр гаргажээ. Тэр бүс нутагт усны судалгааг огт хийгээгүй байна. Эдийн засгийн ямар үр нөлөө гарах талаар ч олигтой хийсэн судалгаа алга. Чөлөөт бүсийн тухай хуулинд чөлөөт бүс байгуулахдаа эдийн засгийн урьдчилсан тооцоог хийх ёстой гэж заасан байдаг. Гэтэл Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлаар ямар ч  тооцоо судалгаа алга байна. Цаашилбал уг чөлөөт бүсийг байгуулснаар ХАА-д ямар эмгэнэлт байдал бий болохыг ч мэдэхгүй байна. Улс төрчид зөвхөн ерөнхий үгээр л халхавч хийж байна. Тэд эдийн засаг сайжирна, гаднаас технологи орж ирнэ гэж ярьж байгаа. Зарим хүмүүс Халх гол Хятад, Солонгос технологийг оруулж ирнэ гэнэ. Гэтэл тэр Хятад, Солонгос технологи нь аль эрт хуучирчихсан. Дэлхий нийтэд Америк, Канадын технологи тэргүүлж байна. Эдгээр улсуудын технологийг ч Монголд ашиглаж эхлээд удаж байгаа. Гэтэл хоцрогдсон технологийг Халх голд ашиглах гэж байна. Халх голд чөлөөт бүс байгуулаад тэнд үйл ажиллагаагаа явуулах байгууллагуудад ч ашигтай зүйл алга. Ядаж л татварын  таатай нөхцөлгүй байна. Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэрт өгөх урьдчилсан судалгааг бид онлайн хэлбэрээр тараана. Тэгэхээр эрдэмтэн судлаач, ард иргэд үзээд санал бодлоо нээлттэй явуулаач гэж уриалмаар байна. 500 мянган га газар гэдэг нь Улаанбаатарын газар нутаг дээр Багануур, Багахангайн газрыг нэмсэнтэй адил. Халх гол бол Монголын хамгийн үржил, шимтэй газар юм. Тийм газарт гадны иргэдийг маш олноор нь татан оруулбал юу болох вэ” гэлээ.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (209.249.157.69)
    Энэ увиагүй ажлыг нь УИХ-н 76 малаас өөр дэмжиж байгаа хэн байгаам бэ?
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (176.10.104.243)
    Дорнод аймгийн Халхгол сумын иргэд энэ талаар анх юу ч мэдээгүй байсан гэвэл итгэх үү? Хөдөлмийн үндэсний намынхан дугарч байж тэд мэддэг болж, мэдээлэлтэй болж эсэргүүцэж байна. Тиймээс бид иймэрхүү мэдээг хурдан түгээж бусаддаа бас мэдэгдэх хэрэгтэй шүү хүмүүсээ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (93.184.66.227)
    Өмнөх чөлөөт бүс Алтанбулагаа харчих... Нохойн баас. Эхний хйисэн ажлаа олигтой юм болгочих, тэгээд дахиж өөр газрыг зарах гэж шунамаар юм.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (194.150.168.79)
    Монголын газар тариаланчиддаа ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал, төрөөс дэмжлэг үзүүлдэггүй байж гадныханд ямар ч татваргүй, төлөөсгүй өгч байгаа юм бэ? Харамсалтай байна!
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (94.142.242.84)
    Umnuh choloot bus gd bga gazruudaa oligtoihon yvuulj chadaagui baij dahij yu sedeed bga humuus ve. Ichmeer yum
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (77.247.181.163)
    Хайран газар шороо минь буруу сонголт хийснийхээ төлөө улс орноо алдаж шийтгүүлж байгаа юм биздээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (85.10.210.199)
    Муусайн өмхий хужаанууд очиж рапс тариад хөрснийх нь үржил шимийг сорж аваад элсэн цөл л болгоно гэсэн үг дэ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (92.222.113.177)
    Ene hun namiin bair ni haana baidag bol? Ochij uulzah yumsan. Busad nam itgeh itgel unendee alga
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (92.222.113.177)
    Угаасаа хуулиндаа газар тариалангын чөлөөт бүс гэж байхгүй шүү дэ. Муусайн луйварчид ичих хэрэгтэй ТЭМЦЭЛЭЭ ТУУШТАЙГААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (93.115.95.206)
    Gishuun nertei heden muusain nowshnuud odoo bur gazar nutagaa zarah deeree tulj baih ch gej Yamar adgiin yum bee
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (77.109.141.138)
    Энэ тогтоолыг хэрхэвч батлуулж болхгүй дэ. Эцэсээ хүртэл тэмцэх л хэрэгтэй
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Хээрийн боохойтой нийлсэн хотны нохойнуудыг Халхын гол руу оруулах нь бүү хэл, санаархуулж ч болохгүй. Энэ газар нутаг бол Монголын ард түмний үүц, одоохондоо ухаж төнхөж, хагалж сэндийлж идэхдээ арай тулаагүй байна, харин үр хүүхдүүд маань эрийн цээнд хүрээд шаардлагатай цаг үед нь ашиглаж болох юм.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (45.79.65.104)
    ТВ радио сонин сэтгүүл юу байдгын бүгдэнгээр нь энэ тухай ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээллэж нэн даруй тэмцэл зарлах хэрэгтэй шүү.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.27.186)
    Ялалтын 76 жилийн ойгоор нь зараад бэлэг барьж байгаан биздээ.. Энэ хүмүүс чин яасан ичэж зовдоггүй юм бэ.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (185.14.29.221)
    УИХ хуралын гишүүд олоний анхаарал суларсан үед ийм бузар хууль тогтоомжуудаа гаргаж байдаг юм байна лэ. Сэрэмжтэй байцгаая ард түмээн!!!!!!!!!!!!!!!!!!
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (162.247.72.200)
    Uneheer iim shiidwer gargasan bol yamar haramsaltai ve Ard tumendee nen darui medeelj bugdeeree temtseh heregtei shu
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.42.116.16)
    Эцэг өвгөдийнхээ тэмцэж олсон газар нутагыг тогтоол шийдвэр нэрээр зарах гэж байхад нь тэмцэж байхад зарим нэг нь улс төржүүллээ ч гэх шиг. Муусайн бууны ноходууд
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (185.65.135.226)
    Halh goliig maani tam bolgoh ni dutaj l de. Gazar bol ulsiin vndes
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.153)
    Та нар ядаж олигтой эн зэрэгцэхүйц зүйлийг олж чадна гэж үзээд яриад бна уу? эсвэл сонгууль дөхөхөөр солиордог МАН,МАХН-ууд шиг гангараа болгох гээд бна уу? Хэрэв солнгуулиар гараад ирвэл энэ мэт элдэв хөгийн хориг нэртэйгээр чалчаад байх биз??
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    8 цаг 41 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    12 цаг 10 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    12 цаг 20 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    12 цаг 24 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    12 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    13 цаг 47 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    13 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    15 цаг 7 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    15 цаг 25 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    15 цаг 34 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    16 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    16 цаг 16 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    16 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    16 цаг 52 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    17 цаг 8 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    17 цаг 18 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 35 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    17 цаг 56 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    18 цаг 16 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    18 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК