Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бие даагчид Сангийн яаманд ажиллав

2015-9-04
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Уянга нар өнөөдөр /2015.09.04/ Сангийн яаманд ажиллав.

 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах явцад иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зарим зүйлийг Сангийн яамнаас тодруулах шаардлага үүссэн болохыг танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр тэмдэглээд, төрийн албан хаагчид, тэр дундаа боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдыг тэтгэвэрт гарах үед нь үзүүлдэг нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэрхэн зохицуулах болсон талаар, түүнчлэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчдад олгох арьс, шир, ноос, ноолуурын урамшууллын талаар тодруулав.

 

Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарах үеэр үзүүлдэг нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох асуудал төсвийн хүндрэлтэй холбоотойгоор удааширч байгаа бөгөөд төрийн бүх байгууллагаас энэ онд тэтгэвэрт гарах хүмүүсийн судалгааг хийж, 2016 оны төсвийн төсөл дээр тусгах байдлаар санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөж байгааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар Ж. Ганбат танилцууллаа.

 

Мөн тэрээр, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчдад ноосны урамшуулал, арьс ширний урамшуулал, газар тариалангийн салбарт  хүнсний улаан буудайн урамшуулал олгож байгаа бөгөөд 2015 онд ноосны урамшуулалд 18 тэрбум төгрөг, хүнсний улаан буудайн урамшуулалд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдгээр урамшууллыг олгохдоо үр дүнгийн үзүүлэлтэй нь уялдуулах бодлогыг Засгийн газраас баримталж буйг танилцуулсан юм.

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан шаардлага болохыг онцлоод, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төсөв, хөрөнгө оруулалтын талаар тодруулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн бэлтгэл хангагдсан эсэхийг лавласан юм.


Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгт шинээр хөрөнгө оруулалт хийх 350 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Гэхдээ төсвийн нөхцөл байдлаас үүдэн эл саналыг төсөвт тусгахад хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Улсын Их Хурлын баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санхүүжилтийг 2016 оны төсөвт тусгахаар ажиллаж байгаа гэлээ.

 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг  тэмдэглэж, Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмэх амлалт  өгсөн нь биелэгдэх боломж байгаа эсэхийг тодрууллаа. Цалин нэмэх эх үүсвэр болгон 90 тэрбум төгрөгийн төсвийн тодотголоор баталсан. Энэ жил цалин нэмэх юм бол үүнтэй уялдан 2016 оны төсөв дээр 360 тэрбум төгрөг шаардлагатай болно. Харин Улсын Их Хурлаас гаргасан төсвийн хүрээний мэдэгдэлд 2016 оны төсвийн нийт зардлаа 2015 оныхоос 115 тэрбум төгрөгөөр бууруулах шаардлага тавьсан. Тиймээс бодлогын сонголтыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт өгөв.

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Сангийн яам Монгол Улсын нэгдсэн төсвийг төлөвлөж Улсын Их Хуралд өргөн барьдаг. Яам судалгаа, тооцооллыг нарийн гаргасан тохиолдолд цаг алдахгүйгээр улсын төсвийг батлах боломжтой. Тиймээс Улсын Их Хурлын гишүүд Сангийн яамны мэргэжилтнүүдтэй уулзаж, улсын төсвийн талаар ярилцах шаардлагатай хэмээн үзсэн болохоо хэллээ.

 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүдийн тодруулсан зарим асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон холбогдох албан мэргэжилтнүүд хариулт өгч, Монгол Улсын мөнгөний бодлого, төсвийн бодлого, үйлдвэрлэлийн бодлогын уялдааг хангах талаар болон 2015 оны улсын төсвийн гүйцэтгэл, ирэх 2016 оны төсвийн төлөвлөгөөний талаар ярилцаж, төсвийн хүндрэлийг шийдвэрлэхдээ зээлийн эх үүсвэрээр бус дотоодын  нөхцөл бололцоогоо дайчлах арга замуудын талаар ярилцав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (112.72.11.120)
    tatvarin urtungvvd yamarch urshuuld hamragdsangvi.odoo tegeed undur hvv torguulidaa daragdaad vhehees uur zamgvi yu.
    2015 оны 09 сарын 05 | Хариулах
  • Mgk (172.56.31.180)
    Ene 4 l dahij garahgui ee bootsoo taviya
    2015 оны 09 сарын 05 | Хариулах
  • Бухимдал (112.72.13.198)
    Ард түмэн эрүүл мэндийн даатгалаа төлөөд л байгаа. Гэтэл нэг удаа дүүргийнхээ эмнэлэг дээр очиж гарсан шархаа боолгуулах гэтэл төсөв мөнгө байхгүй учраас шаардагдах бинт, тос, лент зэргийг өөрсдөө авчир гэлээ. Ийм байхад Нийгмийн хамгаалалын яам байна уу. Үүнийг нэг удаа ч болов шалгаад үнэн байдлыг ТӨР засаг, УИХ-д мэдээлэх Хяналтын газрууд, улсын байцаагчид байна уу. Яагаад УИХ ингэж юм л бол ард түмнийхээ кармааг ухдаг хулгайч болчихвоо. Юугаа хийж ард түмний төлөөлөл гэж хоосон толгойлчихоод донхойн сууна вэ. Үнэхээр морь унасан толгойгүй хүн шиг төртэй болжээ.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Бичээч (103.26.195.96)
    Энэ Болорчулууныг болиулаач. Татаж аваач. Тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг шиг сангийн яаманд санал зөвлөгөө өгөөд цохиж явна. Уянгатай адил. Одоо аймагтаа очиж боов гурилдаа анхаарвал нутгийнхан арай өөрөөр хандаж болох юм.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    8 цаг 40 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    12 цаг 9 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    12 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    12 цаг 23 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    12 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    13 цаг 47 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    13 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    15 цаг 7 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    15 цаг 25 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    15 цаг 33 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    16 цаг 7 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    16 цаг 15 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    16 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    16 цаг 51 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    17 цаг 7 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    17 цаг 18 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 34 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    17 цаг 56 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    18 цаг 15 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    18 цаг 16 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК