УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нээлээ.
Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үг хэлэхдээ, “Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэнэ” гэдгийг тэмдэглэлээ.
Дээрх асуудлуудыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд маргааш үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг хэлэлцэхээр болсноор завсарлалаа. Ээлжит бус чуулганыг 9 дүгээр сарын 7-ноос 18-ны өдрүүдэд хуралдуулна.
Т.Энхэлээ