Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан нээлтээ хийлээ. Одоо УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд хуралдаж ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх гэж байна.
Намын бүлгүүдийн шийдвэр гарсны дараа УИХ-ын чуулганаар дээрх асуудлуудыг хэлэлцэнэ.
Т.Энхэлээ