Яг одоо "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж байна. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Засгийн газрын сайд нарыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэх аж.
Дашрамд дурдахад, тус бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Тус бүлгээс гурван гишүүн Засгийн газрын сайдад нэр дэвшээд байгаа юм.
Т.Энхэлээ