Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Тэрбээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ.
Мөн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулж тогтоолын төслөө өргөн барьсан байна.
Сэтгэгдэл (4)