Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилох эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Арвин болон Д.Тэрбишдагна нар сайдад нэр дэвшигч Н.Батцэрэгийг дэмжиж буйгаа илэрхийлээд ажлын амжилт хүслээ.
Ингээд түүнийг сайдад томилохыг байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Т.Хулан