МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх улс төрийн намуудын төлөөллийг оруулсан “Сонгуулийн хуулийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна. Энэ талаар өнөөдөр улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийв.
Ажлын хэсгийн хуралдаанаар дөрвөн зүйл дээр санал хураасан байна. Тухайлбал, Шинээр хуулийн төсөл боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгджээ.
Мөн Хамаг Монгол хөдөлмөрийн нам (ХМХН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн "Одоо бол сонгуульд оролцох нь мөнгөтэй салшгүй холбоотой. Тиймээс 4 жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах нь зөв. Ингэснээр нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ" хэмээв.
Сэтгэгдэл (1)