УИХ-ын ээлжит бус чуулганаар хоёр асуудал хэлэлцэхээр болсон. Нэг нь Засгийн газрын шинэ сайд нарыг томилох байсан бөгөөд энэ асуудал өчигдөр шийдэгдэж, шинэ сайд нар өнөөдрөөс ажилдаа ороод байгаа юм.
Тэгвэл нөгөө асуудал нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг байв. Эл асуудлыг өчигдөр хэлэлцээгүй. Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авсан. Иймээс ирэх долоо хоногт завсарлагын хугацаа дуусаж, мягмар гараг буюу энэ сарын 15-нд ээлжит бус чуулган үргэлжлэн хуралдаад хаалтаа хийнэ.