Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан бөгөөд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан есдүгээр сарын 13-ны ням гаригт буюу маргаашийн 11.40 цагаас УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар болсон. Тэгвэл эл хүндэтгэлийн хуралдаан маргааш болно.
Тодруулбал, Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага нэртэйгээр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ үед 53 гишүүнтэй, таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон ажлаа эхлүүлж байжээ.