Өнөөдөр УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана. Хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцэх юм. Бүлгүүдийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордонд эхэлнэ.
Хуралдааны хуваарийнг доорхоос харна уу.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Харин маргааш Хууль зүйн байнгын хороо хуралдаж өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдвэрээ гаргана. Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаан болж хоригийг хүлээж авах, эсэхийг шийдвэрлэх юм.
Т.Энхэлээ