Сар гаруйн хугацаанд эзэнгүй байсан зарим яамны сайд нарыг өнгөрсөн долоо хоногт томилсон билээ.
Тодруулбал УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэнээр Ц.Оюунбаатар Шадар сайд, З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайд, Н.Батцэрэг Байгаль орчин, аялал жуучлалын сайд, М.Зоригт Зам тээврийн сайд, Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайд, Б.Болор Сангийн сайд болсон.
Тэгвэл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотой МАН-аас томилогдсон зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг өөрчлөхөөр болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Гэхдээ дэд сайд нарыг томилох асуудлын дараа Төрийн нарийн бичгийн дарга нарын халаа сэлгээний асуудлыг хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (3)