зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Д.Данзанравжаагийн төрсөн нутаг Дорноговьчууд ийн өгүүлж байна

2015-9-15
0
ЖИРГЭХ

        Дорноговь аймаг боловсролын салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийдэг


“I Love Mongolia түншлэл 2015” төслийн багийнхан ноён хутагт Д.Данзанравжаагийн төрсөн нутаг болох Дорноговь аймагт ажиллалаа. Тус аймгийн боловсролын салбар, эрүүл мэндийн байгууллага, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай танилцаж тулгамдаж буй асуудал болон ололт амжилтынх нь талаар төслийн багийн сэтгүүлчид уулзаж, сонирхон ярилцав. Дорноговь аймгийн хувьд боловсролын тал дээр ихээхэн анхаарал хандуулж сурагч хүүхдүүдийн боловсрол нийгмийн хөгжилд ихээхэн анхаарч буй аймгийн нэг юм. Энэ талаар Дорноговь аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.


-Танай аймгийг боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг аймаг гэж сонслоо. Энэ талаараа яривал?
-Дорноговь аймгийн хэмжээнд 2009-2015 оны хооронд нийт 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хугацаанд нийт 15 цэцэрлэг, 3 сургууль, 9 дотуур байр барьж ашиглалтанд оруулсан. Мөн энэ оны аравдугаар сард  4 цэцэрлэг ашиглалтанд оруулах ажил явагдаж байгаа юм. Цэцэрлэгийн хувьд төрийн өмчийн 29 хувийн дөрвөн цэцэрлэг, төмөр замын зургаан цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 39 цэцэрлэгт 5019 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Аймгийн цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн нийт 90 гаруй хувь нь элсэн суралцаж байгаа болохоор хангалттай тоо гэж үзэж болно.


-Дорноговь аймгийн хувьд нийт хичнээн сургуульхүүхэд хүлээж авч байгаа вэ?
-Манай аймгийн хувьд энэ хичээлийн жилд нийт ерөнхий боловсролын 22 сургууль хичээллэж 987 багш ажилчид, 11600 хүүхэд суралцаж байна. Түүнээс гадна суралцагч хүүхдүүдийнхээ сурах орчныг сайн бүрдүүлсэн гэж хэлж чадна.


-Бүтээн байгуулалт хийснээс гадна хүүхдүүдийн оюунд ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд бага ангийн боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр бусад аймгаас ялгаатай, ялангуяа Монгол хэлийн хичээлийг түлхүү үзээд нэмэлт агуулгаар ардын ёс заншил, уламжлалтайгаа холбогдуулан хичээл зааж байна. Тухайлбал, Хөвсгөл, Сайхандулаан сум гэхэд тэмээний соёл гэдэг хичээл орж, хавар нь тайлагнадаг бол Дэлгэрэх сум адууны соёл гээд сургууль болгон өөр өөрийн арга барилаар ёс заншлыг хүүхэд чиглүүлж зааж сургаж байгаа нь ихээхэн онцлогтой. Энэ жил гэхэд суурь боловсролын Цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Цэцэрлэг дээр тоглоомоор хүүхэд хөгжүүлнэ. Тиймээс тоглоомжуулах аяныг өрнүүлж нийт 32 сая төгрөгийн тоглоом худалдан авсан. Мөн “арван төгрөг хүчтэй” гэдэг аян зохиож тэндээсээ 7 сая төгрөгийн хандивыг хөдөлмөрч ард иргэдээс цуглуулсан. Найман цэцэрлэгийн найман ангийг тоглоомжуулсан даа. Гэхдээ Хятадын янз бүрийн хуванцар тоглоом биш ардын наадгай болох шагай, зүйр цэцэн үг, оньсого тааварыг зэргийг илүү түлхүү заадаг. 


-Дорноговь аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Аймгийн хувьд цэцэрлэгийн багшийг нөөцөөр хангах асуудал маш чухал байгаа юм. Ялангуяа технологи, дуу хөгжмийн багш асуудал болоод боловсон хүчин маш их дутагдаж байгаа юм. Дорноговь аймгийн хувьд бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аймгийн нэг бөгөөд тус аймгийн хувьд багш нараа чадваржуулах, хөгжүүлэх, тал дээр голлон анхаарч байгаа юм. Ялангуяа цэцэрлэгийн багш нарыг илүү чадавхжуулах тал дээр анхаарч байна. Тиймээс аймаг тусгай бодлого баръя гэсэн бодолтой байгаа. Дашрамд дурьдахад Дорноговь аймгийн хувьд Япон улстай сурагч солилцоо хийж, 178 хүүхэд, 12 багшийг япон улсад солилцоогоор 3 жилийн хугацаатайгаар явуулсан юмаа. 

 

“Эвийн гэрээ” компани нутагтаа их зүйлийг хийжээ

 


Дорноговь аймагтаа их зүйл хийж бүтээсэн хувийн компаниуд олонтой ажээ. Тэдний дундаас манай багийнхан хэд хэдэн компанийг онцолж “онилсон” юм. Ингээд барилга угсралтын компани болох “Эвийн гэрээ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, араас нь зам арчилгааны “Дорноговь АЗЗА” компанийн ажилтай танилцав. Тус компанийн хувьд 1997 онд байгуулагдсан бөгөөд тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өнгөрсөн 2014 онд гэхэд Бетон зуурмагийн үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэрийг барихад ЖДҮ-ээс 100 сая төгрөгийн зээл авч барьсан ч өнөөдөр үр шим өгөөжөө сайн өгч олон талын ашигтай гэдгээ харуулж байна хэмээн компанийн захирал Б.Энхтайван хэлэв. Түүний хувьд барилгын салбарт 43 дэхь жилдээ ажиллаж байгаа бөгөөд барилгын инженер мэргэжилтэй нэгэн бөгөөд өнөө жил буюу гэхэд Барилгачдын баяраар барилгын салбарын шилдэг аж ахуйгаар шалгарсан гавьяатай гэнэ. Барилга угсралт, засал чимэглэл хийдэг байсан дээрх компани өргөжин тэлж өнөөдөр гэхэд өөрийн гэсэн томоохон орон сууц барьж ашиглалтад оруулжээ. Тодруулбал, “Нарлаг шанд” нэртэй хотхонд 300 гаруй айл төвхнөжээ. Уг компани нь орон нутагтаа 18 гаруй жил ажиллахдаа барилга болоод барилгын метарилын чанарт сайтар анхаарахаас гадна 2001 оноос хойш эхлэн орон сууц барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гэхэд 26 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Бусад барилгын компаниудаас ялгарах гол онцлог нь өөрсдөө барилгын материалаа үйлдвэрлэхээс гадна 2013 онд гэхэд хайрга бутаргалтын үйлдвэрийг ашиглалтад оруулж чадсан. Мөн хуванцар цонхны үйлдвэрээ ашиглалтад оруулсан зэргээс харвал нутагтаа их зүйлийг хийж бүтээж байгаа компани ажээ. Барилгын аюулгүй байдалдаа хэрхэн анхаарч ажилладаг талаар тус компанийн захирал Б.Энхтайван “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан бий. Хууль дүрмийн хүрээнд бүх ажиллагаагаа чиглүүлдэг болохоор ямар нэгэн асуудал гардаггүй гэхэд болно” гэв. 

 

 

Замын чанарын асуудалд “но” гаргах эрхгүй

 


Дорноговь аймагт зам арчилгааны хоёрхон компани үйл ажиллагаа явуулдаг хоёр компани байдаг ажээ. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Тэгвэл замаа засч, аймгаа хөгжүүлж байгаа нэгэн компаний үйл ажиллагааг сонирхов. Тухайлбал, “Дорноговь АЗЗА” хэмээх төрийн өмчит компан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал А.Баттогтохтой бидэнд ид өрнүүлж байгаа бүтээн байгуулалтаа танилцуулав. 

 


Тус компанийн үндсэн үйл ажиллагаа бол улсын чанартай замаа байнгын ашиглалтад байлгахын тулд тээврийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна аймгийн хэмжээнд байгаа замын засвар болон замын барилга угсралтын ажлын тендэрт оролцож ажилладаг юм. Тус компани нь гурван багаас бүрдэх бөгөөд үйлдвэрлэлийн баг яг замынхаа ажлыг гардан хийж бүтээн байгуулан гүйцэтгэдэг. 2003 оноос ерөнхийдөө аймгийнхаа бүх тендэрт оролцож бүтээн байгуулалтыг сайн хийсэн. Улсын чанартай замынхаа ажлыг цаг тухайд нь чанартай сайн хийсэн.

 

 

Мөн Зүүнбаянтай барагшингаар 22км зам барьж байна. Урд өмнө хийж байгаагүй ийм бүтээн байгуулалтыг 2013 оноос хойш тасралтгүй хийж байна. Ажилчдын нөөцийн хувьд оргил ачаалалтай үед 70 гаруй ажилладаг бөгөөд цалингийн хувьд нэг сая төгрөгөөс дээш авдаг юм байна. Тендэрт оролцоод авсан ажлынхаа шаардлагаар тусгай ажилтан авч ажиллуулдаг. Компанийн санхүүжилтийн тухайд өөрсдөөсөө гаргадаг давуу талтай гэнэ. Энэ жил гэхэд манай аймгийн бүх тендэрийг Нийслэлээс компаниуд ирж гүйцэтгэдэг байсан бол манайх тендэртээ оролцож авч чаддаг болсон.

 

 

Дотоодын нөөц бололцоог ашиглаад бетон цех, замын хашлагаа хийж чадна. Блокоо бид худалдаж авахгүй өөрсдөө хийдэг. Өөрийнхөө ажилчдадаа мөнгөө өгч, чадварлагжуулж дадлагажуулж явахыг зорьдог. Тиймээс Дорноговь аймгийнхаа зам засварын хувьд манайх ямар нэгэн “но” гаргах эрхгүй. Хэрвээ замд ямар нэгэн эвдрэл сүйрэл гарвал шууд засч янзална. Өвлийн цагт цоорхойг шороогоор бөглөж, зун нь стандартын дагуу янзалдаг юм. Тэдний ашиглалт оруулсан замуудын хувьд насжилт багатай болохоор чанар сайтай замууд байдаг. 

 

 

Д.Ундрах/24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 57 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 58 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК