УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэнэ.
Энэ сарын 08-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо болон чуулган дахин хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх юм.
Дашрамд дурьдахад УИХ дахь АН-ын бүлэг, МАН-ын бүлэг болон Бие даагч гишүүдийн зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа илэрхийлсэн. Харин "Шударга ёс" эвслийн бүлэг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)